Эргээд миний зэмлэлд ханд
Сургаалт үгс 1:20-33
“Зэмлэлийг минь анхааран хүлээж авбал Үзтүгэй, би та нар дээр сүнсээ бялхуулъя, Үгээ би та нарт мэдүүлье! (23)”
- Миний зэмлэлийг сонсоод эргэж хар (20-24)
Бурхан мунхаг хүмүүсийг буцааж өөртөө татахын тулд зарц нараараа дамжуулан хүн олонтой гудамж, хотын хаалга, хотын төв дотор өндөр дуугаар ийн хэлж байна. “Та нар харанхуй мунхаг байдлаа хэр удаан хайрлаж хэдий хүртэл доог тохуу хийх юм бэ? Мунхаг хүмүүс ээ! Мэдлэгийг хэр удаан үзэн ядах юм бэ? Миний зэмлэлийг сонсоод эргэж хар(22,23)” Бурхан бол ямар ч найдваргүй хүнийг ч гэсэн аврах гэдэг. Тэр зарлигийг сонсоод эргэн очих үед ямар адисыг амалсан бэ? Бурханы сүнсийг бялхтал дүүргэж, бас зарлигийг ухааруулан ойлгуулдаг юм.(23) Түүгээр ч үл барам гай зовлонгоос үл айх амар тайван амьдрал өгдөг юм.(33)
- Миний зэмлэлийг үл тоомсорловоос (25-33)
Дуудсан ч гэсэн дургүйцэн, гараа сунгасан ч эргэж хардаггүй, Бурханы сургаалыг үл ойшоон, зэмлэлийг хүлээн авдаггүй хүмүүс байдаг. Эд өөрийнхөө бодит амьдралыг үндэс болгон өөрийнхөө хүсэл зорилгын төлөөх амьдралаасаа салахад дургүй байдаг. Ийм хүмүүс ухаалаг амьдарч байгаа юм шиг боловч үнэндээ үгүй билээ.Тэд гай зовлон учирвал аймшиг түгшүүрт автдаг. Тэр үедээ Бурханыг хичнээн дуудсан ч нэмэргүй юм.(28) Яагаад гэвэл тэд хийсэн хэрэгтээ хариу авч буй юм. Мунхаг тэнэг хүмүүсийн дураараа үйлдэл өөрсдийг нь алж, амгалан байдал нь устгаж буй хэрэг юм.(32)
Гуйлт: Бурхан минь! Хатуу сэтгэлтэй гэмт намайг зэмлэсэнд баярлалаа. Таны зарлигийг даруу сэтгэлээр хүлээн авъя.
Нэг үг: Зэмлэлийг сонсоод эргэж бодох нь адис юм.