Абрамыг дуудсан Бурхан
Эхлэл 12:1-9
“Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!.”(2)
1. Абрамыг дуудсан Бурхан(1-3)
Бурхан Абрамд төрсөн нутаг, төрөл садан, эцгийнхээ гэрийг орхиж миний зааж өгөх газар луу яв гэж тушаав. Үүний дээр нэмж хайр ивээл амлав. Нэг нь аугаа их үндэстэн байгуулах, 2 дахь нь түүний нэрийг аугаа их болгох, 3 дахь нь хайр ивээлийн үндэс болгоно гэдэг байв. Бурхан хүсэл найдваргүй байсан Абрамыг ивээж хайр ивээлийн үндэс болгосноор бүх дэлхийн хүмүүсийг аврах гэж байна. Үүнээс үзэхэд Бурханы дуудлагад хоёр талтай чанар байгааг мэдэж болно. Энэ нь Бурхан дуудсан хүнээ ивээх, мөн түүнийг хүн төрөлхтний авралын ажилд хэрэглэх хояр юм. Өнөө үед Бурханд итгэхдээ зөвхөн хувийн хайр ивээлийг авах гэсэн аминч итгэгч олон байдаг. Гэвч Бурхан биднийг хайр ивээл авах төдийгүй хайр ивээлийн үндэс болохыг хүсдэг. Бид төрсөн нутаг, төрөл садан, эцгийнхээ гэрийг орхиход маш хэцүү юм. Гэвч Бурханы дуудлагыг дагахад хайр ивээлийн үндэс болж чадна.
2. Зарлигийг дагасан Абрахам(4-9)
Абрам Бурханы зарлигийг дуулгавартай даган явжээ.(4) Тэр хаашаа ч явахаа мэдэхгүй байв.(Еврей11:8) Санаанд багтамгүй ойлгомжгүй үг байсан учраас сандарч айсан. Гэвч өөрийг нь ивээж хайр ивээлийн үндэс болгоно гэсэн Бурханы амлалтанд итгэж дуулгавартай дагасан.
Залбирал: Эзэн минь! Хүсэл найдваргүй амьдарч байсан намайг дуудаж хайр ивээлийн үндэс болгон дэлхийн бүх ард түмнийг аврах гэсэнд баярлалаа. Би энэ амлалтын зарлигийг сахин дуулгавартай дагана.
Нэг үг: Дуудлагын хүсэл найдвар