Эмээвэл зохистой Бурханаас эмээгтүн!
Лук 12:1-12
Гол эшлэл 12:5
1. Үй олон хүн цугласан ч Есүс хэнд анхааран сургаж байна вэ (1а)? Есүс шавь нарыг юунаас болгоомжлохыг сануулсан ба фарисайчуудын хөрөнгө нь юу вэ (1б, 11:39, 43)?
2. Хоёр нүүртэй амьдарч болохгүй шалтгаан юу вэ (2, 3, Галат 6:7, 2 Коринт 5:10, Еврей 4:13)?
3. Есүс шавь нарыг хэн гэж дуудаж байна вэ (4, Иохан 15:14)? Шавь нар яагаад хавчигчдаас айх хэрэггүй вэ (4)? Харин хэнээс эмээвэл зохистой вэ (5)? Там ямар газар вэ (Илчлэл 20:10, Марк 9:48, 49, Лук 16:23, 24)?
4. Бурхан үнэнийг дагагчдыг хавчигчдаас хэр бүрэн төгс хамгаалах вэ (6, 7, Даниел 3:27, 6:22)? Бурханаас эмээгч нь хэрхэн амьдрах вэ (Үйлс 4:19)?
5. Хавчигдахад идэвхтэйгээр яах хэрэгтэй вэ (8а)? Хүмүүсийн өмнө Есүсийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь яахыг хэлж байна вэ? Тэгэхэд ямар шагнал байна вэ (8б, Илчлэл 3:5)? Хүмүүсийн өмнө Есүсийг үгүйсгэхэд юу болох вэ (9, Матай 7:23)?
6. Ямар гэм уучлагдахгүй вэ (10)? Ариун Сүнсийг доромжилно гэдэг нь яахыг хэлж байна вэ (Үйлс 7:51, Ефес 4:30, 1 Тесалоник 5:19)?
7. Шавь нар цаашид юуг амсах ба тэгэхэд хэн тэдэнд туслах вэ (11, 12)?