Нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй Есүс
Лук 5:12-26
Гол эшлэл: 5:24
1. Есүсийг нэгэн хотод байхад уяман өвчтэй хүн Есүсээс юу гуйсан бэ (12)? Уяман гэж ямар өвчин ба тэр бээр Есүсийн өмнө очиход ямар бэрхшээлүүдийг даван дийлэх хэрэгтэй байсан бэ (Леви 13:45, 46)?
2. Итгэлээр гуйхад нь Есүс түүний төлөө юу хийсэн ба Есүсийн хүсэл нь юу вэ (13, 14)? Уяман өвчин аль талаараа гэмтэй төстэй ба гэмийн уяман өвчнөөс бид хэрхэн бүрэн ангижирч чадах вэ (Еврей 9:12, 1 Петр 1:18-19, 1 Иохан 1:7-9)? Хүмүүс өвчнөө эдгээлгэхээр хуран цуглахад Есүс юу хийсэн бэ (15, 16)?
3. Есүсийг сургаал зааж байх үед ямар хүмүүс сууж байсан бэ (17)? Хүмүүс ямар өвчтөнийг Есүс дээр аваачихыг хичээсэн бэ (18, Марк 2:2)? Оруулах аргагүй байсан ч найзууд нь өөр ямар арга замыг олсон бэ (19)?
4. Есүс тэдний юуг харсан бэ (20а)? Есүс саа өвчтөнд юуг тунхагласан бэ (20б)? Яагаад түүнд нүглийн уучлалыг тунхагласан бол?
5. Хуулийн багш нар болон фарисайчууд Есүсийн талаар юу гэж бодож байсан бэ (21)? Есүс Өөрийгөө газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэй гэдгээ хэрхэн батлан харуулсан бэ (22-25)? Хүмүүс яасан бэ (26)?