Өдөр бүрийн хоол /2026.05.18/

МӨНХИЙН АМИЙГ ХҮРТЭХ ГЭВЭЛ

Иохан 6:41-59

“Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” (54)

Есүс өөрийгөө тэнгэрээс буун ирсэн амийн талх гэдгийг гэрчилсэнд Иудейчүүд Түүний тухай шивнэлдсэн. Тэд бэлгэ тэмдгийг харсан ч Есүст итгэхгүй байв. Есүс тэдэнд мөнхийн амийг олох замыг зааж өгчээ.

1. Эцэгээс сонсож сурдаг хүн (41-51)
Есүс бол тэнгэрээс буун ирсэн амин талх юм. Энэ талхыг идье гэвэл яах хэрэгтэй вэ?
-Хүнийг төвд тавьсан бодол, өрөөсгөл санаагаа орхих хэрэгтэй.(42)
-Бурхан Эцэг Есүсийг татаж өгөх хэрэгтэй.(44)
-Бурханы зарлигаас сонсож сурдаг даруу сэтгэлтэй байх хэрэгтэй(45)
-Есүст итгэхээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй.(47)
-Мөнхийн амийг авна гэдэгт бат итгэх хэрэгтэй.(47)

2. Миний махыг идэж цусыг уудаг хүн (52-59)
Есүсийн өгөх гэсэн талх бол дэлхийн амийн төлөөх түүний бие юм(51). Есүсийн бие нь бидний сүнсний талх бөгөөд түүний цус бол жинхэнэ ундаа юм(55). Энэ махыг идэж, энэ цусыг уусан хүн мөнхийн амийг хүртэж чадна. Есүс түүнийг амилуулж өгнө. Тэгвэл Есүсийн махыг идэж цусыг ууна гэдэг ямар утгатай вэ? Энэ нь Есүс миний гэмийн золиос болж ташуурдуулан загалмайд цовдлогдож нандин цусаа асгаруулсан гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэ гэсэн үг юм. Тэгснээр Есүс миний дотор оршиж, би Есүсийн дотор амьдрах болно(56).

Гуйлт: Эзэн минь ээ! Би Эзэний агуу их авралын хайрыг хүлээн зөвшөөрч байна. Сул дорой миний төлөө загалмайд нандин цусаа урсгаж нас барснаар намайг амилуулж, шинэ амийг өгсөнд талархаж байна.

Нэг үг: Амин талх Есүс

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.16/
Дараагийн нийтлэл2026 оны Гэтлэл 5-р номлол (05.17) Ариунболд хн