Өдөр бүрийн хоол /2026.02.27/

Сүмийн өмнө хоёр баганыг босгосон нь

2 Шастир 2:17-3:17
2 Шастир 3:17

“Тэрээр багануудыг сүмийн өмнө буюу нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг Иахин,c зүүн талынхыг Боазd гэж нэрлэжээ”

2:17,18-г үзвэл Эзэний өргөө барих ажилчид нь бүгд Израилын нутагт байсан цагаачид байв. Энэ нь Эзэний өргөө бол бүх үндэстнийг аврах Бурханы гэр гэдгийг харуулж байна. Ингээд Соломон Иерусалимын Мориа уулан дээрх Орнаны үтрэм дэх эцэг Давидад нь Эзэн үзэгдсэн газарт Эзэний өргөөг барьж эхлэв. (3:1) Өргөөний хэмжээ нь уртаар хорин долоон метр, өргөнөөр есөн метр байв. Гол танхимыг майлс модоор доторлон цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв. (5) Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэн сүр жавхлантай болгов. (6) Ариунаас ариун газрын урт, өргөн нь есөн метр байсан ба үүнийг зургаан зуун талант (34.27 кг) цэвэр алтаар бүржээ. (8) Ариунаас ариун газарт хос херубуудын баримал бариад алтаар бүрэв. (10) Цэвэр алт бол гэрэл гэгээ, цэвэр ариун болоод мөнхийн хувиршгүй чанарыг билэгддэг. Эзэний өргөөг шижир алтаар бүрсэн нь энэ газарт гэмтнүүд гэрэл ба цэвэр ариун Бурхантай уулздаг газар гэдгийг харуулж, мөн мөнхийн хаан болсон Бурхан тэнгэр ба газрын бүх юмсыг захиран оршдог газар гэдгийг илэрхийлдэг. Ялангуяа Мориа уулан дээр Эзэний өргөө баригдсан нь хүн амын тооллого хийн Бурханд том гэмийг үйлдсэн Давид Орнаны үтрэм дээр шатаалт болон эвийн тахил өргөснөөр уучлал авсантай адил Есүс Христ Өөрийн биеийг тахил болгон өргөснөөр дэлхийн бүх хүний гэм уучлагдан Бурхантай эвлэрнэ гэдгийг зөгнөн харуулж байна.
Бас өргөөний урд талд хос багана хийв. (15) Баруун талынх нь “Иахин” буюу “Бурхан босгоно”, зүүн талынх нь “Боаз” буюу “Бурханд хүч оршдог” гэсэн утгатай нэрлэжээ. (17) Иахин болон Боаз нь хүмүүний амьдралыг босгон, хүч ба чадлыг өгөгч нь Бурхан гэдгийг зааж байна. Хүмүүс өөрөө өөрийгөө босгохын хичээдэг. Мөн дэлхийн хүч чадалт зүйлсийг түшиглэдэг. Гэвч биднийг босгон байгуулах нэгэн бол зөвхөн Эзэн Бурхан юм. Хүч ба чадлыг өгөгч нь Бурхан юм. Бурханы өргөөнд ирээд Түүнтэй уулзахад хүч чадлыг олж, Түүний нигүүлслээр бат босох болно.
Хэрэгжүүлэлт: Хэн намайг босгон, хүч чадлыг өгөх

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.28/