Тэднийг уучлаач
Лук 23:1-56
Гол эшлэл 23:34
1. Шашны удирдагчид Пилатын өмнө Есүсийг ямар шалтгаанаар буруутгасан бэ (1-2)? Пилат Есүсийг шалгаасны дараа юу гэсэн бэ (3-4)? Тэр Есүсийг яагаад Херодод илгээсэн бэ (5-7)? Херод болон цэргүүд Есүсийг хэрхэн доромжлон гутаасан бэ (8-12)?
2. Пилат ямар дүгнэлт гарган Есүсийг суллах гэсэн бэ (13-16)? Пилат Есүсийг гэм буруугүй гэдгийг хэдэн удаа хэлсэн бэ (17-22)? Гэсэн ч яагаад Есүст загалмайн ял оноосон бэ (23-25)? Цэргүүд яагаад Курений Симонд загалмайг үүрүүлэх болсон бэ (26)?
3. Есүс эмэгтэйчүүдэд яагаад өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл гэсэн бэ (27-31)? Есүс ямар хүмүүстэй хамт загалмайд цовдлогдсон бэ (32-33, Исаиа 53:12)? Загалмайд цовдлогдсон Есүсийн махбод болон сэтгэл санааны зовлон хэр байсан бол (Дуулал 22:14,15)? Есүс яагаад загалмайд цовдлогдох ёстой байсан бэ (Исаиа 53:4-6)?
4. Загалмай дээр Есүс юуны төлөө залбирсан бэ (34)? Цэргүүд, ард олон, захирагчид Есүсийг хэрхэн дооглосон бэ (34б-37)? Есүсийн дээр ямар бичээс байсан бэ (38)? Нэг дээрэмчин хэрхэн аврагдсан бэ (39-43)?
5. Зургаадугаар цаг болоход тэнгэр, газар ба сүмд юу тохиолдсон бэ (44-46, Еврей 10:19-20)? Есүсийн үхлийг харсан зуутын дарга юуг илчилсэн бэ (47-49)? Зөвлөлийн гишүүн Иосеф Есүст зориулан юу хийсэн бэ (50-54)? Мөн эмэгтэйчүүд юуг бэлдсэн бэ (55-56)?