2025 оны Лук 41-р хичээл (11.09)

Аянга цахилах адил ирэх Есүс

Лук 17:20-37
Гол эшлэл: 17:24

1. Фарисайчууд Бурханы хаанчлалын талаар юуг асуусан ба яагаад үүнийг асуусан бол (20а)? Бурханы хаанчлал хэрхэн ирнэ гэж Есүс хэлж байна вэ (20б, 21, Марк 1:15)?
2. Ирэх Бурханы хаанчлалын тухай Есүс хэнд ярьж эхэлсэн бэ (22а)? “Хүний Хүүгийн өдөр” нь юуг заах ба шавь нар тэр өдөр ирэхийг хэрхэн мэдэх вэ (22б-24)? Харин тэр өдөр ирэхийн өмнө Есүс яах ёстой вэ (25)?
3. Хүний Хүү илчлэгдэх өдөр хүмүүсийн амьдралын хэв маяг ямар байна вэ (26-30)? Тэр үед бид ямар байдалтай байх хэрэгтэй вэ (31-33)?
4. Хүний Хүүгийн өдөр нэг газарт адил ажил хийж буй хоёр хүний хувь заяа хэр өөр болох вэ (34, 35, 1 Тесалоник 4:16, 17)? Яагаад ийм ялгаа гарах вэ? Хаана ийм шийтгэл хэрэгжих вэ (37)?

өмнөх нийтлэл2025 оны Лук 40-р номлол (11.02) Х. Бүүвэйбаатар хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.04/