Есүсийн цусаар тогтоогдох шинэ гэрээ
Лук 22:1-23
Гол эшлэл 22:20
1. Алгаслын баяр иудейчүүдэд ямар утга учиртай баяр вэ (1, 7)? Энэ үед шашны удирдагчид юу хийж байсан бэ (2)? Иудас яагаад Есүсээс урвахаар шийдсэн бэ (3-6)?
2. Есүс Петр, Иохан нарт Алгасал баярын зоогийг хэрхэн бэлдэхийг тушаасан ба яагаад энэхүү аргаар бэлдүүлсэн бэ (7-13)?
3. Есүс загалмайн зовлонг амсахаас өмнө яагаад элч нартай Алгасал баярын зоогийг барихыг ихэд хүссэн бэ (14, 15)? Есүс энэхүү зоогийг хэзээ дахин барина гэсэн бэ (16-18)? Бурханы хаанчлалд Алгаслын баяр биелэгдэнэ гэсэн нь ямар утгатай ба энэ нь итгэгч бидэнд ямар хүсэл найдвар өгч байна вэ?
4. Есүс талхыг шавь нарт хуваан өгсөн нь ямар утга учиртай вэ (19а, Иохан 6:35, 51)? Есүсийн өгсөн аяга нь ямар утга учиртай вэ (20)? Есүсийн цусаар тогтоогдох шинэ гэрээний агуулга нь юу вэ (Иеремиа 31:31-34, Ром 3:25, 26)? Энэ нь Израил ард түмэнтэй байгуулсан хуучин гэрээнээс хэр ялгаатай вэ (Еврей 9:13, 14, 10:12)?
5. Есүс талх ба аягыг өгсний дараа шавь нарт юуг тушаасан бэ (19б, 1 Коринт 11:23-26)? Яагаад үүнийг үйлдэж Есүсийг дурсахыг захисан бэ?
6. Есүс Өөрийн үхэл ба Өөрөөс нь урвагч хүний тухай юуг хэлсэн бэ (21-23)? Яагаад үүнийг хэлсэн бол!