Өдөр бүрийн хоол/2025.04.22/

Бие биедээ итгэсэн Давид, Ионатан

1Самуел 20:1-11

“Би Таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ?” (1б)

1. Сэтгэлийн шаналлаа дэлгэсэн Давид (1-8)
Үргэлж сэтгэл нь хувирч байдаг Саулын мөрдөлтөөс болоод Давидын сэтгэл үхэхэд ганц хуруу дутуу юм шиг санагдан маш их зовж байв. Ямар ч гэмгүй намайг яагаад алах гэж байна вэ? гэсэн хэлмэгдсэн сэтгэлээр дүүрэн байв. Давид тэвчихийн аргагүй зовлонгоо Ионатанд очин дэлгэснээр туслалцаа хүсчээ. Хэцүү үед зовлонг хуваалцах найзтай байгаа нь хичнээн азтай явдал вэ? Давид ийм найзтай болсон нь тэр Ионатанд итгэсэн учирт юм. Үнэндээ Саул Давидыг харах бүрдээ алахыг тушаадаг байсан тул Давид хэнд ч итгэж чадахгүй байдалд хүрсэн. Бас Саулын хүү Ионатанд ч итгэхгүй эргэлзэж болох байсан. Гэвч Давид Ионатаны хайранд итгэсэн юм. Найздаа хандан түүнд итгэж сэтгэлээ нээхэд жинхэнэ найзыг олно.

2. Давидыг тайвшруулсан Ионатан (9-11)
Ионатан өөр дээр нь ирсэн Давидаас түүний хүслийг асуув. Тэгээд эцгийнхээ чухам юу гэж бодож байгааг мэдээг хэлж өгнө гэж амласан. Үүгээр ч зогсохгүй Давидыг дагуулан хээр талд очоод түүнийг тайвшруулсан. Үхлийн дунд байсан Давидад хандсан Ионатаны хайр нь түүнд хичнээн их урам зориг, тайтгарууллыг өгсөн бол оо? Тэдний нөхөрлөл нь Бурханы доторх тангараглалд бат зогссон үнэнч хайр юм байсан.(18:3) Бидэнд ч бас ийм найз байна.(Иохан 15:15)

Гуйлт: Эзэн минь! Та миний үнэнч найз болсонд баярлалаа. Би өөрийн сэтгэлийн зовлонтой асуудлаа аваад таны өмнө очиж байна. Намайг Та хүлээн аваач!

Нэг үг: Миний үнэнч найз бол Есүс.

өмнөх нийтлэл2025 оны Амилалын номлол (04.20) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.23/