Иаковыг Израил болгон өөрчилсөн Бурхан
Гол эшлэл 32:28
“Тэр хүн – Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Изриал гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.”
Бид өнгөрсөн 7 хоногын зарлигаар дамжуулан Иаковын Бетел дэх тангаргийн залбирлын дагуу түүнийг ерөөж удирдаж байгаа Бурханыг сурсан. Өнөөдрийн зарлиг Иаковын хувьд төрсөн нутаг руу буцах нь сайхан боловч нөгөө талаараа Есав ахтайгаа уулзах айдас ихтэй байна. 20 жилийн турш цуглуулсан эд хөрөнгө, эхнэр хүүхдүүд гээд бүх зүйлээ алдахаас айсан. Тэр айдсаасаа болж Иаббок голыг гаталж чадахгүй ганцаараа үлдсэн. Харин энэ үед Бурхан түүнийг хайж ирэн, түүнтэй барилдан тэмцэлдсэнээр түүний бүх асуудлыг шийдэж, нэрийг нь Израил болгон өөрчилж, жинхэнэ ерөөлийг өгөхийг хүссэн. Энэ цагт бидэнд хандаж байгаа Бурханы дуу хоолойг сонсож, өөрчлөгдөж шинэчлэгдэж Изриал болж чадахыг хүсэн гуйж байна.
1. Ганцаараа үлдсэн Иаков
1-р эшлэлийг үзээрэй. Иаковыг аян замдаа явж байтал Бурханы тэнгэрэлч нар түүнтэй уулзав. Бурхан айдсаар дүүрэн байгаа Иаковын сүнсний нүдийг нээн маш олон тэнгэрэлч нарыг харах боломжийг зөвшөөрч өгсөн. Энэ үйл явдлаар дамжуулан Бурхан Есавын гараас Иаковыг 100хувь хамгаалан гэдгийг мэдүүлж өгсөн. Харин Иаковын хувьд яасан бэ? 20 жилийн өмнө ах Есавын ууган байх эрх, мөн бүх ерөөлүүдийг нь хууран авсан гээд гэмийн асуудалууд бодон маш хэцүү байдалд орсон. Эхлэл 27:41 эшлэлд Есав ах нь ууган байх эрх, бүх ерөөлүүдээ дүү Иаковд алдсандаа уурлаж Иаковыг заавал алах болон гэж тангараглсан. Энэ бүх гэмийн асуудалаасаа болж Иаков нутагруугаа ойртох тусам айдас түгшүүрт автсан. Иаков өнгөрсөн 20жилийн хугацаанд эд хөрөнгө, эхнэр хүүхэд гээд бүх зүйлтэй баян болсон ч гэсэн гэмийн асуудалаа шийдэж чадаагүй учраас айдас түгшүүртэй, сэтгэлийн дарамттай амьдарсан. Эндээс бидний сурах зүйл бид гаднаа хичнээн асуудалгүй, бүх зүйл ок байсан ч гэсэн гэмийн асуудалаа гэмшиж чадаагүй бол Иаков шиг айдас түгшүүр, сэтгэлийн дарамттай амьдрах болдог. Яагаад гэвэл сатан цаг үргэлж бидний хийсэн гэм нүглийг сануулж, хүчгүй сул дорой амьдруулдаг.
Одоо 3,4-р эшлэлийг үзээрэй.Иаков Есав ахтайгаа уулзахын тулд эхлээд элч нарыг илгээн түүний сэтгэл, санаа ямар байгааг мэдэхийг хүссэн. Харин зарц нар нь түүнд Есав ах нь 400 цэрэг дагуулан ирж байгааг мэдэгдсэн. Үүнээс болж Иаковын зүрх сэтгэл маш их дарамтанд орсон. Иаков ахынхаа 20жилийн өмнө байсан тэр өс хонзонгийн сэтгэл нь ер өөрчлөгдөөгүй, харин өөрийг нь барихаар 400 цэрэг дагуулан ирж байна гэж бодсон.
Одоо 7,8-р эшлэлийг үзээрэй. Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтад оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээнүүдээ хоёр отог болгон хуваалаа. Тэгээд Иаков хэрэв Есав ирээд, нэг отгийг нь дайрвал үлдсэн отог нь зугтах болно гэж төлөвлөгөө зохиосон.
Тиймээс тэр одоо юу хийж байна вэ? Иаков Бурханд өвдөг сөгдөн, Түүний тусламжийг хичээнгүйлэн гуйж байна. 9-12-р эшлэлийг үзээрэй. Иаков – Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, Эзэн минь. Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсдөдөө буц. Би чамайг ерөөх болон” гэж хэлсэн. Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон. Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайран гэхээс би айж байна. Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв. Маш хэцүү байдал орсон Иаков чин сэтгэлээсээ Бурханы өмнө очин өвдөг сөгдөн Бурханы амлалтуудыг барин залбирч байна. Иаковын гуйлтаас харвал ганц таягтай байсан Иаков эд хөрөнгөтэй, эхнэр хүүхэдтэй маш баян болсон гэдгийг харж болно. Гэхдээ түүний зүрх сэтгэл 20жилийн өмнө үйлдсэн гэмийн асуудалаасаа болоод одоо хүртэл айдас түгшүүртэй байна. Ахыгаа болон эцгийгээ хуурсан гэмийн асуудал нь 20 жил өнгөрсөн ч огт шийдэгдээгүй, мартагдаж алга болоогүй байв. Олон хүмүүс цаг хугацаа өнгөрвөл бүх гэмийн асуудал шийдэгдэнэ гэж боддог, ярьдаг. Гэвч гэмийн асуудал нь цаг хугацаа өнгөрсөн ч шийдэгдэлгүй сэтгэл сүнсний гүнд үлдсэн байдаг. Тийм учраас Бурханы өмнө очин гэмшин шийдэхээс нааш хэзээ ч шийдэгдэхгүй. Иаков ч энэ айдас ба дарамтаас чөлөөлөгдөхийн тулд Бурханы өмнө очин өөрийн үйлдсэн зүйлсийг ний нуугүй үнэнээр илчлэх хэрэгтэй байсан. Бурхан Ааваа би Таны өмнө гэм үйлдсэн. Би ерөөлийг булаахын төлөө эцэг ба ахыгаа хуурсан гэж чин сэтгэлээсээ Бурханы өмнө очин залбирах хэрэгтэй байсан. Харин Иаков ингэж гуйгаагүй зөвхөн Бурхан Ааваа надад тусалж, ах Есаваас намайг болон манай гэр бүлийг авраач гэж өөрсдийнхөө төлөө гуйсан. Тиймээс хичнээн гуйсан ч тэрээр жинхэнэ амар тайван ба аврагдан гэсэн итгэл төрөхгүй байсан. Ийм түүний сүнсний байдал нь хараахан Бурханыг өөрийн амьдралын жинхэнэ Эзэн болгож чадаагүйг айдастай хэвээрээ байсан.
Одоо 13-21-р эшлэлийг үзээрэй. Иаков өөрийн мэргэн ухаанд түшиглэн төлөвлөгөө зохиож байна. Бурханаас гуйсны дараа ч гэсэн өөрийн санаа бодлоор асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тэгээд Иаков шөнөжингөө бодож ах Есавдаа зориулан өгөх бэлгүүдийг сонгож бэлдэв. 200 эм ямаа, хорин ухна, 200 эм хонь, хорин хуц, гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эм илжиг, арван эр илжиг бэлтгэв. Мөн бэлгүүдийг гурван хэсэг хувааж дараалан явуулснаар ахынхаа сэтгэлийг аажмаар зөөлрүүлнэ гэж бодов. Тэгээд Иаков бэлгүүдийг өөрөөсөө түрүүлэн явуулж, тэр шөнө босож хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан тэднийг Иаббок гармаар гол гаргажээ. Дараа нь өөртөө байсан бүхнийг гаргав.
Харин Иаков өөрөө яасан бэ? 24а эшлэлийг үзвэл. “Иаков ганцаараа үлдсэн” гэж байна. Иаков өөрийн хийж чадах бүх аргыг хэрэглэсэн ч ах нь өөрийг нь уучилна гэсэн бат итгэлгүй байсан учраас юм. Харин Иаков өөрийн мэргэн ухаан ба эд хөрөнгийг түшиглэн өөрийгөө аврах гэж оролдсон. Гэсэн ч түүний олж авсан бүх эд хөрөнгө, түшиг болсон хүмүүс, өөрийн сурч авсан мэргэн ухаан, хичээл зүтгэл нь түүний асуудлыг шийдэж өгч чадахгүй ямар ч тус болж чадаагүй. Энэ үед яах хэрэгтэй бэ? Бүх юмсын Эзэн Бурханаас зуурах хэрэгтэй. Одоо хүртэл өөрийн оюун ухаан, хүч чадал, төлөвлөгөөнд түшиглэн амьдарсан бардам сэтгэлийг гэмшин, зөвхөн Бурханы өршөөл ба ивээлийг гуйх хэрэгтэй. Энэ цагт манай цуглааны бүх хүмүүс Бурханаас ямар ч үед зууран, гэмшиж, өршөөл ба ивээл ерөөл, сэтгэлийн амар тайваныг эдэлж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Иаковтой барилдсан Бурхан
Одоо 24-р эшлэлийг үзээрэй. Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа. Бурхан хүний дүрээр Иаковтай нүүр тулан барилдав.
28-р эшлэлийг үзвэл энэ хүнийг Бурхан гэж байна. Бурхан Өөрөө махан бие болж ирсэн нь зарим библийн эрдэмтэд Есүс гэж тайлбарладаг. Бурхан яагаад ингэж Иаковтай барилдаж өгч байна бэ? Иаковын мэргэн ухаан, ур чадвар болон өөртөө түшиглэдэг байдал, бардам байдал хэнд ч ялагдахыг хүсдэггүй зан гээд маш олон зүйлийг ухааруулахын тулд барилдаж өгсөн. Бурхан энэ барилдаанаар дамжуулан Иаковын гол асуудал болсон гэм ба айдсын асуудлыг шийдэж өгөхийг хүсэн. Мөн энэ гэмийн асуудлыг шийдэж өгснөөрөө Бурханаас ирдэг жинхэнэ ивээл, ерөөлийг өгөхийг хүсэн. Иаковтай барилдаж байгаа Бурхан одоо ч гэсэн бидний сул дорой, гэмээр дүүрэн мөн чанарыг өөрчилж, ухааруулж өгөхийг хүсэж байгаа.
Тэгвэл Иаков яасан бэ? Иаков дийлдэхгүйн тулд өөрийн бүх хүч чадлаа гаргаж Бурхантай барилдсан. Бурхан Иаковыг дийлж чадахгүй гэдгийг мэдээд Иаковын гуя руу нь цохин түнхийг мулталсан. Түнхний яс нь хүний амь ба хүч чадлын үндэс болохыг бэлэгддэг. Бурхан түүний түнхний ясыг мулталснаар өөрийнхөө хүч чадал ба оюун ухаанд түшиглэдэг гэмийн мөн чанарыг нь цохиж, ухааруулсан.
Түнх нь мултарсан Иаков ямар хандлага гаргаж байна бэ? Иаков одоо л буулт хийн Бурханаас зууралдан жинхэнэ ерөөлийг гуйж байна. 26-р эшлэлийг үзвэл Тэр хүн үүр цайж байгаа учир намайг явуул гэсэн Иаков Та намайг ерөөхөөс нааш явуулахгүй. Энэ гуйлтаар дамжуулан энэ дэлхийн эд хөрөнгө, нэр алдар, эрх мэдэл, зэргийг гуйлгүй жинхэнэ Бурханы ерөөлийг гуйж байна. Иаков энэ дэлхийн бүх зүйл хоосон гэдгийг мэдэж ухаарсан. Хосеа номд Иаков шөнөжин уйлан Бурханаас зууралдсан гэдэг. Бурхан ийм түүнийг гололгүй ерөөхийг хүсэв. Харин ерөөхөөс өмнө түүнээс нэг зүйлийг асууж байна.
Одоо 27-р эшлэлийг үзээрэй. Тэгээд тэр хүн – Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр Иаков гэв. Бурхан Иаковын нэрийг мэдэхгүйдээ асууж байгаа юм биш харин түүнийг ямар хүн байсанаа ухааруулахыг хүсэж байгаа юм. Иаков өөрийгөө хэн болохыг ухаарснаар Бурханаас ирдэг жинхэнэ ерөөлийн үнэ цэнийг ойлгож мэдэж чадна. Энэ зарлигаар дамжуулан Бурхан бидний нэрийг асууж байна. Чиний нэр хэн бэ? гэж. Бид Иаков шиг өөрийн үнэн төрхөө харж, ухаарч чадахыг хүсэн гуйж байна. Тэгснээрээ Иаков шиг Бурханаас жинхэнэ ерөөлийг авдаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Бурханы өмнө очин чин сэтгэлээсээ өөрийн үнэн төрөхөө үнэнээр өчихөд Бурханы жинхэнэ ерөөл, сэтгэлийн амартайван ирдэг.
Одоо бүгдээрэй хамтдаа 28-р эшлэлийг уншья. Тэр хүн Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израил гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв. Иаков урьд нь хүмүүстэй тэмцэлдэн байнга ялж амьдарсан. Иаков Бурханы ерөөлийг авахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэлдэхэд Бурхан түүнд бууж өгсөн. Хүн хэзээ ч Бурханы ялж чадахгүй юм. Харин Бурхан жинхэнэ ерөөлийг хичээнгүйлэн гуйдаг хүнд өгдөг. Бурханаас ирэх жинхэнэ ерөөл нь Иаков гэдэг хуучин хүнийг Израил гэдэг шинэ хүнээр бүтээж, шинэчилж өгсөн. Ингэснээр Бурхан түүний хуучин гэмт мөн чанарыг өөрчилж Бурханы нэр алдарын төлөө, хаанчлалын төлөө явдаг хүнээр өөрчилж өгсөн. Бурханаас зууран хичээнгүйлэн гуйж байгаа Иаковд жинхэнэ ерөөл, сэтгэлийн амартайван өгсөн. Тэгснээр тэр авралын түүхэнд ерөөлийн үндэс, итгэлийн өвөг дээдэс болж хэрэглэгдсэн. Бурхан бид нарт хүсэл найдвар тавин хоньчин болгож өгсөн Бурхан Аавдаа талархал магтаалыг өргөж байна.
Одоо 33-р бүлийг харвал. Бурханы жинхэнэ ерөөлийг авсан Иаков ах Есавтай уулзахаас айх айдасгүй болсон. Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав руу очсон. Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав. Иаковын Бурханд итгэж өөрчлөгдсөныг харж болно. Мөн Бурхан Есав ахын өөрчилж дүүгээ уучлаж хүлээн авах зүрх сэтгэлийг зөвшөөрч өгсөн. Энэ үйл явдлаар дамжуулан Иаков Бурхантай харилцах харилцаа сэргэж өөрчилөгдсөн.
Миний хувьд эхлэл номоор дамжуулан арван хэдэн жил ажилсан ажилаасаа гарах шийдвэр гаргаж ажилаасаа гарсан. Миний хийж байсан ажил байнгын хээл хахууль өгч ажилаа амжуулдаг итгэлийн хувьд байнга зөрчилдөг ажил байсан. Байнгын сэтгэлийн дарамттай ажилдаг байсан. Тиймээс ажилаас гарах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гаргасаны дараа би юу хийчих вэ гэж бодогдох үеүд их байсан. Ажил хийхгүй бол энэ гэр бүлийн санхүүгийн асуудалыг яах бэ? гэсэн айдас шууд л нөмрөөд авсан. Дансандаа байнга мөнгөтэй байдаг хүн мөнгөгүй ч болж үзлээ. Гэхдээ би Бурханаас маш их залбирсаны эцэст ажилаасаа гарах шийдвэрийг гаргасан. Мөн Эхлэл номоор дамжуулан Бурхан Өөрийн үгээ өгч намайг өөрчилсөөр байгаа. Бурхан миний сэтгэлд амартайван, сэтгэлийн тайтгаралыг өгч байгаа. Би ажилаасаа гарсандаа хэзээ харамсахгүй байна. Бас энэ жил сайн мэдээний аялалд явах боломжыг Бурхан надад зөвшөөрсөн. Сайн мэдээний аялалаар дамжуулан дахин шинээр Бурхантай уулзах болсон. Энэ удаагийн сайн мэдээний зорлого нэг самар эмэгтэйтэй уулзаж сайн мэдээ дамжуулах байсан. Миний хувьд тэнд очоод Цэндтэй бэлдэсэн бүх хичээлүүдээ хийж дуусгасан. Цэндийн Бурханы үгэнд хандаж, өөрчлөгдөж байгааг харахдаа сайхан байсан. Өөрөө ч маш их хайр ивээлийг авсан. Мөн хамт явсан бүх хонь хоньчдын итгэл болон үйлчлэлээс, ивээлийг ч гэсэн маш ихээр авсан. Сэргэлт багийн хоньчид анх удаагаа сайн мэдээ тараахаар явж байгаа учраас хүн бүр маш их айдастай байсан. Бид хэд орой бүр өөр өөрсдийн бэлдэж авсан хичээлээ тойрч суугаад бусдадаа заадаг байсан. Энэ зүйлээр дамжуулан залуу хоньчид минь урам авч хоньдод хичээл хийх итгэлтэй болсон. Бид сайн мэдээ дамжуулахаар олон залуустай уулзаж библийн хичээл хийсэн.Бидний очсон сэтгэлийн гэгээ цуглаандаа багтах газаргүй болтол библийн хичээл хийж, хажуу талын кофе шоп хүртэл дүүрэн оюутан залуустай библийн хичээл хийсэн. Энэ бүхнийг харахдаа Бурханд маш их талархсан. Орон нутагт үйлчилж байгаа хүмүүсийн нандин итгэлээс олон зүйлийг сурч авсан. Намайг маш олон зүйлээр дамжуулан өөрчилж, шинэчилж өгч байгаа Бурхан Аавдаа талархал магтаалыг өргөж байна.
Дүгнэлт: Бурхан өнгөрсөн 20жилийн турш Иаковыг бүх зүйлээр ивээж ерөөж өгсөн. Ганцхан таягтай Иаковд эд хөрөнгө, эхнэрүүд, хүүхдүүд гээд бүх зүйлийг зөвшөөрч өгсөн. Бурхан Иаковд жинхэнэ ерөөлийг өгөхийн тулд түүнтэй барилдаж өгсөн. Иаков шиг өөрийгөө орхиж чадахгүй, буулт хийгүй байвал түнхний ясыг нь хүртэл цохин хугална. Энэ нь тухайн үедээ маш их өвдөх боловч эцэст нь Бурханы сүнслэг ерөөлтэй гүн итгэлийн амьдрал руу хөтөлнө. Бурханаас ирдэг жинхэнэ сүнслэг ерөөлийг хүсэмжлэн, хичээнгүйлэн зууралдан гуйх хэрэгтэй. Тэгснээрээ Бурханы авралын нандин ажилд хэрэглэгдэж чадна.