Өдөр бүрийн хоол /2026.05.02/

ДАХИН ТӨРӨХ ҮНЭН ЗАМЫГ ЗААСАН ЕСҮС

Иохан 3:1-15

“Есүс -Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй.”(5)

Өнөөдрийн зарлиг бол Есүс Никодем хоёрын ярилцлага юм. Никодем бол Фарисай, Иудейчүүдийн удирдагчдын нэг байсан. Тэр харанхуй шөнөөр Есүстэй уулзахаар ирсэн билээ. Есүс ийм түүнд дахин төрөх үнэнийг зааж өгөөч.

1. Хүн дахин төрөхгүй бол (1-3)
Есүс Никодемд “Үнэнээр үнэнээр би танд хэлнэ. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж эс чадна” гэж хэлэв. Никодем бол хүний аз жаргалд хэрэгтэй гэгддэг бүх нөхцөл болзлыг бүрэн хангасан хүн байв. Гэвч түүний дотор Бурханы хаанчлал байхгүй байжээ. Сүнс нь гэрэлгүй, амьдралын баяр хөөр, аз жаргал үгүй байв. Хүн дахин төрөхгүй бол ямар ч нөхцөл болзлыг хичнээн сайн хангасан ч Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй. Бурханы гэрэл болон амийг эзэмшиж чадахгүй. Тийм учраас заавал дахин төрөх ёстой.

2. Дахин төрөх гэвэл (4-15)
Дахин төрөх хэрэгтэй гэсэн үгэнд Никодем ихэд гайхжээ. Ийм түүнд Есүс дахин төрөх арга замыг зааж өгөв.
1-рт, ус ба Ариун Сүнсээр дахин төрөх хэрэгтэй. Зөвхөн хуулийг сахидаг амьдралаар хүн дахин төрж чадахгүй. Гэмээ гэмшиж, Ариун сүнсийг хүлээн авбал хүн дахин төрж чадна.
2-рт, Есүсийн зарлигийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөвхөн мэдлэгт тэмүүлэх зорилгоор зарлиг сурдаг хүн нь Фарисайчууд шиг болдог.
3-рт, загалмайд цовдлогдсон Есүсийг харах хэрэгтэй. Бодит амьдрал болон дэлхийг харж амьдарвал харанхуйгаас гарч чадахгүй. Хараагаа дээш өргөж загалмайд цовдлогдсон Есүсийг харах үед аврал хүртэж, дахин төрж чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Никодем мэт би дэлхийн бүх зүйлийг эзэмшлээ ч гэсэн дахин төрөхгүй л бол тэдгээр зүйл ямар ч утгагүй гэдгийг мэдлээ. Намайг дахин төрөхөд туслаач!

Нэг үг: Хүн дахин төрөхгүй бол Бурханы хаанчлалыг харж чадахгүй

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.01/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.04/