БУРХАНЫ ЕРӨӨЛИЙГ ОЛСОН ИАКОВ
Эхлэл 25:23-34; 27:1-46
Гол эшлэл 27:28,29
“Тэнгэрийн шүүдэр, Үржил шимт газар, Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай! Ард олон чамд зарагдаж, Үндэснүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ергөөч чинь ерөөгдөх болтугай!”
Өнөөдрийн үг бол итгэлийн гуравдах үе болох Иаков хэрхэн Бурханы ерөөлийг олох болсон тухай юм. Эхлэл номд Иаковын талаар бусад хүмүүсээс илүү олон бүлэг бичигдсэн байдаг. Зарим итгэгчид Иаковт нээх дуртай биш. Яагаад гэвэл тэрээр мэхлэгч, тэмцэгч, хүний санаа бодлоор аливаад ханддаг хүн. Гэвч өнөөдрийн үгийг харвал тэрээр сүнслэг зүйлсийг нандинд тооцож, түүнийг хичээнгүй хүсэн тэмцүүлэх сэтгэл нь итгэлийн гурав дахь өвөг болоход нөлөөлсөн нэг зүйл гэдгийг мэдэж болно. Мөн Иаковыг Бурхан эхийн хэвлийд байхад нь сайн мууг үйлдээгүй байхад сонгогдсон явдал бол хамгийн том шалтгаан. Тиймээс өнөөдрийн оүгээр дамжуулан Бурханы авралын түүхэнд дараагийн үеийн ерөөлийг ямар хүн олдог талаар сурах болно. Ариун Сүнс бидний хүн нэг бүрийн сүнсний нүд, харааг нээлттэй байлгаж, ойлгон ухаарах чадвар өгөхийг хүсэн гуйж байна.
25:23-р эшлэлийг үзээрэй “Эзэн түүнд –хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчэй ба Том нь багадаа зарцлагдана” гэв. Итгэлийн гуравдах үе Иаковийн амьдрал нь эхийн хэвлий доторх тэмцлээр эхэлдэг. Иаковын эх Ребека 20-н жилийн турш үр хүүхэдгүй байсан бөгөөд Бурхан Исаак болон түүний залбирлыг сонсож, тэдэнд ихэр хүүхэд зөвшөөрч өгсөн. Гэвч удаан хүлээсэн хүүхдүүд нь хэвлий дотор тэмцэлдсэн бөгөөд үүнийг Ребека Бурханаас асуухад, Түүний хэвлийд хоёр үндэстэн байна, нэг нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарцлагдана болно хэмээн айлдсан.
Эндээс харвал Бурхан Иаковыг эхийн хэвлийд байхаас нь дараагийн өв залгамжлагчаар сонгосон гэдгийг мэдэж болно. Яагаад? Бурхан яагаад Иаков, Есав хоёрыг төрсний дараа хэрхэн амьдрахыг нь харж байгаад сонгосонгүй вэ?
Ром 9:11,12-д ийнхүү хэлсэн “Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд Том нь багадаа зарцлагдана гэж эхэнд нь айлдсан ажээ” гэв. Иаковыг эхийн хэвлийд байхад нь Бурхан сонгосон нь түүнийг сайн муу, зөв бурууг үйлдэх гэх мэт хүний үйлсээс хамаарч сонгосон бус, харин Бурханы 100%-н сонголтоос болсон юм. Өөрөөр хэлбэл Иаков дараачийн ерөөлийн өвлөгч болсон нь тэрээр онцгой, тусгай, сайн, төлөв даруу, сайныг үйлддэг хүн учраас биш, 100% Бурханы эрх мэдлээс болсон. Эндээс харвал Бурхан биднийг сонгон дуудахад миний сайн мууг үлдэх, бидний үйлсээс хамаарч сонгодог бус, зөвхөн Дуудагч буюу Бурханы эрх мэдэл бас сонголтоос болсон гэдгийг сурч болно. Тэгвэл Есав яах вэ? сонгогдоогүй хүмүүс яах вэ? маш өрөвдөлтэй санагдаж байна. Магадгүй Бурхан шударга биш ч юм шиг. Гэвч бид нэг зүйлийг харвал, Бурхан шударга бөгөөд туйлын зөв, Түүнтэй маргалдаж, гомдоллох шаардлагагүй гэдгийг мэдэж болно. Ром 3:10-с үзвэл бүх хүн гэмтэй бөгөөд, Бурханы хэмжүүрт хэн ч тэнцэхээргүй болсон гэж хэлдэг. Тиймээс бидний хэн нь ч Бурханд сонгогдон, ерөөлийг авах зохистой нэг ч хүн байхгүй. Ийм хүмүүсээс Бурхан хэнийг нь сонгож, хэнийг нь дуудан, хэнийг ерөөж, хэнийг авралын ажлын дараагийн хүнээр хэрэглэх нь Бурханы 100% эрх мэдэл, сонголтын хэрэг юм.
Өнөөдөр бид ч ялгаагүй. Бурхан биднийг энэ цагт ЮБФ чуулганд дуудан, библийн багш, хоньчин, ажилчин хоньчин, ахлах хоньчин, итгэлийн гэр бүлээр босох гэх мэт ивээлүүд үзүүлсэн нь би сайн учраас, зөвийг үйлдэг, сайхан сэтгэлтэй, чадвартай учраас биш. Бид гэмээс болж гэм нүглийн боол болж, муу хувь заяанд автагдан, насан туршдаа өрөвдөлтэй, зовлонтой амьдралаар амьдрахаас өөр араггүй хүмүүс байсан. гэвч Бурхан намайг эхийн хэвлийд байхаас, намайг сайн мууг үйлдэхээс үл хамаарч, ЮБФ чуулганд дуудан, аварч, хоньчин болгон, энэ цаг үеийн авралын ажилд хэргэж байгаа нь Дуудагчийн улмаас юм. Үүнийг гүнзгий тунгаан бодуул Бурханд талархахаас, Бурханыг магтан дуулахаас, Бурханыг баярлуулан, Түүний төлөө бүхий л амьдралаа зориулан амьдрахаас өөр араггүй. Хэнд ч хэрэггүй байсан, сул дорой гэмтэй биднийг сонгож дуудсан Бурханд бүх алдар ба магтаалыг өргөж байна.
Одоо бүгдээрээ 25:29-34-р зүйлийг үзээрэй. Энд улаан шөлний үйл явдал гарч байна. Нэгэн өдөр Иаков улаан шөлийг буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран ирээд, Иаковын улаан шөлнөөс гуйдаг. Тэгэхэд Иаков Есаваас “ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач” хэмээн хэлсэн. Ууган хүүгийн эрхийг грекээр “бехора” гэдэг бөгөөд ууган хүүд оногддог тусгай эрх, өвийн эрх гэсэн утгатай. Иудейн ёс заншилд ууган хүүгийн эрхэнд гэр бүлийн өвийг хоёр дахин илүү авах, эцгийг нас бархад гэр бүлийг толгойлох, цаашлаад Бурханы амлагдсан Канаан нутагт үр удам нь газар нутгийг өвлөн авах гэх мэт бодит болоод сүнсний дүүрэн ерөөлүүдийг багтаасан байдаг. Гэвч Есав үүнд хэрхэн хандсан бэ?
32-р эшлэлийг үзвэл “-Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай вэ?” хэмээн хэлж нэг аяга улаан шөлөөр ууган хүүгийн эрхээ Иаковт худалддаг. Эхлэл номыг бичиг нь ийн үйлдсэн Есавыг “Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов” хэмээн бичсэн. Эндээс харвал Есав ууган хүү байх эрхийг нандинд, үнэ цэнтэйд тооцолгүй, үл тоомсорлосон учраас аяга шөлнөөс худалдсан. Магадгүй өлсөж үхэхийн хооронд ууган хүү байх нь надад юунд ашигтай вэ? хэмээн бодсон байх. Есав ууган хүүгийн эрхээс илүү өөрийн гэдсийг, сүнслэг ерөөлөөс илүү махбодийн хүслийг илүү чухалд тавьсан. Ийм түүнийг хожим Еврей номыг бичигч нь ийнхүү дүгнэсэн. Еврей 12:16-д “Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун эсвэл олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил” хэмээн анхааруулсан. Энд гарч буй олиггүй, садар самуун хүн гэдэг нь түр зуурын хэрэгцээ, махан биеийн хүсэл, энэ дэлхийн устаж үгүй болох зүйлсээр үүрд мөнхийн сүнслэг, ариун, хувиршгүй ерөөлийг солихыг хэлж байна. Есав түр зуурын мах бодийн хүслийг хангахын тулд, мөнх үлдэх ерөөлөөр худалдсан.
Бид ч гэсэн өнөө, маргаашийн нүдэнд харагдах гарт баригдах энэ дэлхийн устгаж алга болох зүйлсээс болж, мөн тухайн үеийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал, хүмүүсийн нөлөө, хандлага, ятгалаг, үг зэргээс болж Бурханы надад өгсөн сүнслэг эрх ба ерөөлийг алдчихгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй. Бурхан биднийг цорын ганц амьд Бурханы хүү, охиноор сонгож энэ цаг үеийн монгол болоод дэлхийн их дээд сургуулийн библийн багш, хоньчин, чуулганы ахлах хоньчин, House church гэх мэт сүнслэг эрх ба үүрэг байр суурийг өгсөн. Бид хэзээ ч, ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд орсон эдгээр эрх ба үүргийг үл тоомсорлож болохгүй. Ялангуяа түр зуурын зугаа цэнгэл, махан биеийн хүслийг хангахын төлөө, эдгээр эрх ба үүргээ үл ойшоож болохгүй юм.
Мөн Бурханд албан ёсоор мөргөл өргөдөг хүндэтгэлийн цуглаан, групп библийн хичээл, оюутнуудтай 1:1-ны библийн хичээл, залбирал ба сэтгэлийн цуглаан, цуглааны бэлтгэл ажил ба үйлчлэл гэх мэт үүргүүдийг ч үл тоомсорлож болохгүй. Яагаад гэвэл эдгээр нь Бурхан өөрийн цор ганц хүү Есүсийг загалмайд цовдлон нандин цусыг асгаруулснаар бидэнд өгөгдсөн, онцгой тэнгэрлэг ерөөл юм. Энэ цагт бүгдээрээ шударгаар Бурханы надад өгсөн сүнслэг үүрэг ба ивээлд хэрхэн хандаж байна вэ? гэдгээ нэг тунгаан бодоцгооё! Ялангуяа Есав шиг түрхэн зуурын мах бодийн хэрэгцээг хангахын төлөө, олиггүй үйлдэл гаргаж байна уу? үгүй юу гэдгээ нэг тунгаан бодоцгооё! Хэрэв Есав шиг хандаж байвал гэмшиж, өөрчлөгдөхийг гуйж байна.
Харин одоо бүгдээрээ Иаковын тухай бодож үзье! Иаковыг харвал аливаад хүний санаа бодол, арга ухаанаар ханддаг, заль мэхтэй, сул талтай, алдаа дутагдалтай боловч сүнслэг эрх ба ерөөлийг илүү нандинд үнэ цэнтэй тооцдог байсан. Тэрээр ууган хүүгийн эрхийг авах арга нь Бурханы арга биш боловч тэрээр ингэтэл Бурханы ерөөлийг хүртэхийг ихэд хүсэмжилсэн, сүнсний хүсэлтэй, сүнслэг зүйлсийг юу юунаас илүү чухалд үнэ цэнтэй, нандинд тооцдог байсныг харуулж байна. Тиймээс тэрээр хэдийгээр ууган хүү биш, ерөөл өвлөх боломжгүй байсан ч энэ л сүнслэг ерөөлийг үнэ цэнтэйд тооцдог хүсэл нь түүнийг гуравдах үеийн ерөөлийг залгамжлагч болоход хүргэсэн юм.
Улаан шөлний энэ л жижигхэн үйл явдлаар хоёр хүний үзэл бодол хандлага нь ямар байгааг маш тод харуулж байна. Нэг нь төрлөх байдлаараа Бурханы ерөөлийг эдлэх боломж байсан ч түүнийг нь үл тоосноос болж алдаж байна. Харин нэг нь хичнээн ерөөлийг эдлэх боломжгүй төрсөн ч, Бурханы сүнслэг ерөөл ба байр суурийг үнэ цэнтэй, нандинд тооцож түүнийг гэх сэтгэл нь түүнийг дараагийн ерөөл залгамжлагч болгоход хүргэж байна.
Мөн Есав Бурханы ерөөлийн залгамжлагч болж чадаагүй бас нэг шалтгаан бол гэрлэлтийн үзэл бодол буруу байсан учраас юм. 26:34,35-р эшлэлийг үзвэл Есав дөчин настайдаа хит хүн Иудит ба Басемат хоёр эмэгтэйг эхнэр болгож авсан. Есавын авсан хоёр эхнэр Бурханыг танихгүй харь үндэстэн эмэгтэй байсан учир эцэстээ эцэг эхдээ сэтгэлийн зовлон болдог. 28:9-р эшлэлээс харвал Есав дахиад Ишмаелийн охныг эхнэр болгон авдаг. Есав гэрлэлтийн асуудлыг өөрийн санаа бодол, өөрийн мах бодийн хүслийн дагуу шийдсэн. Энэ бүгдээс харвал Есав ууган хүүгийн эрхийг үл тоож, гэрлэлийн асуудлыг өөрийн дураар шийдсэн зэргээс үзвэл тэр махан биеийн хүслийг илүү чухалд, нандинд тооцон амьдардаг байсан учраас Бурханы ерөөлийг залгамжлах боломжгүй гэдгийг харуулж байна. Харин Иаков бол далан настайдаа гэрлэсэн бөгөөд аав ээжийн зөвлөгөөний дагуу Ребекагийн төрсөн нутаг руу явж гэрлэдэг. Эндээс харвал Бурханыг ерөөлийг залгамжлах гэвэл гэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдэхээс бас хамаардаг болохыг харуулж байна. Тиймээс гэрлэх насанд хүрсэн, хожим гэрлэх залуучуудаа анхааруулж байна. Есав шиг гэрлэлтийн асуудлыг өөрийн санаа бодлоор, дураараа, мах бодийн хүслийн дагуу шийдэхгүй байхыг ятгаж байна. Харин Иаков эцэг эхийнхээ зөвлөгөөг аван дуулгавартай дагасан шиг, залуу хонь, хоньчид маань хоньчдын зөвлөгөөг дуулгавартай дагаснаар, Бурханы бэлдсэн хүнтэй гэр бүл болж дараагийн үеийн ерөөл өвлөгчөөр босохыг ерөөж байна.
Энэ цаг үе бол нүдэнд харагдах гарт баригдах, мах бодийн хүсэл ба ташаал, тав тух, бодит ашиг зэргийг илүү чухал тооцдог цаг юм. Тиймээс хүмүүс сүнслэг, Бурханлаг, хувирашгүй үүрд мөнхийн ерөөлөөс илүү энэ дэлхийн бодит ерөөлийг чухалд тооцон амьдарсаар байна. Энэ л амьдрал дээр сайхан бүхнийг идэж хэрэглэн, өмсөж зүүн, мах бодийн хүсэл, тав тухыг нэгд тавин, мэдлэг боловсрол, өндөр цалин, ажил, карер бизнес гэх мэт зүйлсэд бүх зүрх сэтгэл, залуу нас, цаг зав анхаарлаа тавьдаг. Бурханы хаанчлал ба Бурханы хүсэл, зорилго нь юу вэ? чуулганы алсын хараа, миний дуулга юу бэ? гэх мэт сүнсний талаар бодох ч, анхаарах ч завгүй амьдарч байна. Тиймээс бид юуг нандинд тооцох, юуг амьдралын тэрүүнд үнэ цэнтэй гэж үзэх, юунд илүү зүх сэтгэлээ зориулах, анхаарал, цаг завыг юунд тавих вэ? гэдэг маш чухал. Үүнээс хамаар ч миний амьдралын үр жимс ялгаатай. Ялангуяа энэ цаг үеийн, яг одоо амьдарч байгаа энэ үед Бурханы ерөөлийг олох уу үгүй юу?, дараагийн авралын ажилд хэрэглэгдэх хүнээр амьдрах уу? үгүй, ерөөл залгамжлагчаар амьдрах уу үгүй юу гэдэг маань шийдэгдэх болно. Есав, Иаковыг хараарай. Тэд нэг эхийн хэвлийгээс төрсөн, нэг гэр бүлд өссөн боловч өөрсдийнх нь үзэл бодол, хандлагаасаа болж амьдралыг үр жимс өөр өөр байгааг харж байна.
Түүхийг харвал Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн олон баатруудын амьдрал сүнслэг зүйлийн төлөө махан биеийн юмсыг, түр зуурын хүслийг, энэ дэлхийн зүйлсийг золиосолж, сүнслэг мөнхийн зүйлсийг амьдралын тэргүүнд үнэ цэнтэйд тооцдог хүмүүс байсан гэдгийг мэдэж болно. Бурханы өгсөн байр суурь ба үүргийг үнэ цэнтэйд нандинд тооцож түүний төлөө түр зуурын зүйлсийг зоригтой хаяж чадсан. Жейм Эллиот хэмээх нэрийг сонссон хүн байна уу? Жейм Эллиот бол Америк гаралтай мишонер бөгөөд Түний амьдрал болон үхэл нь Есүсийн дагалдагч хүн амьдралдаа юуг илүү чухалд тооцох ёстойг бүх итгэгчдэд үлгэрлэн харуулсан хүн. Тэрээр Бурханы дуудлагыг аван 29-н настайдаа Эквадорын уугуул омгийн хүмүүст сайн мэдээ тараах гэж яваад амиа алдсан 5-н залуугийн нэг юм. Тэрээр Хитен их сургуулийн шилдэг төгсөгч, эхнэр нэг хүүхдийн хамт амьдарч байсан. Гэвч тэрээр Бурханы дуудлагын дагуу 4-н найзын хамт Экваодын Ванди овгийнхонтой анхны холбоогоо амжиллтай холбоо тогтоон, хоёр дахь уулзалтын үеээр овгийн 10-н гишүүн тэднийг жадаар хөнөөсөн. Елиотыг нас барсны дараа Түүний эхнэр Елизабет нь тэрхүү овгийнхонтой хамт амьдрахаар шийдэн сайн мэдээ тараасан бөгөөд тэр овогийхонд сайн мэдээ хүрсэн байдаг. Хожим нь түүний тэмдэглэлийн дэвтэр ийнхүү үг байсныг олсон байна. “Өөрт үйлдэхгүй зүйлсийг өгч, мөнх үлдэх зүйлийг олж авах нь мунхаг хүн биш” хэмээн тэмдэглэсэн байна. Бурхан ийнхүү сүнслэг зүйлсийг нандинд тооцон, тэнгэрлэг ерөөлийн төлөө газрын зүйлсийг зарж чаддаг хүнийг Өөрийн авралын ажилдаа дараагийн залгамжлагчаар хэргэлдэг билээ.
Одоо бүгдээрээ 27-р бүлгийг хараарай. 27-р бүлэг бол 25-р бүлгийн дүгнэлт гэж үздэг. Дүгнэлтээс үзвэл Бурханы сүнслэг ерөөлийг нандинд тооцсон Иаков ерөөлийг хүртдэг.
27:1-4-р эшлэлийг үзээрэй. Исаак хөгширч, нас өндөр болох үедээ ууган хүү Есавыг ерөөхийг хүссэн. Энэ үед Ребека нөхөр Исаак нь Есавыг ерөөх гэж байгааг сонсоод, яаран Иаковыг дуудан Есавыг анд явсан хойгуур Исаакийн дуртай сайхан хоолыг хийн, Иаковоор авчруулан түүнийг ерөөлгөдөг. Ребека Иаков хоёрын энэ үйлдэл нь зөв биш бөгөөд Бурханы арга биш байсан. Үүнээс болж Ребека дахин хайртай Иаковтой үхэх хүртлээ уулзаж чадаагүй бөгөөд, Иаков ч эцгээ хуурсан учир өөрөөс нь хэд дахин илүү зальтай Лабаны дор 20 гаруй жил зовлонтой амьдралаар амьдрах болсон. Эндээс бид аливаад Бурханы цагийг хүлээлгүй өөрийн санаа бодол ба аргаар хандвал заавал амьдралын зовлон ба дасгал авдаг гэдгийг харж болно.
Тэгвэл Иаков хэрхэн эцэг Исаакаар ерөөлгөж байна вэ? 28, 29-г хамт уншъя. “Тэнгэрийн шүүдэр, Үржил шимт газар, Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай! Ард олон чамд зарагдаж, Үндэснүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ергөөч чинь ерөөгдөх болтугай!”” Иаков амьдралынхаа эхэн үед заль мэхээр дүүрэн амьдарсан ч Бурхан Өөрийн таалал ба эрх мэдэл дор Иаковыг гурав дахь итгэлийн өвөг дээдсээр босгон ерөөсөн. Бурхан хойшид Иаковт тэнгэрийн шүүдэр, газрын баялаг, арвин их үр тариа ба дарсыг хайрладаг. Тэрээр арван хоёр хөвгүүнийг төрүүлдэг бөгөөд, Тэд Израилийн түүхэнд арван хоёр овгийн ахлагчид болдог. Үүгээр зогсохгүй ард олон түүнд зарагдаж, үндэстнүүд сөгдөн мөргөдөг. Эцэст нь Иаковын үр удмаар дамжуулан Есүс төрж, бүх үндэстнийг аврах авралын ажилд нандинаар хэрэглэгдэг. Энэ бүгдээс харвал Иаков Бурханы онцгой ерөөлийг дүүрэн хүртсэн. Эндээс Бурхан биднийг ерөөхөд бидний амьдрал гайхашигтай сүнслэг зүйлсээр дүүрэн ерөөгддөг болохыг харж болно. Бид Иаков шиг Бурханы ерөөлийг нандинд тооцсоноор мөнхөд алга болохгүй тэнгэрлэг ерөөлийг эдэлдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
27:38-40-д Есавын тухай гарч байна. Тэрээр цээжээ дэлсэн чангаар уйлсан ч эцгийн ерөөлийг авч чадаагүй. Еврей 12:17-д ийнхүү хэлсэн. “Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Тэрээр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай олдоогүйг та нар мэднэ” гэв. Есав дараа нь ерөөл өвлөхийг хүсэж, нулимстайгаар уйлсан ч гэмших боломжийг ололгүй гологдсон. Бидний эргэн тойронд ийм олон жишээ байдаг. Бурхан зарим хүнд хоньчноор, үг ба зарлигаар, библийн хичээлээр олон дахин удаа анхааруулж, хэлж, ятгасаар байхад, өөрийн санаа бодлоор сонголт ба шийдвэрийг гарган, энэ дэлхийн үзэл бодол, хандлагын дагуу дураараа амьдарч, Бурханы дасгалыг их амсан, харамсал ба гунигаар дүүрэн амьдарч буй тохиолдол олон байдаг. Эцэстээ ойлгон ухаарсан ч гэмшиж эргэх нь сайн боловч зарим хүн нулимс асгаруулан харамссан ч гэмших боломжийг олж чадахгүй тохиолдол байдаг. Бид Есав шиг мунхаг амьдрахгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй. Хэрэв бид жирийн өдрүүдэд өөрийн санаа бодол ба мах бодийн хүслийн дагуу амьдарсаар байвал чухал мөчид Бурханы ерөөлөөс Есав шиг салгагдах болно. Дараа нь бид Бурханы ерөөлийг хэчнээн хүсэмжлэн гуйсан ч нэмэргүй болно. Тиймээс Бурханд цаг зав гарган, хоньчноор амьдрахад, чуулганы үйлчлэхэд золиос зориулалт гаргаж одоо надад бодит ашиг, амжилт, гавьяа зэргийг өгөхгүй байсан ч, Бурханы надад өгсөн сүнслэг үүрэг ба ерөөлийг нандин тооцон амьдрах хэрэгтэй. Тэгвэл Бурхан Иаковыг ерөөн дараагийн ерөөлийн үндсээр хэрэглэсэн шиг, бид энэ цаг үеийн дараагийн ерөөлийн үндсээр хэрэглэгдэх болно.
Дүгнэлт: Бид энэ цаг үед өдөр тутам юуг хамгийн үнэ цэнтэйд тооцон, ямар үзэл бодлоор амьдарч байна вэ? энэ цаг үе биднийг Есав шиг түр зуурын мах бодийн хүслийг хангахыг, сонгохыг шаардаж байна. Харин Бурханы бидэнд өгсөн оюутнуудын хоньчны амьдрал нь бодит ашиггүй, харин ч янз бүрийн золиос, зориулалт шаарддаг учраас энэ цагт Есүсийн дагалдагч ба шавь хоньчны амьдралаар амьдрах нь хэцүү байна. Гэвч бид оюутны хоньчин, библийн багш, ажилчин хоньчин, ахлах хоньчин, House Church гэсэн сүнслэг ба эрх үүргийг юу юунаас илүү үнэ цэнтэй, нандинд тооцон, тууштай амьдрахад Бурхан мөнхөд алга болохгүй шагналаар шагнах болно. Мөн Бурхан заавал биднийг бодитоор үр жимс ба ялалтын амьдралаар дүүрэн ерөөх болно. Бурхан энэ цагт сүнсний хүсэл ба эрмэлзлээр дүүрэн дараагийн олон Иаковыг бидний дотроос босгосноор монгол болоод дэлхийн сайн мэдээний ажилд нандинаар хэрэглэнэ гэдэгт итгэж байна. АМЕН!