Чи босоод Бетел уруу яв
Эхлэл 34, 35-р бүлэг
Гол эшлэл: 35:3
1. Шехем хотод амьдарч байсан Иаковын гэр бүлд юу тохиолдсон бэ (34:1-7)? Иаковын хөвгүүд Шехем хүмүүсээс хэрхэн өшөө авсан бэ (8-29)? Энэ хэргээс болж Иаков ямар хэцүү байдалд орсон бэ (30, 31)?
2. Хэцүү байдалд орсон Иаковд Бурхан ямар чиглэл өгсөн бэ (35:1)? Иаков Бетел уруу явахын төлөө ямар бэлтгэл хийсэн бэ (2-4)? Тэр Бетелд очин Бурханд тахилын ширээ босгох нь ямар утга учиртай зүйл вэ (Эхлэл 28:18-22)?
3. Яагаад Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч хөөгөөгүй вэ (5)? Иаков тахилын ширээ босгоод яагаад уг газрыг Ел-Бетел гэж нэрлэсэн бэ (6, 7)? Тэнд хэнийг оршуулсан бэ (8)?
4. Бетел уруу буцан ирсэн Иаковыг Бурхан хэрхэн ерөөсөн бэ (9-13)? Энэ ерөөлийг давтан хэлж буй учир нь юу вэ? Иаков Бурханы ерөөлийг хэрхэн хүлээн авсан бэ (14, 15)?
5. Иаковын гэр бүлд ямар эмгэнэлтэй явдал тохиолдсон бэ (16-20)? Реубен ямар гэм үйлдсэн бэ (21, 22)? Иаковын арван хоёр хөвгүүдийн нэр нь юу вэ (23-26)? Иаков эцэст нь хаана хүрсэн бэ (27-29)?