Зөвхөн Есүс Христэд итгэснээр
Галат 2:11-21
“Гэлээ ч бид аливаа хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх мах бод гэж үгүй”
1. Петрийг буруушсан Паул(11-14)
Петр Антиохт Харь үндэстэнтэй хамт хоол идэж байх үед Иерусалим хотоос хөвч хөндөх хуулийг сахидаг хүмүүс ирэв. Петр тэдий буруутгалаас айж, тэндээс сэмхэн зайлав. Мөн түүнчлэн бусад иудейчүүд болон Барнаб хүртэл хоёр нүүр гаргаж, тэндээс зайлцгаав(13). Үүнийг харсан элч Паул бүх хүмүүсийн өмнө Петрийн хуурамч үйлсийг буруушаав(14). Энэ нь Петрийн хоёр нүүр гаргасан үйлсээс болж нурах гэж буй сайн мэдээний үнэнийг сахихын тулд юм. Бид ямар ч байдалд орсон сайн мэдээний үнэний дагуу амьдрах хэрэгтэй.
2. Христтэй хамт амьдардаг Паул(15-21)
Хүн угийн гэмтэй чанартай учраас махбодийн ямарч сайн үйлсээр зөвтгөгөх боломжгүй юм. Харин бид зөвтгөгдөх ганц зам бол зөвхөн загалмайд цовдлогдсон Есүст итгэх явдал юм. Паулын хуучин хүн нь аль хэдийнэ Христтэй хамт загалмайд цовдлогдон нас барсан. Харин одоо түүний дотор Есүст амьдардаг шинэ Паул болсон билээ. Итгэгчид бол хуулийн хувьд үхсэн хүмүүс юм. Тиймээс Есүст итгэгчид бол хуулийн хувьд үхсэн хүмүүс юм. Тиймээс Есүст итгэгч бид үүнээс хойш хууль, хэв маяг, уламжлалын дагуу амьдралгүй, харин амилсан Есүс Христэд итгэх итгэлээр Түүнийг дагаж амьдрах ёстой.
Залбирал: Эзэн минь! Намайг Есүс Христэд итгэх итгэлээр зөвт болгож өгсөнд баярлалаа. Зөвхөн Есүст итгэх итгэлээр л амьдарья.
Ганц үг: “Миний дотор Христ амьдарч байна”