БИ БОЛОН ЭЦЭГ НЭГ ЮМ
Иохан 10:22-39
“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.(30)”
Есүс өөрийгөө сайн хоньчин гэж гэрчилсэнд Иудей хүмүүс шууд эсэргүүцжээ. “Хэрэв та Христ мөн бол бидэнд илээр хэлээч” гээд Есүст шахалт үзүүлжээ. Есүс огт айлгүй өөрийгөө Христ гэдгийг илээр хэлсэн билээ.
1. Би болон Эцэг нэг юм (22-30)
Бурхан Эцгийн нэрээр үйлддэг бүх үйлс өөрийг нь Христ гэдгийг гэрчилнэ гэж Есүс хэлсэн. Харин хүмүүс үйлсийг нь харсаар байсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байв. Гэвч Есүсийн хонь бол түүний дууг сайн сонсож, дагадаг билээ. Тэр өөрийгөө дагадаг хоньдод мөнхийн амийг бэлэг болгон өгдөг. Бас хоньдын амийг эцэс хүртэл хамгаална. Яагаад гэвэл хэн ч Эцгийн гараас тэднийг булааж чадахгүй юм. Бурхан бүгдээс агуу их билээ. Есүс болон Бурхан Эцэг нэг юм. (30)
2. Би бол Бурханы хүү байна (31-39)
Есүс өөрийгөө Бурхантай нэг гэж хэлсэнд Иудей хүмүүс түүнийг чулуудаж алах гэв. Энэ нь Бурханыг доромжилсон хэрэг гэж үзсэн учраас тэр юм.(33) Харин Есүс библийн зарлигийг үндэслэж өөрийгөө Бурханы хүү гэсэн нь зарлигийг өчүүхэн ч зөрчихгүй гэж гэрчлэв. Мөн Бурханы хийдэг үйлсийг үйлддэгээрээ, Бурхан түүний дотор, Тэр Бурханы дотор оршин байгаагаа гэрчлэв. Харин Иудей хүмүүс итгэхгүй байв. (34) Тэд мэдлэггүйдээ бус, харин санаатайгаар Есүсийг хүлээн зөвшөөрөхгүй байв. Тэд өөрсдийн энэ хатуу байдлаараа, гэмшээгүй зүрх сэтгэлээрээ Бурханы зөв шүүхийн илчлэл ба хилэнгийн өдөр байх уур хилэнг өөрсөд дээрээ хурааж буй хүмүүс юм.
Гуйлт: Эзэн минь ээ! Надад Эзэний дууг сонсгож, таныг дагахад тусалсанд баярлалаа. Би Эзэний дууг сонсож дагаснаар мөнхийн амийг хүртэж чадахыг гуйж байна.
Нэг үг: Библи бол Бурханы үг