ТОМАСЫГ ХАЙЖ ИРСЭН ЕСҮС
Иохан 20:24-31
Есүс түүнд -Чи намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.(29)
1. Амилалтанд итгэх итгэлийг суулгаж өгсөн Есүс (24-28)
Томас үл итгэл ба эргэлзэх сэтгэлээс болж маш их зовж байгааг мэдээд Есүс түүнийг хайж ирэв. Тэгээд түүнийг хурууг биендээ хүргэж, гар болон хавирганд байгаа сорвийг барьж үз гэв. Ингэснээр түүнийг амилалтанд итгэдэг хүн болгох гэв. Энэ үед Томас итгээгүй байсад гэмшиж, Есүсийг Эзэн гэж хүлээн зөвшөөрөв.(28) Есүс эргэлзэх сэтгэлээр дүүрэн байсан Томасыг хайж ирээд эцэс хүртэл хайраар тусалж, түүнд амилалтанд итгэх итгэлийг суулгаж өгөв. Есүс нь биднийг бүх эргэлзээгээ орхиж, итгэлтэй хүн болохыг хүсч байна.
2. Хараагүй атлаа итгэдэг хүмүүс ивээгдэх болно. (29-31)
Есүс харсан учир итгэсэн Томаст хараагүй атлаа итгэдэг хүн илүү ивээлтэй гэж хэлэв. Бид зөв итгэлтэй хүн болох гэвэл хараагүй атлаа итгэдэг итгэлтэй байх ёстой. Гэмийн өршөөл, Есүсийн дахин ирэх, Бурханы хаанчлал гэх мэт бидний нүдээр харж чадахгүй зүйл маш их байна. Гэтэл нүдээр харж л байж итгэнэ гэдэг хүн нь Бурхан ба сүнсний ертөнцийг хэзээ ч ойлгож чадахгүй. Хараагүй атлаа итгэдэг итгэл нь үнэхээр нандин итгэл юм. Мөн энэ нь Есүс бид нараас хүсэж буй жинхэнэ цэвэр итгэл юм. Уг библийн зохиогч Иохан библийг бичсэний зорилго ч гэсэн хүн Есүсийг Бурханы хүү Христ гэдэгт итгэж, мөнхийн амийг хүртэхэд туслах явдал аж.
Гуйлт: Эзэн минь ээ, Томас шиг эргэлзээ ихтэй намайг эцэс хүртэл хайраар тээж, амилалтанд итгэх итгэлийг өгсөнд тань баярлалаа. Би хүний бодлыг орхиж, зарлигийг цайлган сэтгэлээр хүлээн зөвшөөрнө.
Нэг үг: “Итгэл бол үл харагдах зүйлсийн баталгаа мөн.”