АМИН ТАЛХ ЕСҮС
Иохан 6:22-40
“Есүс тэдэнд – Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.” (35)
Диваажинг алдсан дэлхийн хүмүүс ялзрах зүйлийг олохын төлөө бүх амьдралаа зориулдаг. Харин Есүс мөнх амь хүртээх хоолны төлөө ажилла гэж хэлж байна.
1. Мөнх биш хоолны төлөө бүү ажилла (22-29)
Энэ нь 5 талх 2 загасаар 5,000 хүнийг цадтал хооллосны дараагийн өдөр юм. Хүмүүс Есүсийг олохоор цөхрөлтгүй хайсан. Тэдний зорилго бол бэлгэ тэмдгийг хайсных бөгөөд Есүст итгэх гэснийх биш байсан. Мөн талх идээд цадсан учрынх юм. Есүс 5000 хүнийг хооллосон нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг суулгахын тулд юм. Гэвч хүмүүс энэ бэлгэ тэмдгийн үнэн утга учрыг ухаарч чадахгүй байв. Есүс энэ хүмүүст “Мөнх биш хоолны төлөө бус, мөнх амь хүртээх хоолны төлөө ажилла” гэж хэлжээ. Мөнх амь хүртээх хоолыг Есүс л өгч чадна. Энэ хоолыг олохын тулд зөвхөн Есүст л итгэх хэрэгтэй.(29)
2. Амин талх Есүс (30-40)
Есүсийн зарлигийг сонссон хүмүүс бэлгэ тэмдэг шаарджээ. Мосе говьд манна буулган ард түмнийг хооллосон шиг тэнгэрээс талхыг буулгаж өгөхийг хүсчээ. Есүс энэхүү тэдэнд өөрийгөө тэнгэрээс буусан үнэн талх буюу амийг өгдөг амин талх гэдгээ гэрчлэв. Энэ Есүст итгэдэг хүн хэзээ ч өлсөхгүй бөгөөд амийг авч чадна. Эцсийн өдөр Бурхан түүнийг амилуулна(35,40).
Гуйлт: Эзэн минь ээ! Би Мөнх биш хоолны төлөө амьдарч болохгүй гэдгийг ухаарлаа. Би Эзэнд итгэж, мөнх амь хүртээх хоолны төлөө идэвхтэй амьдарна.
Нэг үг: Идэж уух нь амьдралын зорилго биш