Өдөр бүрийн хоол /2025.02.25/

Сайн мэдээний үнэнийг сахисан Паул

Галат 2:1-10

“Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ороогүй. Ингэснээр сайнмэдээний үнэн та нарт үлдэх юм.”

1. Паул хөвч хөндөх ёслол хийлгэхийг албадаагүй(1-5).
Паул Иерусалимд анх айлчилснаас хойш арван дөрвөн жилийн дараа Барнабтай хамт Грек шавь Титийг дагуулан дахиад тэнд очив. Ийнхүү очиж байгаа нь Харь үндэстэнд дэлгэрүүлсэн Паулын сайн мэдээний тухай танилцуулж, тэдний дунд биелэгдсэн авралын ажлыг гэрчлэхийн тулд байв. Энэ үед Иудей хуулийг сахигчид Титэд хөвч хөндөх ёслолыг хийлгэхийг шаардан албадсан боловч Паул үүнээс зориуд татгалзсан. Хэрэв тэгвэл аврагдахын тулд сайн мэдээнд итгэхээс гадна бас хөвч хөндөх ёслолыг хийх ёстой гэдгийг зөвшөөрсөн хэрэг болно. Хэдийгээр Иерусалимд тэднийг үл зөвшөөрч, эсэргүүцэх аюултай байсан ч тэр сайн мэдээний үнэнийг бат сахисан(5).
2. Паулыг элчээр зөвшөөрсөн элч нар(6-10)
Паулын итгэлийг сонссон Иерусалим дахь цуглааны удирдагчид Бурхан Перийг хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх элч, харин Паулыг харь үндэстнүүдийн элч болгосныг зөвшөөрч, гар баилцан нөхөрлөв(8-9). Тэд Паулын дэлгэрүүлсэн сайн мэдээн дээр юу ч нэмэлгүй, үгээгүй ядууст зөвхөн Христийн хайраар туслахыг ятгав(10). Олон жил харилцаа холбоогүй байсан хүмүүс адилхан сайн мэдээг түгээж байгаа нь сайн мэдээг хүн зохиогоогүй, харин Христийн илчлэлээс болсныг гэрчилж байна.
Залбирал: Эзэн минь ээ! Сайн мэдээ бол Бурханы үнэн юм. Би ямарч хэцүү байдалд байсан энэ үнэнийг сахидаг хүн болоход туслаач.
Ганц үг: “Сайн мэдээний үнэнийг сахицгаая”

өмнөх нийтлэл2025 оны Лук 10-р хичээл (03.09)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.02.26/