ЕСҮС БОЛ ХРИСТ, БУРХАНЫ ХҮҮ
Матай 26:57-75
Чухал зүйл : 26:64
“Есүс түүнд – Та ч өөрөө хэллээ… (64)”
1. Тиймээ, Та ч хэлж байна (57-68)
Есүсийг баривчлаад байцаахын тулд ахлах тахилчид болон Санхедрины өмнө авчирсан. Тэд Есүсийн эсрэг худал гэрчлэл олж, алах ял тулгахыг хичээсэн боловч Түүний эсрэг юу ч олоогүй. Хоёр хүн гарч ирээд амилалтын талаарх Есүсийн үгийг гуйвуулсан боловч Есүс юу ч хариулаагүй. Харин тэргүүн тахилч босож “Чи Бурханы Хүү, Христ мөн юмуу?” гэж асуух үед Есүс “Тийм ээ” гэж хариулсан. Энэ асуулт Есүсийг айлгаж чадаагүй. Харин ч Тэрээр үхлээ хүлээн зөвшөөрч тийнхүү хариулжээ. Мөн Бурханы баруун гарт заларч алдар болон хүч дотор дахин ирнэ хэмээн итгэлтэйгээр гэрчилсэн. Энэ нь Есүсийн төдийгүй бидний хүсэл найдвар болон итгэл юм.
2. Петрийн үгүйсгэл (69-75)
Харанхуйгаар Петр Есүсийг алсуур дагаж, шүүхийн хашаанд орж ирсэн. Өөр өөр хүмүүс Петрийг Есүсийн дагалдагч гэж гурван удаа таньсан боловч тухай бүрт нь Петр үгүйсгэсэн. Петр өөрийгөө Есүсийн дагалдагч гэж танигдахаас айж байсан. Харин азарган тахиа донгодохыг сонсоод Петр Есүсийн үгийг санажээ. Энэхүү үгүйсгэлийнхээ төлөө тэр гашуунаар уйлсан.
Залбирал: Эзэн минь, Есүсийг дахин ирнэ гэсэн гайхамшигтай амлалтыг санаж амьдрахад туслаарай. Миний дотор байгаа айдсыг хөөн зайлуулж, Есүсийг гэрчлэхэд минь туслаач.
Нэг үг: Есүс одоо ч хаанчилж байгаа ба дахин ирнэ.