Өдөр бүрийн хоол /2026.05.15/

БИ БАЙНА, БҮҮ АЙ!

Иохан 6:16-21

Гэвч Есүс тэдэнд “Би байна. Бүү ай! гэж айлдав.”(20)

Есүс гэнэт тохиолдох далайн шуурганаас айн чичирч буй шавь нартаа итгэлийг суулгасан билээ. Өнөөдрийн зарлигаар дамжуулан амьдралын шуургыг даван дийлдэг итгэлийг сурахыг гуйж байна.

1. Айж байгаа шавь нар (16-19)
Шавь нар 5,000 хүнд үйлчлээд маш их ядарч завинд суусан ажээ. Нар жаргаж, харанхуй болчихжээ. Гэвч Есүс хараахан ирээгүй байв. Гэтэл юу болсон бэ? Гэнэт их хуй салхи салхилж, далай ихэд давалгаалав. Шавь нар далайн давалгаатай тэмцэлдэн сэлүүрээр сэлүүрдэж байв. Энэ үед Есүс тэдэн руу очсон боловч тэд түүнийг хий үзэгдэл хэмээн бодоод улам их айжээ. Бидний амьдралд ч гэсэн энэ мэт санаандгүй хуй салхи олон тааралддаг.

2. Би байна. Бүү ай! (20, 21)
Айн чичирч байсан шавь нартаа Есүс “Би байна. Бүү ай!” гэж хэлэв. Шавь нар баярлан Есүсийг завиндаа оруулмагц давалгаа намджээ. Бид нар ч гэсэн амьдралын аялалд хуй салхи тааралдах үед “Би байна. Бүү ай” гэж хэлж буй Есүсийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Мөн сэтгэлийнхээ төвд Есүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл айдас баяр хөөр болон хувирч, сэтгэлийн давалгаа намдана. Есүстэй хамт, зорьсон газартаа хүрч чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Өчүүхэн давалгаанаас айн чичирч, Эзэний хайранд үл итгэж байсан гэмээ гэмшиж байна. Надад итгэл өгч Эзэнийг хүлээн зөвшөөрүүлэн давалгааг ялан дийлэх итгэлийг өгөөч!

Нэг үг: Би байна. Бүү ай!

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.14/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.16/