Бурханы ерөөлийг олсон Иаков
Эхлэл 25:23-34, 27:1-46
Гол эшлэл 27:28, 29
1. Эхийн хэвлийд байхаас нь Иаковт тавьсан Бурханы таалал нь юу вэ (23)? Эндээс сонголтын талаарх Бурханы эрх мэдлийн тухай ярина уу (Ром 9:10-13)?
2. Есав, Иаков хоёрын зан чанар тус бүр ямар байсан бэ (24-28)? Иаков хэрхэн ууган хүү байх эрхээ олсон бэ (29-33)? Тэр яагаад ингэтлээ ууган хүүгийн эрхийг авах гэсэн юм бол? Есав ууган хүү байх эрхээ хэрхэн тооцсон бэ (34, Еврей 12:16,17)?
3. Хөгширсөн Исаакын байдал ямар байна вэ (27:1а)? Тэр үхэхээсээ өмнө хэнийг ерөөх гэсэн бэ? Харин Ребека Иаковыг ерөөлгөхийн төлөө нөхцөл байдлыг хэрхэн бэлдсэн бэ (5-17)? Ребека яагаад ингэсэн бол (25:23)? Эцэст нь хэн ерөөл хүртсэн бэ (18-34)?
4. Исаак Иаковыг хэрхэн ерөөсөн бэ (25-29)? Үүнээс болж Иаков ямар хүн болсон бэ? Есав яагаад бархиран уйлсан бэ (30-38)? Түүний ирээдүй юу болох вэ (39-40)? Иаков яагаад нутгаасаа явахаас өөр аргагүй болсон бэ (41-46)?