Итгэлээр ялсныхаа дараа бүдэрсэн Давид
1Самуел 27:1-12
“Давид өөртөө….. хэмээн өгүүлэв.”(1)
1. Айдаст автагдсан Давид (1-7)
Давид эцэс хүртлээ зөвийг үйлдэж, ёс суртахууны хувьд ялалт байгуулсан боловч Саулын гарт үхэх байх гэсэн айдаст автагдав. Тэгээд Саулын хүрээгүй филистийн нутгийн Ахиш хаанд дүрвэж очив.(2) Тэр Бурхантай хамт байж олон үйлсийг нь биеэр үзсэн (26:12) боловч яагаад ийнхүү айдаст автагдан Бурханы зааж өгсөн газраас зугтан явсан бэ? Магадгүй түүнд 600 цэрэгтэй цөлд амьдрах нь хэцүү, ядаргаатай юм шиг санагдсан байх. Түүнд Бурханы өгсөн зовлонг эцэс хүртлээ итгэлээр тэвчиж чадах хүч дутсан тул ийм үл итгэгчийн зохисгүй үйлдлийг хийжээ.
2. Дээрэмчин болсон Давид (8-12)
Зиклад суурьших болсон Давид Саулын мөрдөлтөөс ангижирч, хязгаар нутгийн харь үндэстнүүдийг дээрэмдэж эхлэв. Түүний 600 цэрэг болон тэдний гэр бүлийнхэн удаан хугацаанд эдэлж чадаагүй амар тайван ба хангалуун байдлыг эдлэх болов. Тэр Ахишт сэжиг төрүүлэхгүйн тулд Иуда нутгийг дайрсан хэмээн худлаа хэлдэг байжээ. Ингэж худлаа ярьснаа нуухын тулд олзлогдсон бүх хүмүүсийг алах жигшүүрт гэм үйлджээ. Ариун байлдаан явуулах ёстой цэргүүд нь үнэнч бус, ёс журамгүй дээрэмчид болтлоо гажуудав. Тэр ч байтугай үүнээсээ болж өөрийн үндэстэн рүү дайрахаас өөр аргагүй байдалд оров.(28:1) Итгэлээр тэмцэлгүй өөрийн санаанд түшиглэвэл эцэст нь бүр хэцүү байдалд орох болно.
Гуйлт: Эзэн минь! Хичнээн аргагүй хэцүү байдал, айдаст автагдсан ч бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг түшиглэдэг болоход минь туслаач.(Сургаалт үгс 3:5)
Нэг үг: Бурханыг түшиглэн зовлон эдлэе