Эзэний цог жавхлан Бурханы өргөөг дүүргэв
2 Шастир 5:1-14
2 Шастир 5:14
“ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр орж чадахгүй байлаа”
Соломон Эзэний өргөөний ажлыг гүйцэтгэсний дараа Эзэний гэрээний авдрыг Сионоос залахын тулд Израилын ахмадууд болон бүх овгийн удирдагчдыг Иерусалимд цуглуулав. (2) Израилчууд бүгд долдугаар сард, баяр наадмаар хааны өмнө цугларч Израилын ахмадууд ирэхэд левичүүд авдрыг өргөн авав. (3) Тахилч нар ба левичүүд авдар, уулзалтын майхан ба майхны дотор байсан бүх ариун эд зүйлсийг үүрэлцэн авчрав. Гэрээний авдар Эзэний өргөөнд ирэхэд Соломон хаан болон Израилын хотол түмэн тоолж тооцоолж баршгүй олон хонь, үхрээр тахил өргөв. (6) Тэгээд тахилчид Эзэний гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херубуудын далавчин дор байранд нь заллаа. (7) Авдар дотор Бурханы хууль бичигдсэн хоёр хавтангаас өөр юу ч алга байв. (10б) Тахилчид өөрсдийгөө ариусган Левийн бүх дуучидтай хамт янз бүрийн хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо өргөн Эзэнийг магтан алдаршуулав. ““Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв” (13) Энэ үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр Эзэний өргөөнд орж чадахгүй болов. (14) Энэ нь Эзэний цог жавхлан Бурханы өргөөг дүүргэснийх юм.
Хүний зүрх бол Бурханы өргөө билээ. Хичнээн мундаг, авьяас чадвартай, боломжтой хүн байлаа ч түүний дотор Бурхан оршиж чадахгүй. Хэдийгээр сул дорой, дутагдалтай хүн байлаа ч түүний зүрхний төвд Бурханы үг байж, бүх зүрхээр Эзэний магтан дуулдаг бол Бурхан түүнд залран ирж, Бурханы цог жавхлангаар дүүрэх болно. Бурханы авралын ажилд нандинаар хэрэглэгдэж, бусдад ариун зөв нөлөө үзүүлсэн хүмүүс нь бүгд Бурханы цог жавхлангаар дүүрэн хүмүүс байсан. Бурхан хүний гаднахыг харалгүй зүрхэнд Өөрийн үгийг хадгалан амьдардаг хүнтэй хамт байж алдраа харуулдаг.
Хэрэгжүүлэлт: Миний зүрхний өргөөнд юу байна вэ?
Нэг үг: Бурханы үг.