Өдөр бүрийн хоол /2026.05.26/

ҮНЭН ЭРХ ЧӨЛӨӨГ ӨГӨГЧ ЕСҮС

Иохан 8:31-36

“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд” (32)

Иудейчууд Есүсийн үгийг зөв гэж хүлээн зөвшөөрч байсан боловч чин сэтгэлээр дагасангүй. Тэд уламжлалт заншилдаа баригдаж, бардам сэтгэл, өрөөсгөл бодлоор явж байжээ. Есүс энэ Иудей хүмүүст үнэн эрх чөлөөг эдлэх нууц аргыг зааж байна.

1. Үнэхээр миний дагалдагч байна (31,32)
Есүс өөрт нь итгэсэн Иудейчүүдэд үнэн шавиа бол гэж байна. Есүсийн шавь болох гэвэл Есүсийн үгэн дотор байх хэрэгтэй. Энэ нь Есүсийн үгийг өөрийн амьдралын үндэс тулгуур болгож дагахыг зааж байна. Бид яагаад заавал Есүсийн үнэн шавь болж байж л эрх чөлөөг эдлэх вэ? 32-р зүйлийг үзээрэй. Есүсийн үгийг чин сэтгэлээр дуулгавартай дагахад үнэнийг харах сүнсний хараа нээгдэнэ. Энэ бол Есүс Христийн загалмайн баярын мэдээ юм. Баярын мэдээний үнэнийг чин сэтгэлээр ухаарахад гэм ба үхлийн эрх хүчээс чөлөөлөгдөж чадна.

2. Үнэн та нарыг чөлөөлнө (33-36)
Түүхээс үзвэл, иудейчүүд Египет, Вавилон, Ассир, Перс, Грек зэрэг улсад боолчлогдож байжээ. Тухайн үедээ ч Ром улсын боолчлолд байсан. Харин тэд Абрахаамын үр удам гэдэг бардам сэтгэл байсан тул боолын бодит байдлаа ер зөвшөөрдөггүй байв.(33) Есүс энэхүү тэдэнд нүглийг үйлдэгч нь нүглийн боол бөгөөд Бурханы Хүү Христ л хүнийг чөлөөлнө гэдгийг хэлж өгөв. Есүсийн өгдөг эрх чөлөө бол гэмээс чөлөөлөгдөх буюу үүрд мөнх эрх чөлөө, төгс бүрэн эрх чөлөө юм.

Гуйлт: Эзэн минь ээ! Би бардам сэтгэлээсээ болж гэмийн боол болсноо зөвшөөрдөггүй байсандаа гэмшиж байна. Би одоо Эзэний зарлигийг дуулгавартай дагаж Есүсийн үнэн шавь болж үнэн эрх чөлөөг эдэлж чадахыг гуйж байна.

Нэг үг: Үнэн эрх чөлөөг эдлэх гэвэл Есүсийн шавь бол.

өмнөх нийтлэл2026 оны Иохан тусгай 2-р хичээл (05.31)
Дараагийн нийтлэл2026 оны Иохан тусгай 1-р номлол (05.24) Эбэ Матай хн