ХАМГИЙН АГУУ НЬ
Лук 22:1-38
Гол эшлэл 22:26
“Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг”
Өнөөдрийн номлол нь өнгөрсөн 7 хоногт сурсан сүүлчийн зоогийн үргэлжлэл юм. Есүс өөрийн цусаар шинэ гэрээ байгуулсны дараа шавь нартаа дарс өгч талх хуваан идсэн. Ингэхдээ тэдний нэг нь түүнээс урвах талаар хэлсэн. Есүсийн энэ л үг шавь нарын дунд нь нэгэн хэлэлцүүлгийг тэр даруй эхлүүлсэн байна. Нөгөө сайхан зоогийн ширээ маргааны талбар болж эхэлсэн. Ийм нөхцөл байдлыг харж сонссон Есүс сэтгэлээр унаж, тэднийг зэмлэсэнгүй. Харин түүний цусаар тогтоох шинэ гэрээний хүмүүс хэрхэн агуу болох хамгийн чухал ойлголтыг зааж өгсөн. Шинэ гэрээний элч төлөөлөгчид болсон бид ч гэсэн Есүсийн үгийг сонсож, хүлээн авч хэрэгжүүлж чадахын хүсэн гуйж байна.
Нэгдүгээрт, Есүс хэрхэн агуу болох талаарх нууцын зааж өгсөн:
Сүүлчийн зоог барьж дуусахтай зэрэгцэн Есүс эдгээр 12 дагалдагчаас нэг нь урвах тухай хэлсэн. Харин энэ үгийг сонсох нь шавь нарын хувьд маш хэцүү, сэтгэл өвдөм байсан нь тодорхой юм. Тэднээс хэн нь урвах бол би юм болов уу? Петр юм болов уу эсвэл Иохан юм болов уу гээд. Тэдний дунд олон бодол, янз бүрийн таамаг яриа ихээр гарч байв. Учир нь Есүс үргэлж үнэнийг хэлж анхааруулдгийг мэдэж байсан учраас нэг нь урвах нь зайлшгүй үнэн юм байна гэж итгэсэн. Энэ байдал нь шавь нар одоо хүртэл бие биенээ таниагүй байгааг харуулж байна. Дотор хүн нь хэн бэ гэдгийг огт таниагүй гэсэн утгатай юм. Шавь нэг бүрийн дотор ямар бодол санаа, ямар төлөвлөгөө, юу нуугдаж байгаа ч Есүсээс өөр хэн ч мэдэхгүй байлаа.
Гэхдээ тэд бусад шавь нарын талаарх өөр өөрийн гэсэн дүгнэлт, санаа бодолтой байв. Өөрөөр хэлбэл Петр бол сэтгэл хөдлөл ихтэй, шууд ярьдаг. Искариотын Иудас мөнгөний тооцоолол сайн хийдэг. Иохан Иаков нар аянгын хөвгүүд гэж харж зан чанар байгаа байдлаас хамаарсан янз бүрийг дүгнэлт байв. Тэдний дотроос хэн нь урваж болох талаар таамаглаа дэвшиж явсаар эцэст нь ярианы сэдэв өөрчлөгдөв. Харин одоо тэд “тэд хэн нь агуу бэ” “номер нэг вэ” гэдэгт маргаан болж улам бүр хүчээ авсан. Энэ бол тэдний дунд хэн нь агуу удирдагч вэ гэсэн маргаан юм. Өөр бусдыг хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Харин хэн нь агуу эхний удирдагч шавь вэ гэсэн хоорондын маргаан юм. Тэдний хэн нь агуу удирдагч, шавь болох талаарх энэхүү маргаан нь анхны тохиолдол биш юм. Есүс Капернаум хотод өөрийн үхэл, амилалтаа зөгнөсний дараа хэн нь агуу байх талаар анхны маргаан дэгдсэн бол хоёр дахь Иохан Иаков нарын өндөр хэргэм зэрэг асуусны дараа болсон байдаг. Харин энэ удаагийн маргаан 3 дахь тохиолдол юм.
Энэ хэн нь агуу удирдагчаа тодруулах шавь нарын маргаанд Есүс хэнийг ч илүү дутуу гэж зэмлэсэнгүй. Харин үүний оронд тэдэнд хамгийн агуу болох тун чухал нэгэн мөн чанар, ойлголтыг зааж өгсөн. Хэрвээ тэд энэ ойлголтыг ухаарч амьдралдаа хэрэгжүүлбэл 12 уулаа агуу болох боломжтой байв.
Үүнд Есүс агуу удирдагч болж болохгүй гэж огт хориглоогүй бас хэлээгүй. Библийн түүхүүдийг харвал Абрахам, Давид хэмээх итгэлийг баатрууд бүгд агуу байсан. Тэд эд хөрөнгө, эрх мэдэл, эргэн тойрны хүмүүсээс хүлээн авах хүндлэл, нэр хүндийн хувьд бүгд агуу удирдагчид байсан. Тиймээс Бурхан өөрийн сонгосон хүмүүсээ агуу удирдагч болоосой гэж Бурхан хүсдэг гэдгийг Есүс сайн мэдэж байсан.
Гэхдээ анхны хүн Адам гэмд унаснаар агуу болох мөн чанар гэмээс болж өөрчлөгдсөн аж. Гэмд унаснаар агуу байх мөн чанарыг буруу аргаар хэрэгжүүлэх, хээл хахуулиар шийдэх, шударга бусаар мөнгө олж зэргээр Бурханы анхны агуу удирдагч байх мөн чанарыг өөрчилсөн гэж байна. Тиймээс Бурханы хувьд агуу удирдагч нь гэж үзэх үзэл нь энэ дэлхийд агуу гэж харагдаж байгаа үл итгэгч удирдагчдаас өөр шүү гэдгийг Есүс шавь нартаа ухааруулахын хүссэн. Иймээс Есүс харь үндэстнүүд ямар хүмүүсийг агуу удирдагч гэж үзэж байгааг жишээгээр харьцуулан шавь нартаа ойлгуулахыг зорьж байна. Иймээс тэрбээр 25-р эшлэлийг онцолсон.
25-р эшлэлийг хараарай “Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.” Үүнээс харвал “Харийнхны хаад” гэдэг үгийг Бурханаас эмээдэггүй удирдагчид гэж ойлгоно. Гэвч библи бүх эрх мэдэл болон удирдагчдыг Бурхан томилдог гэж хэлдэг. Харийнхны хаад Бурханыг таньж мэдээгүй учраас өөрсдийгөө бурхан мэтээр төсөөлж, үйлддэг. Тэд хүмүүсийг өөрийн эрх мэдэлдээ байлгахын хууль хүчний байгууллага, татвар, хуулийг ашиглан өөрсдийн санаа бодлоо шууд тулгах замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Түүнчлэн эрх мэдлийг мэдрэхийн тулд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа эрх мэдлээ тулган шаарддаг гэж байна. Эцэст тэд өөрсдийгөө “ Буянтнууд” гэж нэрлэдэг аж.
Херод хаан яг ийм төрлийн ийм төрлийн захирагчдын нэг байсан. Тэрбээр еврей соёлыг Ромын соёлд уусгахын тулд тухайн үеийн Израйлын удирдагчдаас маш олон удирдагчдын амь насыг хөнөөсөн. Нэг удаа еврейн шашиндаа үнэнч зарим шашины удирдагчид Херодын бодлогыг эсэргүүцэн, сүмийн үүдэн дээр байсан Ромын бүргэдийн дүрсийг авч хаяжээ. Тэгэхэд Херод тэд шашины удирдагчдыг мориор чирүүлж алах тушаал өгсөн. Иймэрхүү харгис хүчний үзүүлбэрээр тэр хүмүүсийг айлган сүрдүүлж, өөрт нь дуулгавартай байлгахыг сонгож эрх мэдлээ хэрэгжүүлж байлаа. Үүний зэрэгцээ Херод хаан сүрлэг Иерусалимын сүмээс гадна өөр гоёмсог том барилгуудыг барьснаар өөрийгөө өгөөмөр “буянтан” хэмээн хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байв. Тэр өөрийгөө “буянтан” гэж нэрлэдэг байсан боловч түүх түүнийг харгис, хэрцгий захирагч гэж хэмээн тэмдэглэн үлдээсэн аж. Херод өөрийн нүдэнд агуу удирдагч буянтан мэт харагдсан ч Бурханы нүдээр тэр агуу удирдагч огтоос биш байв.
Гэвч энэ нь зөвхөн Херодын хааны түүх биш юм. Ийм хандлага нүгэлд унасан бидний мөн чанарт байдаг. Нөхрүүд эхнэрүүд дээрээ эрх мэдлээ буруугаар ашиглаж болно. Эцэг эхчүүд ч хүүхдүүд дээрээ мөн адил үйлдэж чадна. Ажил олгогчид ажилчдаа зүй бусаар харьцаж, алдартай эсвэл нөлөөтэй хүмүүс ядуу дорой болон нийгмээс гадуурхагдсан хүмүүст өөрийн эрх мэдлээ энэ мэтчилэн ашиглаж агуу удирдагч, агуу нэгэн болохыг мөрөөдөж зорьдог. Гэвч энэ хэзээ ч агуу болох зам байгаагүй. Бас биш гэдгийг Есүс өөрийн шавь нартаа өнөөдрийн энэхүү үгийг сонсож байгаа бидэнд ч хэлж байна. Тэгвэл ямар хүнийг агуу удирдагч шавь гэх вэ?
Одоо 26-р эшлэлийг хараарай “Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.” Есүсийн хэлсэн үгнээс агуу удирдагч болохын тулд бүгдийг зарц боол болоорой гэж байна. Бүхний зарц боол болно гэдэг нь ямар ч эргэлзээгүйгээр хэн ч байсан бусдын өмнөөс тэдний хийх зүйлсийг хийнэ гэсэн утгатай. Бусдаас түрүүлж шал угааж, хоол хийж, гадна талбайг шүүрдэж, тоосоо арчин, цонхоо онгойлгож, хаясан хог хаягдлыг ч цэвэрлэнэ. Харин хамгийн өчүүхэн мэт болохын тулд ямар ч маргалдаан мэтгэлцээнд оролцохгүйгээр буун өгч, бусдад найр тавихыг хэлж өгч байна. Шавь нарын хэн ч ингэж үйлдээгүй. Тэд хэн босоод энэ сүүлчийн зоогийг хоолны үлдэгдлийг цэвэрлэх болоо гэж харж суусан. Хэн ч үйлчлээгүй. Харин тэд хэн агуу байх маргаандаа бууж өгөөгүй. Бие биенийнхээ дээр гарах гээд өнгөрсөнд байсан бүхий л муухай муухай түүхийг нь сөхөн сөхөн маргасан. Тэд ингэснээр агуу байдлаа бусдадаа батлан харуулна гэж итгэсэн. Гэхдээ энэ эцэс төгсгөлгүй маргаан, өш хонзон, үл тасрах хэрүүл маргаанд хүргэсэн. Тэдний хэний ч агуу байдлыг бусдад болоод Есүсэд харуулаагүй. Тиймээс “Та нарын хамгийг агуу нь хамгийг өчүүхэн мэт байг, удирдагч нь зарц мэт болог гэж хэлсэн. Яг энэ үгийг сонссон шавь нарыг маргаан өндөрлөсөн. Ингээд Есүс цаашид юуг хийсэн бэ?
Есүс өөрийн дээрх үгээ өөрийн үйлдлээрээ буюу шавь нартаа үйлчилж байснаараа баталж харуулсан. Өөрөөр хэлбэл Есүс өөрөө агуу нэгэн удирдагч нэгэн байсан ч гэсэн ширээнд үйлчилсэн шүү гэдгээ тэдэнд хэлж сануулсан. Одоо 27-р эшлэлийг хараарай “Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг” Есүс Иоханы сайн мэдээ номонд тэр бүсэлхийгээрээ алчуур бүслэн, шавь нарынхаа хөлийг угааж эхэлсэн талаар өгүүлдэг. Энэ бол Есүс хамгийн даруу үйлчлэгчийн дүр төрхийг харуулсан юм. Тэр хэрэгцээ шаардлагатай бүхэнд үйлчилж байв. Тэр уяман өвчтэнг эдгээж, сүнс болон бие махбодиороо суунги нэгнийг ч босгосон. Тэрээр муу сүнсэнд эзлэгдэн зовж байгаа нэгнийг чөлөөлөн, Бурханд үйлчлэгч нэгэн болгож өөрчилсөн байдаг. Есүс өөрөө агуу нэгэн байсан ч тэр шавь нартаа үйлчилснээр шавь нар бүх дэлхийг БУрханы хайраар тэврэн үйлчилсэн. Ингэснээр гахай нохой мэт тооцогдсон харь үндэстэн бид ч гэсэн Бурханы хайрыг хүлээн авсан юм. Агуу нэгэн болохын тулд зарц боол мэт, өчүүхэн мэтээр тооцон даруугаар үйлчилдэг нэгэн болж чадахыг хүсэн гуйж байна.
Хоёрдугаарт, Есүс мөнхийн улсын хүсэл найдварыг өгсөн (28-30).
Одоо 28-р эшлэлийг хараарай “ Намайг сорилтод байх үед Миний хажууд байсан хүмүүс бол та нар юм” Шавь нар хэн нь агуу болох болон урвах талаар өрнөсөн удаан маргааны дараа сонссон хамгийн сайхан тайвшралын үгс энэ байлаа. Есүс тэднийг анд нөхөд гэж тооцож үнэ цэнэтэй нэгэн гэдгийг эдгээр үгсэээрээ батлан хэлж байна. 29,30-р эшлэлүүдийг хараарай “Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө. Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилын арван хоёр овгийг шүүх болно. Есүсэд тэдэнд мөнхийн улсад ямар шагнал болон юу хүлээж байгааг маш тодорхой хэлж өгч байна. Гэхдээ шавь нар энэ бүхний ойлгоогүй. Гэвч Есүс тэдний ямар байгаа, юу бодож байгаагаас үл хамааран тэд мөнхийн улсад орохоос гадна сэнтийд залран Есүсийн хамтаар зоог барина гэж байна. Тэд дараа нь алдрын титэм өмсөж, Израйлийн 12 овгийг ч шүүнэ. Ийм агуу шагналын авах шавь нар энэ дэлхийн юунд хорогдох хэрэггүй юм. Есүс бидэнд ч гэсэн адилхан шагнал байгаа гэдгийг хэлсэн. Паул 8:17 б “ Христтэй хамт алдаршуулагдахын тулд бид Түүнтэй хамт зовдог тул, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран өв залгамжлагчид юм.
Бидний амьдарч байгаа энэ дэлхий шударга бус зүйл, зовлон бэрхшээлээр дүүрэн. Хүмүүс шархалж, мөрөөдлүүд үл биелэлээ олж, хүсэл мөрөөдлүүд ч замрхан алга болдог. Энэ дэлхийн бүх зүйлс бидний урмыг хугалдаг. Харин Есүсийн амалсан мөнхийн улсад төгс баяр хөөр, аз жаргал, жинхэнэ амар тайван, мөнхийн алдар, шагнал тэнд байгаа.Тиймээс бидний урмыг хэзээ ч хугалахгүй тэр мөнхийн хаанчлалд итгэн амьдарцгаая.
Гуравдугаарт, Есүс өөрийнхөө дагалдагч нарынхаа төлөө залбирсан (31-34).
Одоо 31-31 “ Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. 32 Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Харин чи эргэж ирэх цагтаа ах дүүсээ батжуул гэхэд” Есүс түүнийг Симон” Симон гэж дуудаж байгаа нь түүний сул дорой бүхий л зан чанарыг эргэн сануулсан хэрэг байлаа. Сатан бүхий л талаараа Симон болон үлдсэн 11-г сорих болно гэдгийг Есүс мэдэж байлаа. Тиймээс тэдэнд ийнхүү анхааруулсан. Ингэхдээ улаан буудай шигших адил хэмээн зүйрлэсэн. Сатан сорихдоо хүн нэг бүрийг Бурханы хуулийн дагуу бодлогогүй хэлсэн үг бүрээр, хийсэн алдаа, үг, үйлдэл, бодол санаа бүрээр нь гэм буруутай хэмээх зүйл ангиар сорино гэдгийг хэлж өгч байна. Бидний махан бие сул дорой учраас сул дорой тул санаатай болон санамсаргүй алдаа, гэм үйлдүүлэхээр Сатан уруу татна. Харин унах үед Сатан Бурханы хуулийн зүйл заалт бүрээр буруутгана гэдгийг Есүс анхааруулж байна. Гэвч шавь нар болон дагалдагчид Сатаныг муу заль мэх, гэм нүглийн уруу таталтыг өөрийн хүчээр дийлэхгүй. Тэдэнд байгаа найдаж байгаа ганцхан зүйл бол ЕСҮС тэдний төлөө залбирч байгаад юм. Есүс залбирахдаа муу сүнсний төлөвлөгөөнөөс зутгах эсвэл энэ нь алга болохын төлөө залбираагүй. Харин Есүс итгэл чинь цөхрөхгүй төлөө залбирсан гэж байна. Ингэснээр бид Сатаны буудай мэт шигших сорилтын өмнө Есүсэд итгэж итгэлийн замаа үргэлжлүүлснээр байгаарай гэдгийг хэлж өгч байна. Бид унасан ч боссон ч алдсан ч дахин босоод Есүсийн өмнө очоорой гэдгийг ухааруулахын тул Есүс итгэл чинь цөхрөхгүй байхын төлөө залбирсан гэдгийг онцолж байна. Есүс залгалмай дээрээс ч залбирсан. Еврей 7:24,25 “Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. 25 Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирч, үргэлж амьд оршдог. Есүс одооч гэсэн БУрхан сэнтийн өмнө бидний төлөө залбирч байгаа. Тиймээс Түүнд итгэдэг бүхэнд гэмийн уучлал мөнхөд хүчин төгөлдөр юм. Амен
Гэвч Петр Есүсийн энэхүү үгсийн ойлгож хүлээн авч чадаагүй. Тэр ямар хэцүү хүн сорилтоор дүүрэн сүнслэг дайнд орох гэж байгаагаа ойлгоогүй юм. Тэр өөрийнхөө итгэлтэй байдалд найдсан учраас Есүсийг хаана ч явсан дагана гэж хэлж байна. Тиймээс тэрбээр “ Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв.”. эндээс харвал Петр Есүсийг өөрөө илүүтэйгээр огт хайрлаагүй юм. Энэ нь өөрийгөө аврахын тулд Есүсийг үгүйсгэж байгаагаас харж болно. Иймээс үүнийг урьдчилан Есүс сануулж байв. Харин Есүс Бурхан түүний Петрийн төлөөх залбирал хариулан гэж итгэсэн. Есүс Петрийг энэ бүхний эцэст Есүс зөвхөн итгэж түүн рүү эргэж буцалтгүйгээр эргэн ирнэ гэж итгэсэн. Есүс Петрийг Есүсэд найдах итгэлээр зөвхөн амьдарч эцэст нь ах дүү нартаа туслаасай гэж Есүс хүсчээ.
Дөрөвдүгээрт Есүс итгэлээр энэ дэлхийг ялахыг заасан:
Есүс загалмайн үхлийг үүрэх хүртлээ шавь нартай сайн хоньчин байж, тэднийг үргэлж асран хамгаалж, урамшуулан зоригжуулсан. Гэвч байдал одоо нөхцөл байдал тун өөр болж байгааг Есүс хэлж хэлж анхааруулж байна. Есүсийг шавь нараас нь авар өпөр ирж байгааг Есүс хэлж байна. Ариун, гэм зэмгүй Есүс эгэл жирийн муу гэмт хэрэгтэн мэт загалмайн үхэлд тушаагдах гэж байлаа. Шашны удирдагчид түүний нэр хүндийг гутаахыг оролдож,түүнийг хэзээ ч энэ дэлхий дээр амьдраагүй мэтээр ойлгуулж, дагалдагчдыг нь хөнөөхийн хичээх байлаа. Одоо шавь нар Есүс биеэрээ хамт байхгүйгээр жинхэнэ ертөнцтэй нүүр тулан амьдрах хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Есүс өмнө тэднийг сайн мэдээний аялалд явахад Бурхан хэрхэн тэдэнд тусалж байсныг сануулахыг хүссэн. Тэд “түрийвч, цүнх, шаахай, цүнх бүү авч яв” гэсэн зааврын дагаснаар Бурханы гайхамшигтай хангамжийг олж харж байлаа. Тэд Есүсийн нэрээр муу сүнсийг хөөж, өвчнийг эдгээж байв. Есүс одоо “ Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. 37 Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэх ёстой. Учир нь Миний тухай бичигдсэн бүхэн биелж байна гэв” эдгээр үгс нь Есүсгүйгээр энэ дэлхийд нүүр тулах хэрэгтэй болж байгааг онцгойлон анхааруулж хэлж байна. Ингэхдээ Илд худалдан аваарай гэсэн тэднийг бодит байдлаараа илд сэлэм аваарай гэсэн утгаар огт хэлээгүй. Харин сүнсний хувьд байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулан үүнийг айлдсан юм.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор шавь нар гадна талаараа бие биетэйгээ өрсөлдөх биш харин дотоод зүрх сэтгэлдээ, итгэлдээ даруу нэгэн болж бусдад үйлчилж амьдрахыг зааж байна. Ингэснээр бид ч гэсэн олон мянган оюутан залуусыг Бурхан руу эргүүлж чадах юм. Түүнчлэн Есүс бидэнд агуу шагналыг мөнхийн улсад бэлтгэсэн байгаад итгэж энэ дэлхийд итгэлээрээ Есүсийн алдрын төлөө бүх талаараа агуу болохын төлөө тулалдацгаая. Унасан нэгэн байгаа бол Есүс тэнгэрийн улсаас бидний төлөө залбирч байгаа санаж түүнээс урвалгүйгээр түүнд найдаж, дахин итгэлээ босоорой гэж урамгшуулмаар байна. Харин бид богц, түрийвч, шаахайгаа бэлдэхийн адилаар сүнсний дайнд үргэлж сэрэмжтэй байн бусдын болоод өөрийнхөө төлөөх залбирлыг үл зогсоцггооё. Энэ бүхний дээр муу нэгний төлөө эсэргүүцэн босох чадвартай итгэлийг дайчдын босгохын төлөө Бурханы амьд үгийг заасаар байя. Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. 32 Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Харин чи эргэж ирэх цагтаа ах дүүсээ батжуул