Давидыг ивээсэн Саул
1Самуел 26:13-25
“Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай….амжилт олох болно.”(25)
1. Эцэс хүртэл зөвийг үйлдсэн Давид (13-20)
Давид Саулын жад ба усны савыг авсан нь түүний амийг авсантай адил байсан. Гэвч Давид Саулыг басамжилсангүй, харин Саулын цэргийн жанжин Абнерийг дуудан Бурханы тосолсон хүнийг хамгаалсангүй хэмээн зэмлэв. Тэр Саулыг Бурханы босгосон хаан хэмээн эцэс хүртэл хүндэтгэж, харин өөрийгөө түүний өмнө нохой бөөс мэт дор тооцож байв.(20) Тэгээд гэмгүй өөрийг нь Бурханы өгсөн газраас мөшгөн хөөснөөс болж харь газарт очин хиймэл шүтээнд мөргөх гэм үйлдүүлж байгааг нь Саул ухааруулж, намайг бүү аваач гэж гуйв.(18-20)
2. Давидыг ивээсэн Саул (21-25)
Давидын үгийг сонсоод санаа зовсон Саул өөрийн гэм ба тэнэг ажлаа хүлээн зөвшөөрчээ. Давид түүнд жадыг нь буцаан өгөв. Давид үүнийг хийж чадсан нь зөвийг заавал шагнадаг Бурханд найдсан учир юм.(2,3) Тэр Бурханы зөвийг даган Саулын амийг хүндэтгэсэн учир Бурхан өөрийнх нь амь насыг ч гэсэн үнэтэйд тооцон, бүх зовлонгоос нь аварна гэдэгт итгэсэн юм. Ийм Давидыг хараад сэтгэл нь хөдөлсөн Саул “Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно”(25) гэж ивээсэн. Давид зовлонгийн дунд ч гэсэн эцэс хүртлээ зөвийг үйлдсэнээрээ ялалт байгуулсан юм.
Гуйлт: Эзэн минь! Давид мэт сайнаар мууг дийлдэг, дайсныхаа сэтгэлийг хөдөлгөж чаддаг уужим ухаалаг сэтгэлтэй хүн болоход минь туслаач.
Нэг үг: Сайнаар мууг дийлдэг хүн