Хэн дээрээс эс төрнө
Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3
“Есүс хариуд нь—Үнэнээр үнэнээр Би танд хэлье. Хэн дээрээсa эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд”
Хүний энэ хорвоо дээр хүнд яг юу хэрэгтэй вэ? Хүн юуг олбол хамгийн сайхан амьдарч чадах вэ? Хүний сэтгэлийг хамгийн сайхан болгодог зүйл юу вэ?
Эд хөрөнгө уу? Эрдэм мэдлэг үү? Ухаантай байх юм уу? Улсын ерөнхийлөгч болох юм уу? Олон зүйл хүмүүсийн амьдралд чухал байр суурь эзлэдэг. Хүмүүсийн мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан гэж дуулдаг. Яагаад гэвэл хүн хэзээ ч үхмээргүй байх бодлыг үргэлж өөртөө тээж байдаг. Тийм учраас хүн мөнх амьдрахыг хүсдэг. Өнөөдрийн бидний сурах номлолд мөнх амьтай болох замыг заан өгч байна. Тэгвэл бид яаж мөнх амьтай болох вэ? Өнөөдрийн үгнээс харвал дээрээс дахин төрөх ёстой гэж байна. Дахин төрөх нь хамгийн гайхамшигтай зүйл бөгөөд хүн бүр дахин төрөх хэрэгтэй гэдгийг зааж байна. Дахин төрөх гэдэг нь эхийн хэвлийд ороод төрөх биш бөгөөд хүн сүнсээр дахин төрөх ёстой гэж байна. Хүн амьтнаас ялгаатай оршин байгч бөгөөд сүнслэг хүн юм. Тийм учраас бидний хувьд сүнсээр дахин төрөх гэдэг нь сэтгэл сүнсээрээ 100 хувь шинэчлэгдэн өөрчлөгдөж амьдрахыг хэлж байна. Тэр сэтгэл сүнсийг Бурханы ариун сүнс удирдахыг хэлж байна. Бид өнөөдрийн үгээр дамжуулан ариун сүнсээр сэтгэл сүнсээ 180 градус өөрчилж дахин төрж чадахыг хүсэн гуйж байна.
1. Хүн заавал дахин төрөх ёстой.
Никодем ямар хүн байсан бэ? 1-р эшлэлийг үзээрэй. Тэрээр фарисай тухайлбал иудей шашины удирдагч байв. Фарисай гэдэг нь тусгаарлагдсан хүн гэсэн утгатай бөгөөд Израйлчуудад Бурханы үгийг дамжуулж ярьдаг хуулийн багш байлаа. Фарисай бүлэглэл нь МЭӨ 5-р зууны үед Езрагаас эхэлсэн. Тухайн үед Израиль ард түмэн Вавилоны колонид байсан бөгөөд 70-н жилийн цөллөгт байж, тэдний ёс заншилд соёлд уусаж байв. Израйлчууд Бурханы ард түмэн гэсэн ухамсараа гээж, харь шашинд автаж байлаа. Энэ үед Езра Бурханы хуулийг судлан, тунгаан бодож, ард түмэнд заан сургахаар шийдвэр гарган, харь хүмүүсийн гэмийн эсрэг тэмцсэн. Энэ үеэс амь насаа зориулан хуулийг сахисан сүнслэг хүмүүс нь фарисай болон тэмцсэн байдаг. Тэд хуульд үнэнч, зүтгэлтэй тул ард түмний дунд нэр хүндтэй байв. Өөрийгөө ариусгах, мацаг барих гэх мэтийн ээдрээтэй дүрмүүдийг чанд сахих ёстой байв. Никодем нь энэ мэт фарисай болж нэр хүндтэй болохын төлөө мах бодийн хүсэл тачаалыг үгүйсгэн, мацаг барьж тэмцэж ялалт байгуулсан, өөртэйгөө хичээнгүй тэмцэлдэн амьдарсан нэгэн байлаа.
Никодем нь иудейчүүдийн удирдагч буюу санхедрины 70-н гишүүний нэг нь байв. Тухайн үед санхедрин нь иудейн овгийн хамгийн дээд захиргаа байлаа. Энэхүү санхедрины гишүүн болох гэвэл. удам угсаа сайтай, эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн эд хөрөнгөтэй баян байх шаардлага тавьдаг байв. Никодем энэ бүх шаардлага болзолыг бүрэн дүүрэн хангасан нэгэн байв. Тэр хамгийн дээд зэрэглэлийн эрдэм мэдлэг, эрх мэдэл, нэр төр, эд баялагийг эзэмшсэн хүн юм. Ийм түүнд дахиад өөр хүсэх зүйл байхгүй юм шиг аз жаргалтай хангалуун харагдана. Гэвч түүнд Есүс Христ хэрэгтэй байв.
Одоо 2-р эшлэлийг уншицгаая. Нэгэн шөнө Никодем Есүсийг хайж ирэв. Яагаад шөнөөр вэ? Олон таамаглал байж болно. Харин Иохан номонд ихэндээ шөнө гэж тайлбар хийхдээ харанхуйг зүйрлэн хэлдэг. Харанхуй байдал, харанхуй сэтгэл, харанхуй амьдрал. Тиймээ сая хэлсэнчлэн түүний доторхи зүрх сэтгэл нь шөнө мэт харанхуй байсан гэдгийг харуулж байна. Нэмээд хэлэхэд түүний сэтгэл сүнсэнд ямар нэгэн шийдэгдэхгүй бараан, хар өнгө мэт нүүлэгдсэн асуудал байгааг харуулж байна.
Никодим гадна талаасаа ямар ч асуудалгүй юм шиг л байсан. Харин түүний дотор аз жаргал байгаагүй. Түүнд бүх зүйл байсан ч түүний сэтгэл зүрх нь харанхуйд эзлэгдэн амьдарч байсан. Яагаад ч сав нь дүүрдэггүй сав шиг түүний сэтгэлийн сав хоосон бас харанхуй байсан. Түүний дотоод сэтгэл жинхэнэ хүсэл найдварыг олж чадахгүйгээр яахаа мэдэлгүй бүдчин, зовнин, тэмтчин байсан. Иймээс тэрээр энэ асуудлаа шийдэх гэж шөнөөр ч гэсэн хамаагүй Есүсийг хайж уулзахгүй бол болохгүй байсан.
Тэрээр Есүст ирээд ийнхүү хэлсэн. “Рабби Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч таны үйлддэг тэмдэгүүдийг үйллдэж үл чадна.”(2)
Никодем Есүсийг Иерусалимд олон тэмдэг үйлдсэнийг хараад түүнд хүсэл найдвар тавин өөрт нь байгаа асуудлыг Есүс л өөрчилөх юм байна гэдэгт итгэн ирсэн. Никодем өөрийн шийдэж чадахгүй асуудлыг Есүсээр дамжуулан, гайхамшигтай тэмдгээр шийдвэрлүүлэхийг хүссэн.
Ийм түүнд Есүс дараах хариуг хэлсэн. Одоо 3-р эшлэлийг үзээрэй “Үнэнээр үнэнээр би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй.” Есүс Никодемийн бодит хүний амьдралаас ирдэг зүйлс нь түүнийг жинхэнэ үнэн рүү, хайр руу, баяр баясал руу чиглүүлэхгүй байгааг олж харсан. Түүнд зайлшгүй дахин төрөх шаардлага байгааг олж харсан. Түүний сэтгэл сүнсэнд Бурханы хаанчлал ба мөнх амь, амьд итгэл гэсэн зүйлс байхгүй учраас гэдгийг тэр мэдсэн.
Сэтгэл сүнсэнд нь Бурханы хаанчлал байгаа болон байхгүй хүн маш өөр байдаг. Бурханы хаанчлалыг амсан амьдарч байгаа хүн, дахин төрсөн хүн, дахин төрөөгүй хүн маш ялгаатай амьдардаг. Дахин төрсөн хүн нь энэ дэлхий хахир муухай хатуу ширүүн байсан ч гуниг шантралыг даван туулж хүсэл найдвар ба урам зоригтой амьдардаг. Хий хоосон санаа болон муу хувь заяанд автагдалгүй өөдрөг амьдардаг. Яагаад гэвэл тэрээр Бурхан итгэж найдаж, зүрх сэтгэлд нь Бурхан үг ба ариун сүнс байдаг учраас, Бурханы хаанчлалыг эдэлж байгаа учраас ямар ч үед баярлан талархаж, амьдардаг. Нөхцөл байдлаас үл хамааран хаана ч байсан Бурханы хайр ба хүч чадлыг мэдэрч, амсаж амьдардаг. Харин Бурханы хаанчлалгүй хүмүүс нь хичнээн сайхан хоол идсэн ч хэрүүлтэй. Хичнээн сайхан хувцас өмссөн ч гунигтай. Дутах зүйлгүй тансаг байранд амьдарсан ч, тамд байгаа мэт гунигтай бас айдастай амьдардаг. Нэг үгээр хэлбэл хүн заавал Бурханы хаанчлалыг амсаж, Бурханы хаанчлалд орохын тулд дахин төрөх ёстой гэдгийг бидэнд хэлж байна.
2. Хүн хэрхэн дээрээс төрж чадах вэ?
Есүс Никодемд яагаад дээрээс дахин төрөх ёстой гэдгийг заан өгөхийг хүссэн бэ? Одоо 4-р эшлэлийг үзээрэй “Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ. Хүн эрхийн хэвлийд хоёр дахиа орж төрж чадна гэж үү?” Никодем хуулийн эрдэм мэдлэгтэй Фарисай байсан ч, сүнсний ертөнцийн талаар огт ойлголтгүй нэгэн байсан. Тэрээр зөвхөн махбодийн зүйлсэд анхаарлаа хандуулан тайлбарласан. Ийм түүнд хүн хэрхэн дахин төрөхийг тайлбарлаж байна. “Үнэнээр үнэнээр би чамд хэлье хэн ус болон сүнсэнээс эс төрнө тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. (5)
Эндээс ус нь гэмээ гэмшин ариусгахыг зааж байна. Марк 1:4 дээр гэмшлийг тодорхой хэлсэн. Сүнснээс гэдэг нь үнэний Сүнс болох Ариун Сүнснийг зааж байна. 1Петр 1:23-д “Бид дахин төрсөн нь устах үрээс бус харин үл устах Бурханы амьд үгээс болсон” гэж байдаг. Мөн Иаков 1:18-д ч “Тэр биднийг үнэний үгээр төрүүлэв” гэв. Тиймээс бид дахин төрөх нь Бурханы үгийг сонсоход үнэний Ариун Сүнс бидэнд ажиллаж бид гэм нүглээ гэмшин дахин төрөх юм. Өөрийгөө мөнхийн шийтгэл авахаас аргагүй гэмтэн гэдгээ ухааран, чинь сэтгэлээсээ Бурханд гэмшихийг хэлж байна. Ариун сүнсийг хүлээн авч, Бурханы үгээр ухаарч гэмшин дахин төрөх хэрэгтэй гэж хэлж байна. Тиймээ Бурханы үг, библийн үг биднийг дахин төрөхөд туслана. Үгээр дамжуулан Есүсийг мэдэж, хүлээн авч, өөрийн аврагч буюу Эзэн Христ хэмээн хүлээн зөвшөөрнө. Энэ үед Ариун Сүнс өөрийн хүч чадлаар биднийг шинэчэн өөрчилөх болно. Дахин төрүүлэх ажил нь зөвхөн Ариун Сүнснээр хийгддэг Бурханы ажил юм.
6,7-р эшлэлийг үзээрэй “Махан биеээс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. Чи дээрээс төрөх ёстой гэж, би чамд хэлсэнд бүү гайх” Энэ нь махан биеийн зүйлс болон үйлс нь хэзээ ч Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй гэсэн утгатай. Үнэндээ хүнийг дахин төрүүлэх ажил нь хүний ямар ч махан биеийн хүч чадал, хичээл зүтгэл гэх мэтийн оролдлогоор боломжгүй бүтэмжгүй зүйл гэдгийг хэлж байна. Махбодийн ажил үйлс нь агуу мундаг байсан ч, тэдгээр нь махбодийн л зүйл гэдгийг зааж байна. Харин Ариун Сүнсээр төрөх нь махбодийн амьдралаас тэс өөр түвшиний зүйл гэдгийг хэлж байна. байдаг. Гэхдээ бид нар оюутнуудтай хичээл хийх, пийшин хийх, нөхөрлөх, ятгах, зэмлэх, урамшуулах ажлаа орхиж болохгүй. Бидний хийх ажил. Харин хүнийг өөрчилж шинэ хүн болгож, Бурханд итгэж амьдардаг хүнээр 180 градус өөрчилөх нь Бурханы ажил юм. Тиймээс шантрах хэрэггүй та хийхээ хий үлдсэнийг Бурхан өөрөө хийнэ. Үгийн хүч үнэхээр гайхалтай хүн Бурханы үгээр, библийн үгээр хүчтэй өөрлөгдөж амьдардаг. Үг хүнийг өөрчилдөг. Бүгдээрээ оюутнуудад Бурханы үгийг сайн дамжуулж чадахыг хүсэн гуйж байна. Таныг ямар үг өөрчилснийг санаарай. Амандаа, зүрхэндээ, халаасандаа дандаа Эзний үгээр дүүрэн байгаарай хэмээн ерөөж байна.
3. Ариун Сүнсний ажил
Никодем Есүсийн үгийг гайхаал хүлээж авч чадахгүй байлаа. Ийм түүнд дахин 8-р эшлэлийг тайлбарлан тушаан хэлсэн. Одоо бүгдээрээ 8-р эшлэлийг үзээрэй. “Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсов ч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг.” Салхи нь дуртай газраараа үлээдэг. Нээрээ л хаанаас үүсэж, хаашаа оддогийг бид мэдэхгүй. Яг үүний адилаар хүний хүч чадлаар жолоодож боломгүй зүлйийг ариун сүнс хийдэг гэдгийг тайлбарлаж байна. Хүнийхээс өөр юм. Ариун Сүнсний ажлыг Ариун Сүнс өөрийн хүсэл ба эрхээр хийж байдаг. Бид салхийг харж чадахгүй. Харин салхилаад явсныг нь бодит үр дүнгээр мэддэг. Яг үүнтэй адил Ариун Сүнсний ажилч үр жимсээрээ танигддаг. Салхи заримдаа зөөлөн үлээдэг. Харин заримдаа модыг унагааж, байшин барилгыг сүйрүүлдэг. Ариун Сүнс нь үнэндээ заримдаа маш зөөлөн, чимээгүй ажиллаж, заримдаа маш хүчтэй шуурга шиг ажилладаг. Үр жимсүүд нь зайлшгүй тод илэрдэг. Бид салхийг нүдээрэй харж, гараараа барьж, оюун ухаанаараа бүрэн ойлгож чадахгүй ч үр дүнгээр нь салхины хийсэн ажлыг мэддэг. Үүнтэй адил Ариун Сүнсний ажил үйлс нь эргэлзэшгүй товч бөгөөд тодорхой байдаг. Бид Ариун Сүнс хэрхэн хүнийг төрүүлж байгааг харж ойлгож чадахгүй ч дахин төрсөн хүний өөрчлөгдсөн амьдралаар дамжуулан ариун сүнсний хийсэн ажлуудыг хардаг. 1 хүний 180 градус өөрчлөгдсөн амьдралаар ариун сүнс хүнийг яаж гайхалтай өөрчилж, дахин төрүүлснийг олж хардаг.
Дахин төрсөн хүмүүст гайхалтай бодит өөрчлөлтүүд гардаг.
– Хүний амьдралын мөн чанар өөрчлөгдөж шинэ хүн болон амьдардаг.
– Энэ ертөнцийн зүйлсэд хүлэгдэж харйлан амьдралгүйгээр юу үнэ цэнэтэй нандин гэдгийг мэдэн амьдардаг. Хуучин дадал, муу зуршил, хорт хөнөөлт зүйлсээ орхин амьдардаг.
– Гэмтэй хатуу тэмцэж, гэмийн мэдрэмжгүй биш гэмд хариу үйлдэл гаргаж Бурханыг мэдэхгүй үеийнхээ хоосон зүйлсийг хаях болдог.
– Амьдралын зорилгоо Бурханы хүсч байгаа зүйлсэд тавьдаг. Би баярлах биш Бурхан баярлах. Бурхан юунд баярладаг вэ?
– Бурханы үгэнд анхаарлаа хандуулан, бүтэн сайны номлол, өдөр бүрийн хоол, библийн хичээл зэрэгт илүү ач холбогдол өгч амьдардаг.
За тэгээд хэлээд байвал их л зүйл байна. Ариун сүнс зүрх сэтгэлийг хөдөлгөхөд би дэлхийн хүн болж чадна. Монгол надад багадаад байна. Бүх дэлхийд Эзний үгийг заадаг, тунхагладаг библийн багш нар болж чадна. Тиймээ салхи мэт ажилладаг Ариун Сүнсний ажил нь ер бусын гайхамшигтай бөгөөд бодит тод өөрчлөлтийг заавал гаргаж ирдэг. Тиймээ энэ нь сайн мэдээний хүч бөгөөд, Бурханаас ирдэг Ариун сүнсний хүч чадал юм.
Есүс Никодемд бүх зүйлийг маш сайн тайлбарлан библийн хичээл хийж, үгийг дамжуулсан. Үүнээс цааш Никодем өөрөө шийднэ. Үргэлжлүүлэн түүнд түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байна хэмээн баталгаажуулан хэлсэн.
Дүгнэлт: Есүс 100 хувь Бурханы хүч чадал ариун сүнсний эрх мэдлийг тунхаглан үгийг заасан. Никодемд 100 хувь зааж түүнд итгэл, үг, ариун сүнсийг зүрх сэтгэлд нь тунхагласан. Энэ цагт бид бүхэнд бас хэлж байна. Та нар тус бүр өөрийгөө үнэхээр Ус ба Ариун Сүнсээр дахин төрсөн эсэхээ шалгаарай хэмээн хэлж байна. Та дахин төрсөн хүн шиг баяр хөөрөр дүүрэн байж өдөр бүр хаанчлалын баяр хөөрийг эдлэн амьдарч байна уу? Та ариун сүнсэнд түшиглэн ариун сүнсэнд найдан бүх зүйлийг хийж байна уу? Таны амьдралд түүнд итгэхээс өмнөх болон хойно гэсэн ялгаатай амьдрал байна уу? Энэ цагт үгээр дүүрэн байж, ариун сүнсээр удирдуулдаг амьдралаар дахин идэвхтэй амьдраасай хэмээн ерөөж байна. Хараахан дахин төрөөгүй бол дээрээс төрөөгүй бол Есүсийн зааварласанчлан миний гэмийн төлөө загалмайд өлгөгдсөн нас барсан Есүсийг итгэлээр хүлээн зөвшөөрч амен гэж хэлснээрээ гэм ба мөнхийн сүйрлээс аврагдаж, сүнсээр дахин төрөөсөй хэмээн хүсэн гуйж байна. Та бүхний амьдралд өдөр бүр дээрээс төрсөн хүн шиг баяр хөөр, амар амгалан, Бурханы хаанчлал, ариун сүнсний өөрчлөлт ба удирдлага бялхаж байхыг ерөөн залбирч байна. Амен