2026 оны Гэтлэл 7-р хичээл (06.21)

Намайг Эзэн гэдгийг мэдэх болно

Гэтлэл 7:8-8:19
Гол эшлэл 7:17

1. Мосе Фараонд очиж үзүүлсэн хамгийн анхны бэлгэ тэмдэг юу вэ(7:8-10)? Үүнд фараны хариулт ямар байсан ба Египетийн илбэчдийн могой юу болсон бэ(12)? Фараоны сэтгэл яагаад хатуу болсон бэ(13)?
2. Израйлийг явуулахаас эрс татгалзасан Фараоныг шийтгэсэн Бурханы эхний гамшиг юу байсан ба ямар утга учиртай вэ(14-21)? Харин фараоны хариулт ямар байсан бэ(22-23)? Үүнээс болж фараон болон Египетийн ард түмэнд ямар зовлон учирсан бэ(24-25)?
3. Фараонд Бурхан дахин ямар зарлиг өгсөн бэ(8:1)? 2 дахь гамшиг нь юу байсан ба үүнээс болж ямар зовлонтой болсон бэ(2-7)?
4. Фараон Мосег дуудад юу гэж хэлсэн бэ(8)? Фараоны хүсэлтийг тэд хэрхэн биелүүлсэн бэ(9-14)? Харин Фараон яагаад амлалтаа биелүүлээгүй вэ(15, Исаиа 26:10, Ром2:4,5)?
5. 3 дахь гамшиг нь юу байсан бэ(16-17)? Илбэчдийн хүч чадлын хязгаар хэрхэн илэрсэн ба тэд юу гэж хэлсэн бэ(18-19а)? Үүнийг сонссон фараон ямар байсан бэ(19б)?

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 6-р номлол (06.14) Иошуа Насаа хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.17/