2025 оны Лук 43-р номлол (11.23)

Мөнх амийг олох зам

Лук 18:15-27
Гол эшлэл 18:22

1. Хүмүүс хүүхдүүдээ яагаад Есүс дээр авчирсан бэ (15а)? Гэвч шавь нар тэдэнд хэрхэн хандсан бэ (15б)? Ийм шавь нарт Есүс хэн Бурханы хаанчлалд орно гэсэн бэ (16, 17)? Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж авах нь яахыг хэлж байна вэ?
2. Хэн Есүст ирсэн ба Түүний шийдвэрлэхийг хичээнгүй хүссэн амьдралын асуудал нь юу байсан бэ (18)? Тэр яагаад Есүсийг “Сайн багшаа” гэж дуудсан бол? Харин Есүс яагаад үүнийг хүлээн зөвшөөрөөгүй вэ (19)?
3. Есүс ямар тушаалуудын талаар хэлсэн бэ (20)? Есүс яагаад ийнхүү хөршид хандсан хайрын тухай хэлсэн бол? Тэр Есүсийн асуултад хэрхэн хариулж, энэ нь түүний амьдралын талаар юуг харуулж байна вэ (21)?
4. Есүс Түүнд нэг л дутуу зүйл нь юу гэсэн бэ (22)? Есүсийн заавраас харвал мөнх амийг олох зам нь юу вэ? Гэвч баян залуу үүнийг сонсоод яагаад ихэд гунигтай болсон бол (23)?
5. Эд баялгийн шунал нь хүмүүсийг Бурханы хаанчлалд ороход хэр их саад болдог вэ (24, 25, Колоссай 3:5, 1 Тимот 6:9,10)? Харин аврал нь гагцхүү юунаас шалтгаалах вэ (26, 27)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.17/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.18/