Мөнхөд оршигч Бурхан
Эхлэл 21:22-34
“Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав. “(33)
1. Найрамдахыг гуйж ирсэн Абимелех (22-32)
Тэр үед Абимелех ба түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамтай найрамдлын гэрээ байгуулахаар тулд хүрч ирэв. Энэ нь Абрахам юу ч хийсэн ч Бурхан хамт байгааг тэд харсан учраас юм. (22) Энэ үед Абрахам худгийг нь Абимелехийн зарц нар булааан авсан тухай зэмлэн худгийг эзэмших эрхийг тодруулсны дараа гэрээ байгуулжээ. Абрахам одоо дэлхийн эрх баригчид эхэлж түүнд ирэн эв найрамдлыг гуйх тийм нөлөөтэй хүн болов.
2. Мөнхөд оршигч Бурхан (33,34)
Абрахам Абимелехтэй найрамдлын гэрээ байгуулсны дараа Беершебад сухай мод тарив. Тэгээд тэнд Мөнхөд оршигч Бурханы нэрийг дууджээ. Мөнхөд оршигч Бурхан Эзэн бол Абрахамын биеэр амссан итгэлийн илчлэл юм. Абрахам Исаакийг төрүүлсэн болон Абимелехтэй найрамдсан явдлаар дамжуулан Бурхан бол бодитой оршиж, сонгосон хүмүүстэйгээ хамт байдаг гэдгийг хувиараа гүнзгий амсжээ. Олон явдлыг үл тоон өнгөрүүлээгүй тэдгээрийн дотроос амьд Бурхантай уулзсан Абрахамын итгэл нь одоо Мөнхөд оршигч Бурханд хувирашгүй итгэх хүртэл өссөн.
Залбирал: Эзэн минь! Таныг мөнхөд оршин сонгосон хүмүүстэйгээ хамт байдаг Бурхан гэдэгт талархаж байна. Ийм Эзэний дотор итгэлийн үндсээ гүнзгий суулгаж чадахад минь туслаач!
Нэг үг: Мөнхөд оршигч Бурхан