Өдөр бүрийн хоол /2025.04.09/

Голиатыг ялсан Давид

1Самуел 17:38-58

“Эзний нэрээр чам уруу ирж байна.” (45)

1. Таван мөлгөр чулуу авсан Давид (38-40)
Саул Давидын Голиаттай тулалдах гэснийг зөвшөөрч, өөрийнхөө хуяг дуулга ба сэлмээ өгчээ. Гэвч Давид түүнийг нь эзэмшиж сураагүй учир тайлж орхиод өөрийнхөө таяг ба мөлгөр чулуу авч өнөөх Голиат руу явав.(40)
Тэр заавал хуяг дуулга өмсөх ёстой гэж бодоогүй. Мөн хэрэгтэй, сайн учраас хүний зэвсгийг авч байлдаагүй бөгөөд өөрийн жирийн үед хэрэглэдэг зэвсгээр л тулалдсан.

2. Эзний нэрээр очсон Давид (41-58)
Царайлаг жаахан хөвгүүн өөртэй нь байлдахаар ганц таяг, мөлгөр чулууны хамт барин гарч ирэхэд үүнийг харсан Голиат өөрийгөө доромжиллоо хэмээн уурлаж Давидыг барьж залгих шахам хараав.(42,43) Гэтэл Давид өөдөөс нь ийнхүү хашгирав. “Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн Эзэний нэрээр чам уруу ирж байна.”
Давид энэ тулалдааныг Израиль, филист хоёрынх биш харин Бурханых гэдгийг мэдэж байв. Тиймээс түүнд Бурхан өөрөө ялалтыг өгнө гэсэн бат итгэл байв. Давид бүх цэргийн Ёхова Бурханд итгэн Бурханы нэрээр мөлгөр чулууг дүүгүүрдэн шидэхэд тэр нь Голиатын духыг онов(49). Давидад илд байгаагүй боловч ялалт байгуулж чадсан. Бидний амьдралын замд Голиат мэт хүчирхэг хана, хаалт босвол айн шантрахаас өөр аргагүй болдог. Гэвч Бурханыг түшиглэдэг хүн өөрт нь юу ч байхгүй байсан ч гэсэн ялалт байгуулж чадна.

Гуйлт: Эзэн минь, яавал амьдралдаа ялагч болох вэ? гэдгийг надад ухааруулсанд баярлалаа. Надад юу ч байхгүй боловч зөвхөн итгэлээр л тулалдана.

Нэг үг: Итгэл ялна

өмнөх нийтлэл2025 оны Лук 14-р номлол (04.06) Калеб хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.10/