Агуу ахлах тахилч Есүс
Еврей 4:14-5:10
“Иймээс бидэнд тэнгэрт заларсан агуу тахилч болох Бурханы хүү Есүс байгаа тул итгэлийн хүлээн зөвшөөрлөө бат баримтлая”/14/
1. Бидний мөхөс байдалд зовох чадвартай Есүс /4:14-16/
Тэнгэрт заларсан хүн, тухайлбал Бурханы хүү Есүс нь бидний хувьд агуу ахлах тахилч болсон юм. Есүс бидний мөхөс байдалд зовох чадвартай бөгөөд бүх талаар бидэн шиг соригдсон боловч гэмгүй хүн юм. Тиймээс бид энэ Есүсийг түшиглэж, өршөөлийг авснаар, хэрэгтэй цагт Бурханы ивээлийн ширээнд зоригтойгоор ойртон очиж чадна. /16/
2. Зовсноороо дагахыг сурсан Есүс /5:1-10/
Ахлах тахилч нь Бурханы хүндэтгэх үйлийн дотор хүний нүглүүдийн төлөө өргөл болоод тахил өргөдөг. Гэвч тэр ч сул дорой хүн учир ард түмний төлөө “нүглүүдийн төлөөх тахилыг” өргөдөг шиг өөрийнхөө төлөө бас тахил өргөх ёстой ажээ.
Хүн болгон ахлах тахилч болж чадахгүй бөгөөд зөвхөн Аароны адил Бурханаар дуудагдсан хүн байх ёстой. Христ Есүс ч өөрөө Ахлах тахилч болсон биш Бурханаар босгогдсон юм. /4-6/
Ахлах тахилчаар Бурханы дуудлагыг авсан Есүс махан биеийнхээ өдрүүдэд чанга хашхиран нулимс унаган Бурханаас гуйсан. Мөн Бурханы хүү боловч Бурханыг дагахын төлөө янз бүрийн зовлон зүдгүүрийг тэвчсэн. Есүс нь Бурханыг дуулгавартай дагаснаар төгс болсон бөгөөд өөрийн дагасан бүх хүмүүст үүрд мөнхийн авралыг үндсийг бэлэглэсэн. Иймээс Есүс нь Мэлхисэдэкийн хэргэмийг дагаж ахлах тахилчаар өргөмжлөгдсөн.
Гуйлт: Эзэн минь ээ! Миний сул доройг үүрсэн агуу Ахлах тахилч Есүсийг магтан дуулж байна. Би Есүс шиг Бурханыг дагахын төлөө зовлонг эдэлж сурахыг хичээнгүйлэн гуйж байна.
Нэг үг: “Агуу Ахлах тахилч болсон Есүс”