Бүрэн төгсөд хүрсүгэй
Еврей 5:11-6:8
“Баптисм ба гар тавих тухай, үхэгсдээс амилуулах тухай, мөн шийтгэлүүдийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя” /2/
1. Бор хоолны хүн болох хэрэгтэй /5:11-14/
Зохиогч одоо Мэлхизэдэкийн тухай хэлэх гэсэн ч еврей итгэгчид хатуу чихтэй болсныг бодохоор харамсалтай байсан. Тэд нар аль хэдийн багш байх ёстой боловч Бурханы зарлигийн талаар анхны ойлголт ч дутуу байна. Ийм тэдэнд бор хоол бус сүү хэрэгтэй болсон юм. Тэд балчир хүүхэд шиг хайрыг авч ивээлийг л авах гэсэн учир зөвийн үгийг туршиж үзээгүй байсан. Гэвч одоо мэдрэмжийг хэрэглэж сурч боловсорсон, сайн мууг ялгаж чаддаг хүмүүс болох хэрэгтэй.
2. Бүрэн төгсөд хүрсүгэй /6:1-8/
Итгэгчид бол Христийн зарлигийн анхдагч ойлголтыг орхиж, үргэлж өсөх хэрэгтэй. Бас өмнө нь сурсан сургаалуудын суурийг дахин дахин тавхихгүй, бүрэн төгсөд хүргэхэд хичээн зүтгэх хэрэгтэй. Анхны ойлголттойгоо байсаар байвал заавал доройтон ялзрах болдог. Бурханы бэлгийг амсаж, ариун сүнсний хуваалцагч болж, Бурханаас хайр ивээлийг авсан атлаа урваж, унасан хүмүүс нь дахин шинэчлэгдэж гэмшихэд хэцүү юм. Учир нь тэд Бурханы хүүг дахин загалмайд цовдолж илэрхий гутамшиг болгосон. Тиймээс бид ямар ч байдал дунд авралын ивэээлээс урваж болохгүй, үргэлж итгэлээрээ өсөхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь ээ! Би өнөөг хүртэл балчир хүүхэд шиг анхдагч ойлголтын итгэлтэй байсандаа гэмшиж байна. Одооноос бор хоолонд орж, өсөж итгэлийн хүн болоход туслаач.
Нэг үг: “Бүрэн төгсөд хүрсүгэй”