Голиаттай тулалдсан Давид
1Самуел 17:12-37
“Хөвч хөндүүлээгүй энэ Филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ?”(26)
1. Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн хэн юм бэ? (12-30)
Давид цэргийн нас буюу эрийн цээнд хараахан хүрээгүй байв. Ах нар нь дайнд явсан тул тэр аавынхаа захиснаар тулалдаж буй ах нартайгаа уулзахаар хуаранд очив. Тэр үед Голиат дахин гарч ирээд айлган сүрдүүлж байлаа. Урьдын адил үгсийг хэлж байхад нь Давид сонсчээ. Давид ихэд уурлаж “Бурханы ард түмэн Израилийн доромжлогдохыг” тэвчиж чадахгүй байв. Яагаад гэвэл энэ нь амьд Бурханыг доромжилж байгаа хэрэг юм. Тэр Бурханыг хайрласандаа ихэд уурлан огт тэвчмээргүй санагдаж байв. Мөн түүнд Бурханы ард түмэн гэсэн сайрхах сэтгэл дүүрэн байсан. Түүний хувьд ялах, ялагдах нь дараагийн асуудал байсан. Тэрээр Бурханыг доромжилж буй Голиаттай байлдахаас өөр аргагүйд хүрэв. Хүмүүс ялагдлаас айдаг учир зоригтой тулалдаж чаддаггүй. Харин Бурханыг хайрладаг хүн бол Бурханы нэр алдрын төлөө зоригтой тулалддаг. Тулалдах сэтгэл нь хүч чадлын асуудал бус, Бурханд хандсан хайрын тухай асуудал юм.
2. Боол би арслан баавгайг ч алсан (31-37)
Давид Голиаттай тулалдах гэхэд Саул хаан түүнийг хоригложээ. Яагаад гэвэл Голиат төрөлхийн цэрэг байхаар төрсөн байхад Давид нь арай л хүүхэд мэт байсан. Гэвч Давид Бурханы хүч чадлыг хонь хариулдаг хоньчны амьдралдаа биеэр үзсэнээ гэрчилсэн. Тэр хариулж буй хониноосоо арслан баавгай авч зугтвал араас нь хөөн очиж цохиж алаад, хонио буцаан авчирдаг байв.(37) Тэр өөртөө тусалдаг Бурханы хүч чадлыг биеэрээ амссан. Ийм туршлагатай байсан учир тэр Голиатаас айлгүй тулалдсан.
Гуйлт: Эзэн минь, энэ үеийн хүмүүс Бурхан Таныг доромжилдог. Миний Эзэний нэр алдрын төлөөх тулалдаанд надад туслаач.
Нэг үг: Бурханы нэр алдрын төлөө тулалдацгаая.