Ромын хөлсний байранд
Үйлс 28-р бүлэг
Гол эшлэл: 28:30,31
1. Нутгийн уугуул хүмүүс Паул ба хамт байгсдыг хэрхэн угтан авсан бэ(1, 2)? Ямар явдлаас болж тэд Паулыг бурхан гэх болсон бэ(3-6, Мк 16:17,18)?Паул хэнийг эдгээн тэд түүнд хэрхэн хандсан бэ(7-10)?
2. Элч Паул Ромд хүрч ирэхэд хэн угтахаар ирсэн ба энэ үед Паулын сэтгэл ямар байсан болоо(11-15)?Ромд очсон Паулын бодит байдал ямар байсан бэ(16)? Паул иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулан юу хэлсэн бэ(17-20)?
3. Иудейчүүд Паул ба түүний дамжуулдаг сайнмэдээний талаар хэр мэдэж байсан бэ(21,22)? Паул тэдэнд юу заасан бэ(23)?
4. Тэд ямар хандлага гаргасан бэ(24,25а)? Ийм тэдний тухай хэн эш үзүүлсэн бэ(25б, 27)?Паул хэн уруу эргэсэн бэ(28)?
5. Паул хөлсний байранд гинжлээтэй байсан ч юу хийсэн бэ(30)? Паул өөр дээр нь ирсэн бүхэнд юу заан сургасан бэ(31)?Ромд сайнмэдээг тараахын тулд хүлээсэн дунд ч Бурханы үгийг зааж буй Паулаас юу сурах вэ(2Тм 2:9,4:2,7, 8)?