ТУСЛАГЧ ҮНЭНИЙ СҮНС
Иохан 14:15-31
“Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.” (16)
Есүс махан биеэр ирсэн учраас ямагт шавь нартай хамт байж чадахгүй. Харин Туслагч Ариун Сүнсийг илгээн шавь нарт тусална гэж амласан.
1. Та нартай үргэлж хамт байх (15-24)
Хэн ч Есүсийг хайрлаж байгаа бол, түүний тушаалыг сахьдаг. Есүс тэдэнд Туслагч Сүнсийг илгээж өгнө. Энэ Туслагч нь үнэний үгээр итгэгчдэд тусалдаг үнэний Сүнс юм.
Харин энэ дэлхий бол түүнийг харж чадахгүй. Ариун Сүнсний үйлсийг үгүйсгэж, түүнийг хүний оюун ухааны хүч гэж ойлгодог. Харин энэ бол Есүс Эцэгт очиж илгээсэн Ариун Сүнс юм. Энэ Сүнс тэдний хамт байж үүрд мөнх тэдэнд туслах болно.
2. Биднийг сануулах болно (25-31)
Туслагч бол Бурхан Есүсийн нэрээр илгээх Ариун Сүнс юм. Туслагч Ариун Сүнс бол шавь нарт бүгдийг сануулж өгдөг. Ялангуяа биднийг хэцүү бэрхшээлтэй тулгарах үед Есүсийн зарлигийг сануулж өгнө.
Есүс санаа зовж, айж буй шавь нарт амар амгаланг бэлэг болгон өгсөн билээ. Энэ амар амгалан бол үүрд мөнх хувиршгүй үнэн амар амгалан юм. Бидний гэмийг золиосолсон Есүс бидний сэтгэлд асгаж өгдөг үнэн амар амгалан юм.
Гуйлт: Эзэн минь ээ! Та намайг өнчрүүлж орхиогүй, Туслагч Ариун Сүнсийг илгээж өгсөнд баярлалаа. Өдөр бүр үнэний үгээр миний гэм бурууг ухааруулж өгөөч!
Нэг үг: Туслагч, үнэний Сүнс