Өдөр бүрийн хоол /2025.04.11/

Улам их айсан Саул

1Самуел 18:10-30

Давидаас улам их айв.(29)

1. Муу ёрын сүнсэнд автагдсан Саул
Давидад атаархсан Саулын сэтгэл улам их дүрэлзэв. Муу ёрын сүнс Саул руу дайрч, түүнийг эзэмдэхэд тэр галзуу хүн шиг ааштай болов. Тайван амгалан байдалтай ятга тоглож буй Давидыг харсан Саулын зэвүүцэл туйлдаа хүрч, түүнийг хананд хадаж алах гэж 2 ч удаа жад шиджээ. Энэ нь бүтэлгүй болсонд Давидыг мянгатын дарга болгон тушаал бууруулав. Дараа нь өөрийнхөө охин Мехалтай суулгана гэж амлангуутаа үүнийгээ өөш болгон Филистчүүдтэй тулалдуулахаар илгээж, тэдний гараар алуулахыг хүсэв.(21) Бурхан Давидтай хамт байж ажилд нь байнга тусалж байгааг, мөн охин Мехал нь ааваасаа илүү Давидыг хайрлаж байгааг хараад Саулын сэтгэл талархлаас илүү зэвүүцэл, айдсаар дүүрчээ.(12,15,29) Саул бусад хүн өөрөөс нь илүү үнэлэгдэж, хайрлагдаж байхыг хараад тэвчиж чадахгүй байв. Тэр зөвхөн өөрөө л хүмүүст хүндлэгдэж, хайрлагдахыг хүсчээ. Энэ нь түүний аз жаргалгүй байсны шалтгаан юм. Бусад хүн өөрөөс нь илүү хайр ба хүндэтгэл авч болно. Бурханы ийм эрхийг хүлээн зөвшөөрдөг хүн нь аз жаргалтай байдаг.

2. Хайрыг авч буй Давид
Давид Бурхантай хамт байсан учир амар амгаланг эдэлж байв. Тэр бүх цэргийн жанжнаас мянгатын дарга болж, тушаал буурсан ч гэсэн Саулд үнэнчээр үйлчилж байв. Амь насанд нь аюул учирсан хэцүү бэрх үед ч тайван ухаалгаар бүх ажлыг амжилттай гүйцэтгэж байсан. Тиймээс ч тэр Израильчуудын хайр, хүндэтгэлийг хүлээж, мөн Саулын охинтой гэрлэжээ.

Гуйлт: Эзэн минь, хүмүүсийн дунд хамгийн сайнаар хүндлэгдэхгүй, би тэдний хайрыг авч чадахгүй ч гэсэн намайг хайрлаж үнэлж буй Эзэн Та байгаад талархаж, би жаргалтай байна.

Нэг үг: Бурхан хамт байдаг хүн

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.12/