Өдөр бүрийн хоол /2026.05.01/

СҮМИЙГ ЦЭВЭРЛЭСЭН ЕСҮС

Иохан 2:13-25

“…мөн мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд”(15б)

Есүс номхон, даруу сэтгэлтэй бөгөөд хайр ивээлээр дүүрэн Их Эзэн билээ. Гэвч өнөөдрийн зарлигт огт өөр төрх байдал харагдаж байна.

1. Миний Эцэгийн гэрийг наймааны газар бүү болго (13-17)
Дуган бол Бурхан оршин байдаг ариун газар юм. Энд гэмтэй хүмүүс ирж Бурханы зарлиг болон түүний өршөөл хайрыг хүртдэг. Бас гуйлт хийдэг газар юм. Есүс дуганд ороод хартал тэр нь наймаа худалдааны зах болчихсон байв. Иймд Есүс маш их уурлан дээсээр ташуурдаж, наймаачид,тэдний хонь, үхэр бүгдийг нь хөөн гаргажээ. Бас зоос арилжаалагчдын мөнгийг тараан хаяж ширээг нь хөмрүүлж, сүмийг цэвэрлэв.
Есүс дуганыг ашиглаж мөнгө ологчид, дэлхийн юмсын төлөө шунан зүтгэгчдэд маш их дургүй юм. Есүс тэднийг гэмээ гэмшихийг нь хүсдэг.

2. Энэ дуганыг нураа (18-25)
Есүс дуганыг цэвэрлэснийг иудей хүмүүс харсан боловч гэмшсэнгүй, харин бэлгэ тэмдэг үзүүлэхийг хүсчээ. Тэгэхэд Есүс “Энэ дуганыг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно” гэж хэлэв. Энэ бол загалмайн үхэл ба амилалтаар дамжуулан өөрөө жинхэнэ дуган болно гэдгээ заасан үг юм. Үүгээр дамжуулан дуганы утга учир өөрчлөгдсөн юм. Бид цаг, орон зайнаас үл хамааран хэдийд ч гэсэн жинхэнэ дуган болсон Есүсээр дамжуулан Бурхантай уулзаж, өөршөөлийн хайрыг авч чадах болсон билээ.

Гуйлт: Эзэн минь ээ! Бурханы дуган зарлиг, гуйлт, магтаал дуугаар дүүрэн байхад тусалж өгөөч!

Нэг үг: Дуганыг ариунаар байлга!

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.30/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.02/