Мунхаг хэрэг үйлдсэн Саул
1Самуел 13:1-23
Самуел Саулд “Чи мунхаг хэрэг үйлдэв.”(13а)
1. Эзэний тушаалыг сахиагүй Саул (1-10)
Израиль ба филистчүүдийн хооронд дайн болжээ. Филистийн цэргүүд дийлэгдэшгүй хүчтэй байсан учир Израильчуудын зориг мохож айдаст автагдав. Ийм аюул хямралтай үед Самуел Саулд нэг хоног тогтоож хүлээхийг тушаажээ. Гэвч Самуел тогтоосон хугацаандаа ирээгүй тул ард түмэн Саулыг орхин тарж эхлэв. Иймээс Саул үл итгэл ба тэвчээргүй сэтгэлийн улмаас Самуелийг хүлээж чадалгүй өөрөө шатаалт болон эвийн тахил өргөжээ. Харин тахил өргөж дуусахад Самуел ирэв.
Саул нөхцөл байдал хэцүү аюултай болсныг хараад тэвчиж чадаагүй бөгөөд хэцүү бэрхшээлтэй нөхцөлд өөрийн санаа бодол ба шийдвэрээр энэ бүхнийг үйлджээ. Ийм хүнийг Бурхан хэрэглэхгүй бөгөөд түүний захирах улс нь ч удаан тэсч чадахгүй. Яаралтай, аргагүй байдалд орсон ч гэсэн тэвчээртэйгээр Бурханд итгэн, тааллыг нь дуулгавартай дагадаг хүнийг Бурхан хэрэглэдэг юм. Эзэн ингэж өөрийнхөө сэтгэлд нийцсэн хүнийг олж өөрийн ард түмний удирдагч болгодог.
2. Өөрийгөө зөвтгөсөн Саул (11-23)
Самуел дуулгаваргүй Саулын гэмийг зэмлэжээ. Энэ үед Саул гэмшиж уучлалын хайр ивээлийг гуйх ёстой байсан. Гэвч Саул “Аргагүй байсан учир өргөсөн” гэж өөрийгөө өмөөрөн гэмээ зөвтгөжээ. Бурханы хүсдэг зүйл нь гэм үйлдсэн хүн өөрийгөө өмөөрөн зөвтгөх биш, харин гэмших явдал юм. Өөрийгөө зөвтгөж үүндээ дасвал сүнсний зөв бурууг ч ялгах чадваргүй болж, бүх хүч чадлаа алдан доройтоно. Ингээд эцэст нь Бурханы уур хилэнг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрнэ.
Гуйлт: Эзэн минь, намайг ямар ч аргагүй, хэцүү байдалд орсон ч гэсэн зөвхөн Бурханд итгэж Бурханыг хүлээдэг хүн болгооч!
Нэг үг: Өөрийгөө зөвтгөлгүй гэмшицгээе!