Өдөр бүрийн хоол /2025.04.21/

Саул ч бас эш үзүүлэгч юм уу?

1Самуел 19:8-24

“Бурханы сүнс ирж тэрээр эш үзүүлж явав.”(23б)

1. Муу сүнсэнд дайруулсан Саул (8-17)
Давид Ионатаны ачаар Саулд урьдын адил үйлчлэх болов. Филисттэй дахин хийсэн дайнд Давид том ялалт байгуулсан. Ингэхэд Саулын сэтгэл дахин атаархалд автагдаж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлжээ. Түүний галзуу хөдлөн гартаа байсан жадыг шидэж Давидыг алах гэсэн. Тэр үзэн ядах сэтгэлээсээ болж Давидыг ална гэсэн харгис бодлоор дүүрэн болсон. Өөрийгөө бусадтай харьцуулдаг сэтгэл нь муу ёрын сүнсийг дууддаг. Ингэж муу сүнсэнд эзэмдүүлсэн хүн ямар ч муухай гэмийг Саул мэт өөрөө ч мэдэлгүй үйлдэнэ.

2. Саулд ирсэн Бурханы сүнс (18-24)
Бид Саулаар дамжуулан хүний сэтгэлийг юу захирдгаас хэрхэн өөрчлөгддөг вэ? гэдгийг сурч болно. Давидыг алах гэсэн бодолдоо хөтлөгдсөн Саул түүнийг бариулахаар элч нараа илгээсэн боловч тэр өөрийн эхнэр Саулын охин Мехалийн тусламжтайгаар зугтаж чаджээ. Саул хэдэн удаа элч илгээсний эцэст Давидыг Самуелийн удирдаж байгаа Рамагийн зөнчдийн сургуульд байгааг мэдсэн. Тэр Давидыг хөөн сургууль руу очоод тэндхийн уур амьсгалын нөлөөгөөр Бурханы сүнсээр дүүрэв. Тэгээд тэр эш үзүүлж эхлэн өдөржин шөнөжин нүцгэн хэвтдэг нялх хүүхэд мэт сэтгэлтэй болов. Үүний улмаас “Саул ч бас эш үзүүлэгч юмуу?” гэсэн домог яриа гарчээ. Ариун Сүнсийг авсан ямар ч хүн өөрчлөгдөн шинэ болдог.

Гуйлт: Эзэн минь, би сэтгэлдээ байгаа муу хүслүүдээ гэмшиж байна. Та Ариун Сүнсээр бууж ирэн намайг шинэ хүн болгож өгөөч.

Нэг үг: Ариун Сүнс надад бууж ирээч.

өмнөх нийтлэл2025 оны Амилалын өдөр бүрийн хоол /2025.04.19/
Дараагийн нийтлэл2025 оны Амилалын номлол (04.20) Эбэ Матай хн