Бурханаас орхигдсон Саул
1Самуел 28:15-25
“Эзэн чамаас салж, чиний дайсан болсон атал…”(16)
1. Саулыг орхисон Бурхан (15-19)
Тэр төлөгч эмэгтэй чөтгөрийн хүчээр Саулыг Самуелтэй уулзуулжээ. Саул филистчүүдээс болж маш хэцүү зовлонтой байхад Бурхан ямар ч хариу өгөхгүй, туслахгүй байна гэж гомдолложээ. Ингэхэд Самуелын дүртэй чөтгөр “Эзэн чамаас салж, чиний гараас хаанчлалыг салган авч, Давидад өгсөн” гэж сануулжээ.(16,17) Энэ нь үнэн байв. Бурхан Саултай хамт байсан бол тэр ялалт байгуулж чадах байсан.(11:6-11) Харин энэ удаа яагаад Бурхан түүнээс салж, дайсан болсон бэ? Тэр Бурханы үгийг дагалгүй, Бурханы уур хилэнг амалекчуудад буулгаагүйнх юм.(18) Тэр Бурханы зарлигийг дагахаас илүү өөрийн санаа бодлоор ашиг хонжоо, нэр алдрыг л хайж байв. Үүнээс болж тэрээр Бурханыг доромжлон эцэст нь орхигдоход хүрсэн. Бурханы өмнө дуулгаваргүй байх нь өчүүхэн асуудал биш юм. Бурхан өөрийг нь дуулгавартай дагадаг хүнд баярлаж, хамт байж хайр ивээлээ үзүүлдэг бөгөөд харин дуулгаваргүй, өөрийн санаанд түшиглэдэг хүний дайсан нь болж уур хилэнгээ буулгадаг.
2. Газарт гулдайн унасан Саул (20-25)
Саул төлөгч эмэгтэйгээр дамжуулан Бурхан өөрийг нь шийтгэнэ гэдгийг сонссон. Тэр айдаст автан ямар ч хүчгүй болж газарт гулдайн унажээ.(20) Тэрээр маш зовлонтой болсон учир хоол ч идэж чадахгүй болж хүнээр түшүүлж явахад хүрсэн. Бурханаас орхигдхоос илүү аймшиг гэж байхгүй.
Гуйлт: Эзэн минь! Бүхнийг алдсан ч гэсэн таны зарлигийг дуулгавартай дагаж Бурхантай хамт байдаг хүн болоход минь туслаач!
Нэг үг: Бурхан дуулгаваргүй хүний дайсан болно.