Өдөр бүрийн хоол /2026.07.07/

НААШ ИР, ЮМ ИДЭЦГЭЭ

Иохан 21:1-14

Есүс тэдэнд -Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд….(12а)

Есүс амилсны дараа шавь нарт хоёр ч удаа үзэгдсэн билээ. Гэхдээ шавь нар шантрал болон цөхрөлөөс гарч чадаагүй байсан тул Галил тэнгис рүү буцан явжээ. Иймд Есүс шавь нараа хайж очиж тэдэнд дахин тусалжээ.

1. Загас барихад тусалсан Есүс (1-6)
Галил тэнгис рүү буцан явсан шавь нар шөнөжингөө тороо хаясан боловч ганц ч загас барьж чадаагүй. Иймд шавь нар хэр их шантарч цөхөрсөн болоо? Амилсан Есүс ийм шавь нараа хайж ирэв. Тэд нараас “Хүүхдүүд минь, Та нарт ямар ч загас байхгүй юу?” гэж асуугаад “Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл олз олно.” гэв. Шавь нар түүний хэлсэн ёсоор тороо хаясанд тороо ч татах боломжгүй болохуйц маш их загас баригджээ. Гурван жилийн өмнө Есүс анх Галил тэнгист Петрийг дуудахад ч түүнд ингэж тусалж байсан. Энэ Есүс өчигдөр ч өнөөдөр ч үүрд мөнх хэвээр байгч хайр ба хүч чадлын Их Эзэн юм.

2. Нааш ир, юм идэцгээ (7-14)
Иохан эхлээд Есүсийг таньж Петрт “Энэ хүн чинь Эзэн мөн байна.” гэж хэлэв. Петр энэ үгийг сонсмогц хувцсаа өмсөн тэнгис рүү харайн оржээ. Петр хэдийгээр Есүсийг орхин явсан ч Есүсийг хэвээр хайрлаж хүндэтгэж байсан. Есүс аль хэдийн тэнгисийн эрэг дээр загасыг шарж, талх бэлдээд шавь нарыг урив. “Нааш ир, юм идэцгээ.” Есүс айдас ба цөхрөлөөр сэтгэл нь хүйтэрсэн шавь нарыг нүүрсний цог мэт халуун хайраар дулаацуулж өгсөн билээ.

Гуйлт: Эзэн минь ээ, Би үл итгэсэн байдлаар Таныг гуниглуулсан ч гэсэн хувиршгүй хайраар намайг хүлээн зөвшөөрч байгаад тань баярлалаа.

Нэг үг: “Нааш ир, юм идэцгээ”.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.06/
Дараагийн нийтлэл2026 оны Гэтлэл 9-р номлол (07.05) Эбэ Матай хн