2024 оны Наадмын тусгай номлол (07.17) Калеб хн

ЕСҮСИЙГ ТАНИН МЭДЭХИЙН ХОСГҮЙ ДАВУУ ТАЛ

Филиппой 3:1-11
Гол эшлэл 3:8

“Тэрч байтугай, би Христ Есүс Эзэнээ, танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх талаар хохирол амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд”

Өнөөдөр бол 2024 оны 7-р сарын 14-ны өдөр. Тулгар төр байгуулагдсны 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувсгалын 103 жилийн ойн баяр наадмын өдөрүүд дохиож байна. Та сайхан наадаж байна уу?
Наадмын дараа намар гэдэг. Нэг харсан чинь, оны эхний хагас жил дуусаж, дараагийн хагас жил хэдийн эхэлцэн байна. Өнгөрсөн 6-н сар таны хувьд хэрхэн өнгөрч байна вэ? 2024 он эхлэх үед гуйлтын сэдэв гарган, алаад өгнөө гэж эхлүүлсэн байх. Таны хувьд энэ 6-н сарын турш юуг олж авсан, мөн юуг алдсан бэ? энэ тухайгаа нэг бодож үзээрэй.
Pew Research Center хэмээх судалгааны байгуулага 17-н өндөр хөгжилтай орныуудын 19000 гаруй хүмүүсийн дунд судалгаа хийж, “Амьдарлыг юу утга учиртай болгодог вэ?” хэмээн асуусан байна. Судалгаанд хамрагдагсдын 38%-н гэр бүл, 25%-н ажил, мэргэжил, карьер, 19%-н материаллаг сайн сайхан зүйл, үлдсэн хувь нь эрүүл мэнд хэмээн хариулсан байна. Эндээс харвал Хүмүүс гэр бүл, тогтвортой ажлын байр, санхүүгийн аюулгүй байдал, сайн эрүүл мэнд гэх мэт зүйлс нь хүний амьдралыг утга учиртай болно хэмээн боддог байна. Харин та энэ асуултанд юу гэж хариулах вэ? “Амьдралыг юу утга учиртай бодлгодог вэ?”
Үнэнийг хэлхэд хүний амьдралыг хамгий утга учиртай, үнэ цэнтэй, аз жаргалтай, болгодог зүйл нь дээрх зүйлс биш юм. Өнөөдрийн үгийг харвал Паул Есүс Христийг танин мэдэх нь хосгүй давуу талтай гэж филиппой чуулганы итгэгчдэд онцгойлон, чухалчлан гэрчилсэн байдаг. Өнөөдөр Бурхан бидэнд ч бас үүнийг гүнзгий тунгаас бодоосой гэж хүсэж байна. Ариун Сүнс энэ цагт бидний зүрх сэтгэлийг хөдөлгөн, өнөөдрийн үгийг хүлээн зөвшөөрч, ойлгоход туслаач хэмээн хүсэн гуйж байна.
Өнөөдрийн үгийг ойлгохын тулд Элч Паулын энэ захидлыг бичих үед Филиппой чуулганы нөхцөл байдал ямар байсныг мэдэх хэрэгтэй. 2-р эшлэлийг үзэл “Муу муухай үйлстнүүдээс сэргийл, биеэ зүсэгчдээс сэргийл. Нохдоос сэргийл.” Гэж байна. Паул энд “сэргийл” гэдэг үгийг гурван удаа давтсаныг харвал, тэдэнд хатуу чухалчилан анхааруулж байгааг мэдэж болно. Энд Паулын ярьж буй “ноход” “муу муухай үйлстнүүд”, “биеэ зүсэгчид” гэдэг нь еврей хуулийн багш нар буюу ХГ-ны хуулийг баримталж, хүний үйлс буюу, бие махбодод түшиглэдэг, өөрсдийгөө зөвт гэж тооцдог хүмүүсийг хэлсэн. Гэвч Элч Паул мах бодийн ямарч үйлс ба гавяа авралтай ямар ч хамаагүй гэдгийг өөрийн жишээг ашиглан тайлбарлсан. Өөрөөр хэлбэл хүн бие мах бодь буюу биеийн үйлс алдар ба гаяад найдан, түшиглэх нь мунхаг хэрэг бөгөөд энэ нь авралд өчүүхэн ч хэрэгүй гэдгийг хэлсэн.
Элч Паулыг харвал хүний буюу бие мах бодын үйлдсэд түшиглэн найдах олон шалтгаан байсан. Тэрээр Мосегийн хуулийн дагуу наймдах өдөрөө хозлуулсан(Лев 12:3), еврейгээс төрсөн еврей буюу Бурханы сонгосон ард түмэний нэг байсан. Тэрээр тухайн үеийн хамгийн том эрдэмтэн Гамалелын шавь бөгөөд еврейн боловсрол эзэмшсэн, байсан(үйл 22:3). Паул Фарисайн гэр бүлд төрсөн учраас, багаас Мосегийн таван номыг маш сайн цээжилсэн, уламжлалыг нарийн чанд сахилга, дэг жаяг дотор өссөн. Энэ бүгдээс харвал Тэрээр маш хүндлэл хүлээн, үрлгэр хишээ, ёс суртахуунтай, амжилттай, бахархмаар хүн байсан.
Бидэний хувьд ч бас Паул шиг өөртөө найдан, түшиглэх олон шалтгаан байдаг. Зарим нэг хоньчин маань гадаадад их дээд сургууль төгсөж, магистар, докторын зэрэг хамгаалсан. Зарим маань нягтлан, эмч, инжинер зэрэг мэргэжилтэй. Зарим нь бизнес хийж, компани амжиллтай авч яваа, зарим нь тогтвортой ажлын байртай. Оюутнууд маань күрс амжилттай ахиж, хичээлийн хажуугаар ямар ч асуудалгүй ажил хийж санхүүгээ өрсдөө авч яваа. Зарим нь өнөдөр царайалаг, бусадтай өөрийгөө харьцуулуул гайгүй гэх мэт.
Энэ бүгдээс харвал бидний ихэнх маань өөр өөрөө бахархах, олж авсан юмс чамгүй байна. Бид эдгээрийг нэх их ил гаргаж, сайхдаггүй ч, нууцхан далд өөрсдийн олж авсан зүйлсээрэй бахарах өөрийн хийж буюу бүтээж, буй олж авсан зүйлсдээ найдан, өөрөөтөө найдан түшиглэх үе үед байдаг.
Гэвч Паул 7,8-р эшлэлд ийнхүү хэлсэн. Хамтдаа уншия! “Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. 8 Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг.”
Эндээс харвал Паулын хувьд нэгэн цагт өөрт нь ололт, ашиг, бахархал болж байсан бүх зүйлсийг хохирол хэмээн тооцох болсон гэдгийг мэдж болно. Өмнө нь ашиг гэж үзэж байсан зүйлс нь одоо Паулын хувьд яагаад хохирол гэж тооцох болсон.
7,8-р эшлэлийг сайн хараарай “Христийн төлөө”; “Христ Есүсийг танин мэдэхийн тулд” гэж хэлсэн. Эндээс харвал Элч Паул Есүстэй хувиар уулзах үед, Түүний бүхэл бүтэн дэлхийг үзэх үзэл өөрчлөгдсөн гэдгийг мэдэж болно. Паулын түүхийг харвал Дамаск явах замд Есүстэй хувиар гүнзгий уулзсан бөгөөд Тэр үед Түүний сүнсний нүд нээгдсэн байдаг. Тиймээс Паулын ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралын хэв маяг зэрэг бүрэн орвонгоороо өөрчлөгдсөн.
Эндээс харвал хүн Есүстэй хувиар гүнзгий уулзах үед тухайн хүний хараа, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралын хэв маяг зэрэг нь бүрэн өөрчлөгддөг гэдгийг мэдэж болно. Хэрэв бид чуулганд хамрагддагч миний ертцөнцийг үзэх үзэл, хараа, үнэ цэнэ, амьдралын хэв маяг зэрэг нь өөрчлөгдөхгүй хэвээр байвал би Есүстэй хувиар гүнзгий уулзаагүй байна гэсэн үг.
Колоссой 2:3-т ийнхүү хэлсэн байна. “Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.” Эндээс харвал Паул Есүстэй уулзах үед бүх мэргэн ухаан, мэдлэгийн эрдэнэс Есүсийн дотор нуугдсан байгааг олж мэдсэн. Паул Есүстэй уулзах үед дэлхий, ертөнийг бүтээсэн Бүтээгч Бурхантай нүүр тулсан. Энэ дэлхий болоод өөрөө хэрхэн бий болсон, хүмүүс бид хэрхэн амьдрах ёстой, хүн яавал жинхэнэ үнэ цэнэ, аз жаргалтай амьдардаг вэ? гэх мэт хүний амьдралын үндсэн асуултуудад хариулт олсон. Тиймээс Элч Паул Есүс Христийг таньж мэдэх нь энэ ертөнцийн юутай ч харьцуулахын араггүй хосгүй давуу, үнэ цэнтэй гэж хүлээн зөвшөөрч, үүнийг ухаарсан.
Энэ цагт Есүс таны амьдралын хаахана байна вэ? Бид олон удаа Есүс хамгийн чухал, үнэ цэнтэй гэдгийг сонссон боловч, заримдаа бид эдгээр үгийг зүрхэндээ бус, зөвхөн толгойндоо л хүлээн авдаг. Есүс чухал гэж мэддэг боловч, өөрсдийн хүсэж байгаа, хиймээр байгаа, олж авмаар байгаа, дуртай зүйлсийг алдалгүй, орхилгүй, хаямааргүй Есүсээс илүү үнэ цэнтэй, чухалд тооцон цаг зав, зүрх сэтгэлээ харамгүй зориулан амьдарсаар байдаг. Яагаад ? яагаад ийм байна вэ? яагаад бид өөрт байгаа зүйлсээсээ илүү Есүсийг тавьж чадахгүй байна вэ? учир нь бид Паул шиг Есүстэй гүнзгий уулзаагүй бөгөөд Есүсийн дотор л мэдэрдэг баяр хөөрийг бүрэн амсаагүй учраас юм.
Тэгвэл бид Есүстэй гүнзий хувийн харилцаа тогтоохын тулд яах хэрэгтэй вэ?
1-рт Есүсийг бүгдийн эхэнд тавих хэрэгтэй:
Бид эхлээд Есүсийг бүгдийн дээр тавих, Христ бидэний тэргүүнд байх гэсэн шийдвэр байхгүй бол, миний зүрх сэтгэлийн төвд Есүс тэргүүнд орших орон зай байхгүй. Тиймээс бид эхлээд Есүсийг байлгах орон зай, зүрх сэтгэлийг гаргаж өгөх шийдвэртэй, Есүсийн төлөө зориулалт, золиос гаргах зүрх сэтгэлтэй байх нь чухал. Үнэндээ бид өөрт байгаа олж авсан зүйлсээ хог гэж үзэж байгаа нь энэ дэлхийд ялагдаж, хоцорч, тэнэг учраас биш, харин хамгийн үнэ цэнтэй Христийг олж авахын тулд юм. Хэрэв бид Христийг олж авах үед бид Түүний дотор нуугдцсан бүх мэргэн ухаан, мэдлэгийн эрдэнэсийг олж авч, энэ ертөнцөд ТүүнИй алдарын төлөө амьдрахад хэрэгтэй бүх зүйлсийг нэмж авах болно(Матай 6:33).
2-рт Есүсийн зовлонд зориуд оролцох хэрэгтэй
Сайн мэдээний 4-н номыг харвал Есүс ядуу, тарчиг сайн мэдээг тараадаг амьдралаар амьдарсан. Есүс өвчтэй зовлонтой хүмүүсийг эдгээхийн төлөө ямар ч амралтгүй, золиосын амьдралаар амьдарсан. Үргэлж хүмүүст үл тоомсорлогдон, гадуурхагдаж, бүр хайртай шавь нараасаа урвалтыг мэдэрсэн, ганцаардмал амьдралаар амьдарсан. Эцэст нь Голгота дээр ташуурдуулж, дооглуулж, нуйлмулж, цовдлогдож, цусаа асгаруулан үгээр хэлхийн араггүй зовлонг амсан амьдарсан. Гэвч бид Есүст итгэгдэг, шавь, дагалдагч гэчээд энэ мэт амьдралаар амьдрахыг хүсдэггүй, оролцдоггүй, ийм амьдралаас цааргалж, зухдаадаг. Бид өвдөлтгүйгээр баяр хөөрийг, загалмайг үүрэлгүйгээр алдарт хүрэхийг хүсдэг. Гэвч Есүсийн зовлонд оролцохгүйгээр Түүний амилалын хүч ба алдрыг амсах боломжгүй. Тиймээс бид зориудаар Есүсийн зовлонд оролцвол, бид Есүсийн амилалын хүчийг мэдрэх болно.
Өнөөдөр бид өөрийгөө залбиралд зориулан, залбиралаар дамжуулан, Есүстэй гүнзгий харирлцааг тогтоож чадна. Бид Бурханы үгийг гүнзгий тунгаан бодож, Есүсийн надад хэлсэн үгийг дуулгавартай дагах замаар Есүсийг таньж, мэдэж чадна. Бид бусдыг өөрийн адил хайрлан, бусдад үйлчлэх замаар Есүсийн даруу амьдралыг таньж чадна. Сайн мэдээ тараах, чуулганы үйлчлэл оролцох, түүнд өөрийгөө зориулах замаар Христийн золиосын амьдралыг мэдэрч чадан. Эдгээр нь бидний амьдралыг жинхэнэ утга учиртай, үнэ цэнтэй, баяр хөөртэй болгодог. Та Христ Есүсийг танин мэдэхийн хосгүй давуй талыг амсдаг амьдралаар амьдрахыг хүсэж байна уу?
Би 2006 онд МУИС-н геологийн 1-р күрсийн зун цалинтай геологийн дадлга хийж давгүй мөнгө олох үедээ, ер нь энэ мэргэлжлээрэй ажлуул алхын байна, мөнгө сайн олж, хурдан баяжхын байна гэж бодсон. Тэгээд мастер, докторын зэрэг хамгаалж хувийн уул уурхайн компанид ажилд орон ахлах, ерөнхий геологчи болохыг хүссэн. Гэвч Бурхан намайг 1-р күрст байхад ЮБФ чуулганд дуудаж, 2-р күрст байхад Ариун Сүнс хүчтэй ажиллаж, өөрийн гэм нүгэл, бардам зан, муу хувь заяанд автсан сэтгэлээ Есүсийн өмнө чинь сэтгэлээсэй гэмшсэн. Бурханы ивээлээр сургуулиа амжиллтай төгсөж, геологийн мэргэжлээр 2 жил ажилсны дараа, Бурхан Иохан 21-р бүлэг “Чи надад хайртай юу” зарилгаар дамжуулан миний зүрх сэтгэлийг хөдөлгөн мэргэжлээ бүрэн орхиж, фүүл тайм хноор амьдрах шийдвэр гаргасан. Есүс миний сүнсний харааг нээн, миний үнэт зүйл ба амьдралын зорилго, чиглэлийг бүрэн өөрчилсөн. Энэ л үеэс Би Есүсийг бүхийл амьдрадын эхэнд буюу тэргүүнд байх шийдвэр гаргах үед, Түүний дотор бүх мэргэн ухаан ба мэдлэгийн эрдэнэс нуугдсан байдагийг, энэ дэлхийн зүйлс нэмж өгөгддөг гэдгийг бодитоор амьдралаараа одоо хүртэл амссаар л байна.
Фүүл тайм хоньчины амьдрал амар байгаагүй, шантармаар, янз бүрийн өвдөлт, бэрхшээлийг багаггүй амссан. Үүгээр Есүсийн даруу хоньчны амьдралыг багч болов мэдэрсэн. Бурханы ивээлээр ухаалаг, чадвартай, үзэсгэлэнтэй Баярмаа хнтой гэр бүл болж, 3-н сайхан хүүхэдтэй болж, амьдралын хэрэгцээт бодит зүйлс нэмж өгөгдөгж байгааг харахдаа Есүсийн нигүүсэл, хүчийг бодитоор амссан. Манай гэр бүл хойшид Есүсийн амилалтын хүчийг гүнзгий таньж, Христийг олж авахад үлдсэн амьдралаа бүрэн зориулж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: 2024 оны дуусахад 6-н сар хүрэхгүй хугцаа үлдлээ. Энэ үлдсэн хугцаанд эхлээд Есүсийг амьдралынхаа тэргүүнд тавих, эхлээд Есүсийг олж авахад, эхлээд Есүсийг зүрх сэтгэлийнхээ төвд байлгах шийдвэр гаргацгаая! Тэгвэл Есүсийн дотор бүх мэргэн ухаан ба, мэдлэгийн эрдэнэс нуугдсан, Түүний алдрын төлөө энэ дэлхийн зүйлс нэмж өгөгддөг гэдгийг онлын хувьдс биш бодитоор амсах болно. Ганц үг: Есүс Христийг танин мэдэхийн хосгүй давуу тал

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 15-р номлол (07.07) Гала Петр хн
Дараагийн нийтлэл2024 оны Эхлэл 16-р хичээл (07.21)