Өдөр бүрийн хоол /2025.04.12/

Жинхэнэ найз Ионатан

1Самуел 19:1-7

“далд газар нуугдагтун”(2)

1. Найзаа нуусан Ионатан (1-3)
Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бараа бологч зарц нартаа “Давидыг ал” гэсэн тушаал өгчээ. Давидын амь насанд аюул тулгарав. Ионатан аавынхаа тушаалыг дагах уу, хайртай найзаа аврах уу гэдэг ацан шалаанд оржээ. Ухаангүй эцэгийн атаархлаас болж Ионатаны сайхан нөхөрлөлд ийнхүү зовлон тохиолдов. Гэвч Ионатан аюулд орсон Давидыг цааш түлхэлгүй, харин ч эсрэгээр хайрлажээ. Тэгээд аавынхаа тушаалыг Давидад дамжуулж, түүнийг далд газар нуув. Ионатаны хайр бол хэцүү бэрхшээлийн дунд ч найзаа хайрладаг хувиршгүй үнэнч хайр юм. Найзаа хэцүү байдалд ороход тусалдаг жинхэнэ хайр байсан. Зовлонгийн дунд Давидыг хайрласан Ионатаны хайр улам бүр гүнзгийрчээ.

2. Бурханы талд зогссон Ионатан (4-7)
Ионатан найз Давид ба аавынхаа дунд маш хэцүү байдалд оржээ. Гэвч тэр Бурханы талд бат зогссон. Бурханы талаас харвал аав нь атаархлын сэтгэлээ гэмших хэрэгтэй байсан. Ионатан эцэгтээ: Давидын өөрийгөө үл хайрлан зүтгэж, авралын түүхийг биелүүлснийг сануулж, гэм нүгэлгүй Давидыг алах нь буруу учир гэмшихийг зөвлөсөн. Саул түүний үгийг сонсоод гэмшив. Ионатан Давидыг бусдаас онцлон хайрлаагүй. Тэр бол аавыгаа гэмшхэд нь тусалдаг сүнсний хүн байсан.

Гуйлт: Шийтгэлийн дунд намайг аварч өмгөөлдөг Эзэн та бол миний жинхэнэ найз. Би ч Таны үнэнч найз болно.

Нэг үг: Хэцүү үед тусалдаг жинхэнэ найз.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.11/
Дараагийн нийтлэл2025 оны Амилалын өдөр бүрийн хоол /2025.04.14/