5000 ХҮНИЙГ ХООЛЛОСОН ЕСҮС
Иохан 6:1-15
Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд(9)
Өнөөдрийн зарлиг нь Есүс 2 загас ба 5 талхаар 5000 хүмүүсийг хооллосон үйл явдлын тухай юм. Энэ бэлгэ тэмдэг нь бид яаж чадварлаг удирдагч болж чадах вэ? гэдэг нууцыг зааж байна.
1. Филипыг сорьсон Есүс (1-7)
Есүсийг Галили тэнгисийн тэртээд байх үед маш олон хүн түүний өвчтөнгүүдэд үйлдсэн бэлгэ тэмдгүүдийг хараад дагасан билээ. Өвчин зовлонгоор зовж шаналж буй хүмүүс нь хоньчингүй хонь мэт байсан тул Есүс маш их өрөвджээ. Тэднийг хэрхэн хооллохыг мэдэж байсан боловч Филипийг дасгалжуулахын тулд сорьж асуув. “Тэдэнд өгөх талхыг бид хаанаас олох вэ?” Есүс боломж гарвал шавь нараа удирдагч болгон өсгөхийн тулд дасгалжуулдаг байв. Харин Филип “Дор дороо жаахан авлаа ч 200 денарын талх ч тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ” гэж хариулсан. Филип ухаантай ч гэсэн итгэл ба хоньчны сэтгэл байхгүй учраас сорилтонд унажээ.
2. Андрейн итгэлийг ивээсэн Есүс (8-14)
Гэтэл Андрей хүмүүсийг хооллох гэсэн Есүсийн сэтгэлийг мэдээд нэг хүүхдэд байсан 5 талх 2 загасыг Есүст авчирсан билээ. Андрейд хоньчны сэтгэл ба Есүст итгэх итгэл байсан. Есүс түүний авчирсан 5 талх 2 загасыг авч, талархал илэрхийлээд 5000 хүнийг цадтал хооллов. Түүгээр ч үл барам 12 сагс хоол үлдсэн. Есүс бол бидний итгэл болон хоньчны сэтгэлээр өргөсөн 5 талх 2 загасыг талархан аваад агуу их үйлсийг бүтээдэг төгс бүрэн хүч чадалт Бурхан юм.
Гуйлт: Эзэн минь ээ! Би Филип шиг эхлээд тооцоо боддог байсандаа гэмшиж байна. Танд өргөх миний чин сэтгэл ба гуйлт, 1:1 библийн хичээлийн 5 талх 2 загасаар монгол болоод дэлхийд тэнэж яваа оюутнуудыг цадтал хооллооч!
Нэг үг: Чин сэтгэл ба итгэлээр