Илүү хүчтэй Есүс
Лук 11:14-28
Гол эшлэл 11:21, 22
1. Есүс хэлгүйн чөтгөрийг зайлуулахад хүмүүс ямар хандлага гаргасан бэ (14-16)? Есүсийг Беелзебүлээр чөтгөрийг хөөдөг гэсэн шүүмжлэл нь яагаад зохисгүй вэ (17-19)? Есүс ямар хүч чадлаар чөтгөрүүдийг зайлуулдаг вэ (20, Үйлс 10:38)?
2. Хүчтэй эр илүү хүчтэй нэгэн ирэхэд юу болох вэ (21-22)? Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр, түүнээс илүү хүчтэй нэгэн гэж тус бүр хэн хэнийг зааж байна вэ? Бид яагаад Есүсийн талд идэвхтэй зогсох хэрэгтэй вэ (23)?
3. Бузар сүнс гарсан хүн рүүгээ эргэж ирэхэд хүний байдал юу болсон бэ (24-25)? Тэгээд бузар сүнс яасан ба эцэст нь өнөөх хүний байдал нь юу болсон бэ (26)? Энэ сургаалт зүйрлэл нь бидэнд юуг сануулж байна вэ (1 Коринт 10:12, Ефес 6:11, 2 Петр 2:20-22, Ром 6:13)?
4. Жинхэнэ ерөөл нь юу вэ (27-28)?