Хонин сүргийн үлгэр дуурайлал бол
1 Петр 5:1-14
Гол эшлэл 5:3
“Та нарт даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. “
Элч Петр нь 1 Петр захидалаар дамжуулан зовлон хавчлага дунд байгаа итгэгчдийг олон зүйлээр ятган зөвлөж байгаа билээ. Энэ удаагийн номлолоор дамжуулан зовлон дунд байгаа чуулганы ахлагч болон хоньчид хонин сүрэгт хандан зөв хандлага, мөн залуучуудын сүнсний байдалд ахлагчдад хандах хандлагын тухай хэлж байна. Өөр хэлбэл чуулганы бүх гишүүнд өгч буй сургаал юм. Зовлон дунд байхдаа хувь итгэлээр бат зогсох нь чухал хэдий ч чуулган нэгдмэл болж, бат зогсох үед сатанаас ирж байгаа зовлон хавчлагыг илүү сайн даван туулах болно.
I. Хоньчдод өгч буй сургаал (1-4)
Элч Петр хамгийн эхлээд чуулганы ахлагч нарыг ятгаж байна. Хавчлага зовлон ихсэх тусам чуулганы итгэгч нар итгэлээс холдож эхэлсэн. Энэ байдлын харсан Элч Петр чуулганы үйлчлэгч болсон хариуцлагатай хүмүүс болох хоньчдыг зааж ятгаж байна. Итгэлээр сул хүмүүс нь амархан төөрж, зарим нь итгэлээс холдож чуулганаас явж байв. Чуулганд үйлчлэгч хоньчид нь дэлхийн гэм нүглийн нөлөө ба буруу урсгалаас хамгаалах харгалзагчийн үүрэгтэй ба Бурханы үгээр тэднийг урамшуулж, хооллон тэжээж өсгөх хоньчины үүрэгтэй байв.
2а-г үзээрэй “Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул”. Үүнийг харвал Бурханы хонин сүргийг хариулах үүрэгтэй хүмүүс бол хоньчид ба ахлагч нар юм. Хонин сүрэг бол хоньчин хүнийх биш Бурханы хонин сүрэг гэдгийг зааж байна. Нөгөө талаасаа Бурханы даатгасан хонин сүргийг хариуцан тэжээх хүмүүс гэдгийг зааж байна. Бурханы хонин сүргийг яаж юугаар хооллох хэрэгтэй вэ? Энэ Бурханы үгээр юм. Мөн элдэв аюул, муу зүйлсээс сахин хамгаалах хэрэгтэй гэсэн үг юм. Хоньчин хүн энэ дэлхийд олон зүйлийг хийхийг хүсэж байгаа ч Бурханы хонин сүргийг хариулах нь хоньдыг үхэл ба мөхлийн аюулаас авран хамгаалах учраас хамгийн чухал үнэ цэнэтэй ажил юм. Бурханы хонин сүргийг хариулах нь ахлагчид буюу хоньчидын гол үүрэг байх хэдий ч онцгой алдар ба ивээлтэй ажил юм. Бид ингэсээр Христийн илчлэгдэх алдарыг хуваалцах болно.
Тэгвэл Бурханы хонин сүргийг ямар хандлагаар хариулах ёстой вэ?
(1) Албадлагаар биш сайн дураараа
Албадлагаар хийх нь сэтгэл гаргалгүй хүчээр хийхийг хэлж байна. Хоньчид нь Бурханы хоньдыг харилах үүргийг авсан учраас хийх ёстой гэсэн сэтгэл эсвэл нэр төрөө бодож ёс төдий хийх аюул байдаг. Хүчээр хийвэл хонь тэжээх нь төвөгтэй, хүнд ажил юм шиг санагддаг. Хоньд нь хоьчиныхаа ийм сэтгэлийг мэдрэн Библийн хичээлд ирэхээ больдог. Албадлагаар хоньдыг хариулах нь Бурханы өмнө ямар ч үнэ цэнэгүй, хайр ивээлгүй болох бөгөөд хоньдод ашиг тусаа өгөхгүй юм. Албадлагаар хийсэн хоньчины амьдрал нь баяр хөөргүй, амархан ядрах, бухимдах тул хонь тэжээх нандин үүргийг орхиж өөрийгөө төв тависан амин хувиа бодсон амьдралаар явах болно. Элч Петрын бидийг ятгаж нь Бурханы хонин сүргийг Бурханы хүслийн дагуу сайн дураар харгалзаарай хэмээн ятгаж байна. Энэ нь Бурхан биднээс хүсэж байгаа сайн дураараа баяртайгаар хоньдыг тэжээвэл үргэлж зүрх сэтгэлдээ Бурханы ивээл бялхаж, баяр хөөртэй болно. Мөн хоньдод үйлчлэх мэргэн ухаантай болж хоньдод сайн туслах болдог. Энэ үед хоньд ч гэсэн Бурханы үг ба хоньчины хайрыг сайн аваад, өсөж чадна.
(2) Цэвэр сэтгэлээр хийх хэрэгтэй.
2-р зүйлийг харвал “Бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр” Бохир ашгийн төлөө гэдэг нь эд мөнгөний шунхайрал, нэр төрийн хүсэл, сэтгэлийн ханамж, хувийн амбицтай хийхийг хэлнэ. Чуулганаас цалин авдаг зарим пастор ахлагчид нь хөлсний ажил болгон хийх тохиолдолч их байдаг. Харин манай чуулганы хоньчид нь мөнгөний шуналгүй, цэвэр сэтгэлээр өөсдөдөө байгаа зүйлсээ зориулан хоньдыг тэжээдэг. Гэвч олон хоньдыг тэжээсэнээр бусдад өөрийгөө харуулан сайрхах, хүсэл төрөх үе байдаг. Тэгэхэд хоньдыг өөрийн нэр төрийн төлөө, ашиглах, шаардах сэтгэлтэй болдог. Хоньд нь ийм хоньчины сэтгэлийг мэдрэн бүдрэх тохиолдол ч байдаг. Ийнхүү янз бүрийн бохир сэтгэлээр хоньдыг тэжээх нь эцэст аль алинд нь хор нөлөөтэй. Тийм учраас бид хонин сүргийг хариулан хоньдыг тэжээхэд, нэг сүнсэнд цэвэр хайраар хандах хэрэгтэй. Нэг хүнийг ертөнцийг бүхнээс нандинд тооцон, үйлчлэх хэрэгтэй. Цэвэр сэтгэлээр хониныхоо сэтгэл сүнсний сайн сайхны төлөө үйлчлэхэд тэд ч хоньчины цэвэр хайранд итгэн, хүндэлж дуулгаартай дагах болно.
(3) Үлгэр дуурайл болох.
3-р зүйлд “Та нарт даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол” Ноёлох бус үлгэр дуурайлал болоорой гэж ятгаж байна. Бурхан бидэнд хонин сүргийг итгэж, даалгаж өгсөн гэдгийг харж болно. Бурхан хүний хамгийн нандин эрхэм сайн бүтээлээр бий болгосон. Энэ хамгийн сайхан бүтээл болох хонин сүргийг бидэнд итгэн даатгаж байгаа нь хичээн сайн өргөмжлөл вэ? Ийм Бурханы хонин сүргийг төлөв даруу, дөлгөөн сэтгэлээр сайн хариулах хэрэгтэй гэдгийг сануулан айлдаж байна. Хонин сүргийн эзэн бол зөвхөн Бурхан гэдгийг зүрхэндээ сийлж, түүний таалал хүслийг дагаж, Тэднийг удирдан тэжээж хэрэгтэй. 2 Коринт 1:24 “Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагсад юм. Учир нь та нар итгэлээр зогсдог.” Иймээс хоньдыг Есүстэй хувийн харилцаатай болох хүртэл мөн итгэлийн шийдвэр гарган, Есүсийг үгийг дуулгавартай дагахад туслах хэрэгтэй. Ийн үйлдэхэд төлөв даруу сэтгэл хамгаас чухал юм.
Мөн төлөв даруугаар үйлчлэхийн зэрэгцээ үлгэр дуурайлал болохыг Петр бидэнд ятгаж байна. Хоньчин хүн бол хониндоо хамгийн сайныг өгөх хүсэж байгаа нь ойлгомжтой. Хоньчин хүн нүдэнд харагдах бодит үлгэрийг харуулан тэднийг хөтлөн дагуулах хамгийн чухал юм. Хонин сүрэг хоньчиноор дамжуулан Есүсийг сурах учраас үлгэр дуурайлал хамгийн чухал юм.
Тэгвэл хоньчид бид яаж үлгэр дуурайлал болж чадах вэ?
Юуны өмнө Бурханы үгэнд үндэслэсэн амьдралаар амьдрахын төлөө хичээх хэрэгтэй. Сайн бодож үзээрэй! Хэрэв үнэн үгийг зааж зөв замыг харуулах хоньчин нь ёс бусыг үйлдэж хорон муу ба үл итгэлийн үгсийг гаргаж байвал хэн түүний хэлж буй үгийг үнэн гэж итгэн дагаж чадах вэ? Мөн Бурханд идвэхтэй үйлчилж амьдрах хэрэгтэй хэмээн заадаг хэрнээ хоньчин өөрөө назгайран залхуурч амьдарвал хэн түүнийг жинхэнэ хоньчин, сүнсний удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөх вэ? Энэ нь үнэхээр Бурханы үнэн үгийг саатуулж хоньдыг буруу замруу хөтөлдөг ноцтой гэм болно. Тиймээс Бурханы хонин сүргийг хариулж хоньдыг тэжээдэг хоньчид нь улам өөрийгөө захиран үхүүлж үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дууриал болох хэрэгтэй(1 Тим 4:12).
Гэвч бид хүчээрэй хоньдын үлгэр дууриал болох гэж хичээвэл амархан ядарж цуцна. Мөн хүмүүст харуулах гэж хоёр нүүр гаргах аюул байдаг. Ийм бид яавал хоньдын үлгэр дууриал болж чадах вэ? Эхлээд би өөрөө Есүсээс суралцан дууриах хэрэгтэй. Тэгэхэд аажмаар үлгэр жишээ болох хүртэл төлөвших болно. Элч Паул Коринт чуулганы итгэгчдэд “Би Хрисийг дууриадаг шиг намайг дууриацгаа”(1Ко 11:1) гэж хэлсэн. Элч Паул ийнхүү хэлж чадсан нь өөрөө Христийг дууриан амьдарсных юм. Тэрээр 60-н нас хүрсэн ч Христийн улмаас шоронд хоригдол болсон. Гэсэн ч үүндээ гуниглан шантраагүй байв. Харинч баяр хөөрөөр дүүрж Филиппой чуулганыханд “Эзэний дотор үргэлж баярла” хэмээн ятгасан(Флп4:4). Учир нь Түүний дотор Христийг дууриах хүсэл эрмэлзэл үргэлж дүүрэн байсных юм(Флп 3:10,11). Бид ч элч Паул шиг Есүсийг дууриадаг амьдралаар дамжуулан хоньдын үлгэр дуурай болж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 4-г үзээрэй “Тэгвэл Тэргүүн Хоньчиныг гарж ирэхэд та нар алдрын гандашгүй титэмийг хүлээн авна” Бид сайн дураараа цэвэр ба даруу сэтгэлээр хоньдыг хариулж, үлгэр дууриал болж амьдарвал Тэргүүн хоньчин Есүс дахин ирэхэд гандашгүй алдрын титмээр шагнагдах болно. Бид заримдаа хоньчины амьдралын үнэлгээ шагналыг энэ дэлхийн зүйлс ба хүмүүсээс хүсвэл урамгүй болдог. Харин Есүсийн өгөх мөнхийн алдрын шагналыг харахад, баяр хөөртэй, сайн дураараа хоньдын төлөө амьдарч чадна.
II. Залууст өгөх сургамж (5-14)
Одоо элч Петр залуусыг ятгаж байна. “үүнчлэн залуусаа та нар ахлагчддаа захирагд. Та бүхэн нэг нэгэнтэйгээ харилцахдаа даруу байдлыг өмс. Учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг. Харин дарууд нигүүсэл өгдөг”
1-рт, ахлагчддаа захирагдах хэрэгтэй.
Залуус хүч чадал, хүсэл тэмүүлэлээр дүүрэн байдаг ч зөрүүдлэх сэтгэл ч их байдаг. Янз бүрийн шалтгааны улмаас ахлагч хоньчдыг эсэргүүцдэг. Ахлагчдыг хатуу бодолтой, захирангуй учир өөрсдийг нь ойлгодоггүй гэж боддог. Ахлагчдын сул тал, дутагдал алдааг харан сурах зүйлгүй гэж боддог. Гаднахаар за гэдэг ч дотроо үл хүндэл ба зөрүүд занг нуудаг. Харин гүнзгий бодож үзвэл энэхүү тэрслүү зөрүүд чанар нь Адмаас уламжлан ирсэн Бурханаас зөрүүдлэх гэмт чанар юм. Тэрслүү сэтгэл нь Каин шиг Бурханы эрх мэдэлд захирагдахгүй гэсэн сэтгэлээс бий болдог. Бид сүнсээр төлөвшин өсөж, сүнслэг ерөөлийг хүртэх гэвэл зайлшгүй сэрслүү зөрүүд занг үгүйсгэн захирагдахыг сурах хэрэгтэй.
Залуус яагаад ахлагчдад захирагдах хэрэгтэй вэ?
Энэ нь чуулган дотор Бурханы тогтоосон сүнсний эмх цэгцтэй байхын тулд юм. Бурхан бол эмх цэгцийн дунд ажилаа хийдэг. Тиймд ахлагч хоньчдод захирагдан дуулгавартай байх нь цаана буй Бурханд захирагдахтай адил юм. Бид итгэлийн ахдагчид болон Бурханы босгосон удирдагчдад захирагдахгүй бол өөрийн доторх сүнсний эмх цэгцийг алдан Бурхантай ч зөвт харилцааг тогтоож чадахгүй болно. Мөн Бурхан хоньчид болон сүнсний удирдагчдаар дамжуулан өөрт нь хийх гэсэн ажил болон сүнслэг ерөөлүүдийг алдах болно. Тиймээс бид өөрийн итгэлийн зөвт байдлын төлөө мөн өөрөө ч хожим ахлагч болох учраас залуугаас захирагдахыг заавал сурах хэрэгтэй.
Бид залуу насны тэсрлүү, дуулгаваргүй гэмт чанарыг хэрхэн үгүйсгэж захирагдаж чадах вэ?
Есүсийн сэтгэлээс сурах хэрэгтэй. “Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай”(флп 2:5) Есүс бол Бурхан хэрнээ Өөрийгөө юуч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болсон. Тэрээр Өөрийгөө дорд болгож Бурханы хүслийг загалмайд үхэх хүртэл дуулгавартай дагасан. Энэ Есүсийг Бурхан үлэмжийн дээдээр өргөмжлөн бүх ард түмний Эзэн Хаан болгосон билээ. Еврей 5:8,9-д ийнхүү хэлжээ “Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгавартай чанарт суралцсан. Тэр төгс болгодсоноороо Өөрт нь дуулагвартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон” Бид энэ Есүс Христийн дуулгавартай байдлыг сайн сурснаар ахлагчдад захирагддаг төлөвшсэн шавь нар дагалдагчид болохыг хүсэн гуйж байна.
2-рт, нэг нэгэнтэйгээ харилцахдаа даруу байдлыг өмсөх хэрэгтэй.
Даруу байдлыг өмсөх гэсэн нь боол нь эзэнд үйлчлэхийн төлөө хормогчийг өмсөхтэй адил хандлагыг заана. Мөн өөрийгөө дорд болгосон сэтгэлийн хандлагыг заана. Итгэгчид нь хэн ч сүнсний өсөлтийн төлөө даруу байдлыг сурах хэрэгтэй. Гэвч залуу насанд өөрийн хүч чадал, мэргэн ухаанд илүү түшиглэдэг учрааас бардам болход амархан. Бардам болоход сүнсээр өсөж, чадалгүй эцэст нь Бурханы ажилд хэрэгцээгүй хүн болдог. Тиймээс сүнсээр өсөхийн төлөө заавал даруу байдлыг өмсөх хэрэгтэй. Учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүсэл өгдөг(5). Бардам сэтгэл бол сатаны мөн чанар учраас Бурханыг эсэргүүцдэг. Бардам болоход сүнсний харааг алдаж, тэрслүү сэтэглтэй болдог. Бурхан ийм бардам нэгнийг жигшин эсэргүүцдэг. “Сүйрэлийн өмнө бардам зан байдаг”(Сур 16:18). Харин Бурхан даруу нэгэнд нигүүсэл үзүүлдэг. Бурхан даруу нэгэнийг нандигнан хайрлаж, ерөөдөг ба түүний талд зогсдог.
7-р зүйлийг үзээрэй “Тэр та нар санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” Өөртөө байгаа санаа зовнилоо Бурхан даатгах хэрэгтэй. Тэгээд Бурханы хаанчлал ба зөвт байдлын төлөө амьдарвал Бурхан бидэнд санаа тавьдаг учраас биднийг ханган халамжлах болно. Амен
III. Сатаныг бат итгэлээр эсэргүүц.
8-р зүйлийг харвал эрүүл ухаантай сонор сэрэмжтэй гэсэн байна. Сатан бол биднийг Бурханаас холдуулах, сүнсээр унахаар үргэлж арслан мэт дайрдаг. Саруул ухаантай бай гэдэг өөрийн сэтгэл хөөрөл эмоц, хүсэл тачаал, санаа зовиур гэх мэт зүйлсийг захирах хэрэгтэйг сануулж байна. Сонор сэрэмжтэй бай гэдэг нь мах бодийн назгайралаас сэргийлэхийг зааж байна. Сатан хавчлага зовлон, өвчин эмгэг, гэмтэл бэртэл, осол аваар, санаа зовиур болон ялагдалаар дамжуулан залуучууд руу дайрдаг. Мөн айдас эргэлзээ, үл итгэл, гомдол, бардам залхуу, шүүмж бодолтой хүмүүсрүү довтолход үргэлж бэлэн байдаг.
Энэ байдалыг бат итгэлээр эсэргүүцвэл сатан биднийг орхин одох болно.
Миний хувьд гэр бүлийн санхүү, ээжийн эрүүл мэнд гэх зэрэг санаа зоволтууд намайг итгэлээр сул болж эдгээр зүйлсийг гүйцэлдүүлэхийн тулд Бурханд цаг гаргаж чадахгүй байсан. Мөн ажил ихтэй гэсэн шалтагаар Бурханы хоньдод библийн хичээл, Бурханы үгийг дамжуулж чадаагүй дээ гэмшиж байна.
Дүгнэлт : Бид зовлон дунд итгэлээр хэрхэн яаж өсөх, хамтран зүтгэгч нэгэнээ босгох байгуулах, хүндэтгэх, хайрлах зэрэг Элч Петр ятгаж зөвлөж байна. Бурханаас өгөгдсөн хоньчин хүн хэрхэн яаж амьдрах, Бурханы хонин сүргийг хайрлан халамжлах гэдэг зааж өглөө. Бид Петр адил олон хоньдуудыг урамшуулдаг нэгэн болох хүсэж байна. Нийгэм ба энэ дэлхий зүйлсийг ялан дийлдэг сүнсээр хүчирхэг хүмүүс болохыг хүсэж байна.