Бурханаар зоригжсон Давид
1Самуел 30:1-15
“….Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан Эзэнээр өөрийгөө зоригжуулав.”(6б)
1. Бурхан Эзэнээр зоригжсон Давид (1-6)
Давид 3 хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд маш том золгүй явдал хүлээж байв. Тэднийг эзгүй хойгуур нь Амалекчүүд довтолж галдан шатааж, бүх хүмүүсийг нь олзлон авч явжээ. Энэ гашуудалтай байдлыг харан цурхиран уйлж байсан цэргүүд тэр явдлын шалтгааныг Давидаас боллоо гэж үзэн түүнийг чулуугаар шидэж алах гэв. Гашуудал ба уур хилэнд автагдсан тэд цус урсгах гэсэн араатан мэт байв. Энэ үед Давид маш эгзэгтэй, хэцүү байдалд орсон. Гэвч тэр энэ үед яасан бэ? Давид Тэрхүү цөхрөлийн үед өөрийн Эзэн Бурханыг эгцлэн харж, тэр байдлыг давах эр зоригийг олжээ. Хүний талд зогсож хүний санаагаар шийддэг хүн нь хэцүү бэрхшээлтэй үед уруудан живдэг бол итгэлтэй хүн нь Бурханыг түшиглэн хөөрөн цойлох бүргэд мэт болдог.
2. Эзнээс асуун гуйсан Давид (7-15)
Давид ганц минут ч алдахгүйгээр амалекийн араас хөөх нь чухал байв. Гэвч тэр юуны өмнө ефод авчруулан өмсч, Бурханы өмнө очин асуув. Давид хүний цэцэн мэргэн ухаан ба туршлагыг биш, харин Бурханы удирдлагыг дагахыг хүсэв. Бурхан ийм түүнд амалекийг мөрдөн хөөгтүн! гэсэн чиглэлийг зааж өгсөн. Давид бат итгэлтэй болж ядарсан 200 цэргээ үлдээн 400 хүний хамт мөрдөн хөөв. Энэ үед Бурхан өвчнөөсөө болж орхигдсон амалекийн нэг зарцаар дамжуулан тэдний явах замыг нь зааж өгчээ.
Гуйлт: Эзэн минь! Эгзэгтэй байдлын дунд ч Бурханаар зоригжин шинэ түүхийг бүтээдэг итгэлтэй болоход минь туслаач!
Нэг үг: Бурханаар зоригжин бүргэд мэт цойлъё.