2024 оны Эхлэл 26-р хичээл (09.29)

Иосефт зүүдийг өгсөн Бурхан

Эхлэл 37,38-р бүлэг
Гол эшлэл: 37:9

1. Иосефын ах нар яагаад түүнийг үзэн ядан хорсох болсон ба энэ нь хэр гүнзгий байсан бэ (1-4)? Тэд юунаас болж Иосефыг үзэн ядах болсон бэ (5-11)? Иосефын зүүд ямар утгатай вэ? Бурхан яагаад Иосефт зүүдийг давтан өгсөн бол?
2. Иосеф эцгийнхээ захисан зүйлийг хэр зэрэг биелүүлсэн ба үүгээр илэрхийлэгдсэн түүний хүн чанар ямар байна вэ (12-17)? Иосеф хэрхэн Египет рүү худалдагдан явах болсон бэ (18-28, 36)? Үүнд Бурханы ямар таалал, удирдлага байна вэ (15:12-17)?
3. Иосефыг алдсан Иаковын уй гашуу ямар байсан бэ (29-35)? Египет рүү явсан Иосеф ямар байдалд орсон бэ (36)? Бурханы өгсөн зүүднээс болж зовлон амсах болсон Иосефын тухай ярина уу? Үүнд Бурханы ямар таалал, удирдлага байна вэ?
4. Иуда хэнтэй гэрлэсэн ба түүний хүүхдүүд нь хэн хэн бэ (38:1-5)? Иудагийн бэр Тамар яагаад түүнтэй унтаж жирэмсэлсэн бэ (6-19)? Иуда өөртэй нь харьцуулахад Тамарыг аль талаар нь зөв гэж хүлээн зөвшөөрсөн бэ (20-26)? Тамараас хэн төрсөн бэ (27-30)? Библид яагаад энэ ичгүүртэй үйл явдлыг тодорхой бичиж үлдээсэн бол?

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 25-р номлол (09.22) Иошуа Насаа хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.09.24/